Хятад улс энэ жил төмөр зам барих төсөлд ойролцоогоор 117 тэрбум ам.доллар зарцуулахаар болсон талаар Хятадын олон улсын “CRI” радио өнөөдөр мэдээлжээ.
Өнгөрсөн онд мөн ийм хэмжээний мөнгийг тус салбарт зарцуулсан аж. Эдийн засгийн “Зинзи цанькао бао” сонинд дурдсанаар 2017 онд тус улс шинээр 35 төслийг хэрэгжүүлэх юм байна. Тодруулбал, 2100 км зам үргэлжлэх нэг чигийн зам, 2500 км үргэлжлэх хоёр чигийн зам, мөн цахилгаанаар явах 4000 км үргэлжлэх замыг тус тус барихаар төлөвлөжээ.
БНХАУ-ын Тээврийн орлогч сайд Ян Юудун мэдэгдэхдээ 2016-2020 онд 13 дахь таван жилийн хөгжлийн төлөвлөгөөний хүрээнд зөвхөн төмөр замын төсөлд Хятад улс ойролцоогоор 500 тэрбум ам.доллар зарцуулах юм байна.
Одоогийн байдлаар тус улсын төмөр замын нийт үргэлжлэх зам 22 мянган км. Хоёр чигийн тус замаар хурдны галт тэргүүд 200-400 км/цагийн хурдтай явах аж.
Хятад улс төмөр замын салбараараа дэлхийд тэргүүлж байна. Төлөвлөгөө ёсоор 2020 онд гэхэд тус улсын томоохон хотуудын 80 хувийг холбох төмөр замын сүлжээтэй байхаар зорьж байна.
Эх сурвалж: Риа