Монголын хүүхдийн төв номын санд “Монгол бахархал- Цагаан сар” нэртэй тэмцээн маргааш болно.
Монголчуудын дэлхийд гайхуулах нэгэн гайхамшиг бол уртын дуу, ерөөл, магтаал, үндэсний хувцас, идээ будаа, мэндлэх, хүндлэх ёсоороо цогцлоон гайхуулсан цагаан сар хэмээх үндэсний баяр юм.
Монголын хүүхдийн төв номын сан, Монголын сурагчдын холбоо, Монголын халз мэтгэлцээний холбооноос санаачлан хойч үе болох сурагчдадаа энэхүү ёс заншил, соёл урлагаа өвлүүлэн сургаж хүмүүжүүлэн, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2011 оноос энэ тэмцээний зохион байгуулж эхэлжээ.
Энэ жил илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар бөгөөд Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль тус бүрийн 6-12 дугаар ангийн 1-2 баг оролцох юм байна. Багууд өв уламжлалын талаарх асуултад хариулж, хөөмий, морин хуур, уртын дуу, бий биелгээ зэрэг язгуур урлагийн үзүүлбэрээрээ өрсөлдөнө. Энэ тэмцээнийг цагаан сарын баярын өдрүүдэд МҮОНТ-ээр нэвтрүүлэх юм байна.