Өнгөрсөн бямба гарагт Буенос Айрест цахилгаан хөдөлгүүртэй, өөрийгөө жолооддог машинууд анх удаа мэргэжлийн зам дээр уралдлаа. Харамсалтай нь Roborace гэж нэрлэсэн тун ч сонирхолтой уралдаан ослоор өндөрлөжээ.
Уралдаанд хоёр машин оролцсон бөгөөд 180 гаруй км/цагийн хурдтай давхиж байгаад нэг нь эргэлт дээр огцом дарснаас болж осолдсон аж. Мэдээж хэрэг ослын улмаас хэн нэгэн гэмтэж бэртээгүй, ялангуяа жолооч байхгүй учраас эрсдэл гарсангүй.
Гэхдээ уралдаан гэдэг өөрийгөө жолооддог машиныг хөгжүүлэх олон аргын нэг бөгөөд ирээдүйд бид зам дээр жолооч шаардлагагүй машинаар зорчдог болно. Зам дээр гараад ямар ч аюулгүй болгохын тулд ийм уралдаан зохион байгуулж байгаа хэрэг.
Тэгэхээр уралдаанд оролцож буй машинууд огт осолдохгүй байна гэдэг бараг боломжгүй зүйл. Харин гараанаас гарсан ихэнх машин бариандаа осолдохгүй орж чаддаг болсон тохиолдолд нэгдүгээрт бид ирээдүйд хоосон машинууд уралдахыг харж баясах бөгөөд уралдааны дараа гэртээ харихдаа мөн л жолоочгүй машинд суугаад явдаг болох юм.
Доорх бичлэг осолтой хамааралгүй болно...