2016 оны дөрөвдүгээр сард Элон Маскын гайхамшгуудын нэг SpaceX 2018 он гэхэд Ангараг гариг руу робот хөөргөнө гэж мэдэгдсэн. Гэвч хөөргөх хугацаа хоёр жилээр хойшилж байгаа талаар компанийн ерөнхийлөгч Гвинн Шотуелл мэдэгдлээ.
Улаан Луу гэж нэрлэсэн даалгаврын гол зорилго нь 2024 он гэхэд Ангараг дээр газардах хүмүүсээс өмнө очиж зарим нэгэн туршилтыг хийх юм. Ийнхүү хөөргөх хугацааг хойшлуулснаар компани дэлхий дээр хийх ёстой ажлууддаа илүү анхаарлаа хандуулж чадах аж.
Шотуелл “Бид 2018 онд хөөргөнө гэж төлөвлөж байсан боловч хүнтэй нислэг болон Falcon Heavy пуужингийн хөгжүүлэлтэд зарцуулах цагаа нэмэгдүүлэх ёстой болсон. Тэгэхээр 2020 оны хавьцаа Луу-2 хөлөг хөөрөх байх” гэжээ.
2020 онд нисэх Луу-2 хөлөг нь SpaceX-ийн хүнд даацын Falcon Heavy пуужингаар хөөрөх бөгөөд энэхүү пуужин нь нарны аймгийн гариг хооронд, их хэмжээний ачаа тээвэрлэх зориулалттай байх юм.
Одоогоор компани пуужингийн туршилтын товыг зарлаагүй байгаа ч, ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр энэ зун гэхэд пуужинг хөөргөх аж. Элон Маскын төсөөлж буйгаар 2024 он гэхэд дэлхийгээс хүн суулгасан хөлөг Ангараг гаригийг зорьж, 2060-аад оны хавьцаа тэнд хүмүүс суурьших юм.