Оны шилдэг дуу шалгаруулах "Морин Хуур 2016" наадмын Гран При шагналтныг тодруулах гала тоглолт энэ сарын 23-ны 19:00 цагт УДБЭТ-т болох гэж байна.
Энэ нь Монголын дууны урлагийн хөгжлийн түвшинг тодорхойлохуйц шилдэг дууг шалгаруулж олон түмэнд хүргэх, дууны ая-аялга, хэлбэр, хөгжмийн найралжуулгыг шинэчилсэн содон бүтээлээр үндэсний дууны урын санг баяжуулах зорилготой Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны уламжлалт наадам юм.
Жил бүр дунджаар 100-аас 150 орчим дууны бүтээл өрсөлддөг тус наадам нь 1987 онд анх удаа зохиогдсоноос хойш олны сэтгэлд гүн хоногшсон олон сайхан дуунуудыг Монгол түмний баяр цэнгэлд түрлэг өргөн эгшиглүүлж байна. 2010 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсанаас хойш цар хүрээгээ тэлж рок поп, нийтийн дууны олон төрлөөр наадмын цар хүрээ өргөжсөн.
Тус наадмыг уламжлал болгон жил бүр МУ -ын ерөнхийлөгчийн тамгын газар, БСШУСЯ дэмжиж ажилладаг бөгөөд түүний үр дүнд мэргэжлийн хөгжмийн урлагийн шалгуурт нийцсэн, чанартай сайн дуунууд олон нийтэд хүрч, наадмын нэр хүндийг өргөсөн билээ.
30 дахь удаагийн "МОРИН ХУУР" наадмын ерөнхий зохион байгуулагчаар Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоо, хамтран зохион байгуулагчаар Улсын филармони, Монгол Угсаатны Хөгжмийн Товчоо, Хөгжим Бүжгийн Коллеж зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагууд хамтран ажиллаж байна.
Түүнчлэн ирэх сард "Морин хуур" наадмын 30 жилийн ойд зориулсан түрүү 30 дууны "Хүндэтгэлийн тоглолт" Бөхийн өргөөнд болно.
Наадмын онцлог:
30 жил уламжлал тасраагүй тус наадмын зохион байгуулалтын онцлогоос дурдвал:
- Монгол угсаатны хэмжээнд зохион байгуулж байна
- Шат тус бүрт 10-12 орон бүхий тоон түлхүүрээр бүтээлийг нууцална
- Шат тус бүрт шүүгчдийг сонгон ажиллуулж давхар хяналтын шүүгчийг суулгана
- Дүн хэлэлцэх үед хяналтын шүүгчийг итгэмжлэгдсэн сэтгүүлчдийн хамтаар ажиллуулна
- Оны шилдэг 25 дуунаас 9 шагналтныг тодруулна
Гранпри шагналд БСШУСЯ-ны сайдын нэрэмжит цом, өргөмжлөл, МҮОНТ-ийн ерөнхий захирлын нэрэмжит "Мастер морин хуур" болон мөнгөн шагнал олгоно.
Гран при шагналтныг тодруулснаар "Морин хуур наадмын 30 дахь удаагийн түрүүг тодруулж 30 жилийн ойд зориулсан "Хүндэтгэлийн тоглолт"-д оролцох эрхийг олгоно.