Хүний нийгэм гараас гарт дамжсан аливаа харилцаан дээр хөгжиж ирсэн ч орчин үеийн харилцаа улам бүр зайнаас зай руу шилжин цахимжиж байна. Хүмүүс хязгааргүй хэрэглээгээ дэлхийн нөгөө өнцгөөс ч гэсэн хангадаг боллоо. Даяарчлагдсан эрин зууны хурд хүчинд “биет” мөнгө ч түрэгдэж, цаашид байх уу үгүй юу гэдэг дээр тулж ирэхэд ойртжээ.
Мөнгө зөвхөн цаасан эсвэл зоосон биш болж, сүлжээгээр урсаж, түүнийг орлосон янз бүрийн төлбөрийн хэрэгслүүд гарч ирэх болжээ. Cүүлийн үед виртуал мөнгө гэх ойлголт бий болсон нь манайд ч нэвтэрч эхэллээ. Энэ шинэ үзэгдлийн талаар иргэд ойлголт нимгэн, мэдээлэл хомс.
Одоогоор Монгол Улс энэ төрлийн мөнгийг хүлээн зөвшөөрч, албан ёсоор баталгаажуулаагүй байна. Яагаад гэвэл ямар нэг Төв банкнаас гаргаж, баталгаа өгөөгүйн зэрэгцээ алт, үнэт металаар баталгаажаагүй, хаанаас гаргасан нь тодорхой бус тул Монголбанкны зүгээс валют гэж хүлээн зөвшөөрөөгүй байна. Тэгээд ч Монгол Улсад виртуал мөнгөтэй холбоотой хууль, эрх зүйн аливаа зохицуулалт байхгүй учир виртуал мөнгийг эзэмшиж, ашиглахтай холбоотой эрсдэл үүсэж болзошгүй учраас иргэд энэ талын мэдээлэлтэй байх хэрэгтэй.
Хэдийгээр хөгжлийн шийдлүүд бидний хязгааргүй хүслийг хангахад оршдог ч нөгөө талд үүнээс болж хохирч болох эрсдэлүүд бий тул виртуал мөнгөний харилцаанд болгоомжтой хандах хэрэгтэй аж.
Ер нь энэ нь мөнгийг баталгаатай орлож чадах уу, ямар давуу талтай, виртуал мөнгө гэж чухам юу вэ гэсэн асуултад бидэнд хариулт хэрэгтэй.
Виртуал мөнгө гэж юу вэ? Виртуал мөнгө гэдэг нь програм зохиогч, хөгжүүлэгчдийн гаргасан, виртуал орчинд ашиглагддаг, нэгдсэн зохицуулалтгүй, дижитал буюу тоон мөнгө юм.
Виртуал мөнгө нь төлбөр, мөнгөн гуйвуулга зэрэг санхүүгийн үйлчилгээг хүргэх уламжлалт аргаас эрс ялгаатай. Энэ нь мөнгөн хөрөнгийг илүү хурдан, эдийн засгийн хэмнэлттэйгээр шилжүүлэх, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой зэрэг давуу талтай мэт харагддаг.
Гэхдээ илгээгч болон хүлээн авагчийн мэдээллийн нууцлал, гүйлгээний хурд, ханшийн хэлбэлзэл, дэлхий даяар хэрэглэх боломжтой зэргээс хамаарч ихээхэн эрсдэлтэй.
Тодруулбал виртуал мөнгө нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, татвараас зугтах болон бусад хууль бус ажиллагааны хэрэгсэл болохоос гадна мэдээллийн технологийн эрсдэл үүсгэх, хэрэглэгчийн эрх ашгийг зөрчих, улмаар санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх үр дагавартай. Тиймээс баталгаатай гэж үзэхэд хэцүү. Виртуал төрлийн мөнгө болох биткойны мөн чанар дээрх тодорхойлолтод мөн хамаатай юм.