Өнгөрсөн ням гарагаас эхлэн 2017 оныг дуустал БНХАУ Хойд Солонгосын бүх төрлийн нүүрсний импортыг зогсоож байгаагаа мэдэгдлээ. Энэ нь Хойд Солонгос пуужингийн туршилт явуулж, бүс нутагт хурцадмал байдал үүсгэсэнтэй холбоотой гэнэ.
Хятадын Худалдааны яам гаалийн албатай гаргасан хамтын мэдэгдэлдээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан тогтоолыг дагахаа мэдэгдсэн байна. Уг тогтоолыг өнгөрсөн есдүгээр сард Хойд Солонгос цөмийн зэвсэг турших хоригийг үл тоомсорлосны дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан юм. Тогтоолд Хойд Солонгосын эсрэг хамгийн хатуу хоригуудыг багтаасан ба уг тогтоолыг боловсруулахад Хятад улс гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг.
Хятадын Худалдааны яамны албан ёсны цахим хуудсанд, “Хойд Солонгосын нүүрсний импортыг энэ оныг дуустал зогсоож байна.” гэж бичсэн байна.
Нүүрс нь Хойд Солонгосын экспортын гол бүтээгдэхүүн ба хэврэг эдийн засгийнх нь хувьд гадаадын валютын гол эх үүсвэр юм. Хойд Солонгосын олборлосон нүүрсний ихэнх нь БНХАУ руу гардаг ба Хойд Солонгосын хувьд БНХАУ дэлхийн эдийн засгийн тавцанд ганц хамтарч ажилладаг түнш нь юм.
Хойд Солонгосын Нийгмийн ухааны академийн Эдийн засгийн танхимын судлаач Ри Ги Соны хэлснээр Хятадын гаргасан шийдвэр Хойд Солонгосын эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлж чадахгүй гэнэ. “Бид сайн чанарын нүүрс экспортолдог нь үнэн ч бид их хэмжээгээр экспортолдоггүй учир энэхүү хориг нь бидэнд тэгж хүчтэй нөлөөлөхгүй.” хэмээн ярьсан байна. Түүний хэлж байгаагаар ухаалаг утасны үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой магнезит болон графит зэрэг түүхий эдийн экспорт нь том эдийн засагтай орнуудын хувьд маш чухал гэнэ. Энэ хоёр түүхий эдийн дэлхий дээрх нийт нөөцийн талаас илүү хувь нь Хойд Солонгосын газар нутагт байдаг аж.
Хойд Солонгос өнгөрсөн долоо хоногт шинэ баллистик пуужингаа туршсан юм. Хятад НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бусад гишүүн орнуудын адилаар Хойд Солонгосын энэхүү үйлдлийг буруушаасан юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хийсэн анхны уулзалтынхаа үеэр Хойд Солонгосын явуулж буй цөмийн зэвсэг болон пуужингийн туршилтууд нь бүс нутагт аюул заналхийлж байгаа талаар онцлон дурьдсан аж. Тэрээр Хятадын талаас Хойд Солонгосын зүгээс гаргаж буй үйлдлийг зогсоох, тогтоон барих бүхий л арга хэмжээнүүдийг авахыг анхааруулсан байна.
ХБНГУ-д “Их 20”-н орнуудын сайд нарын уулзалтанд Тиллерсоны хамт оролцож байгаа Ван Иний хувьд тэрээр Хойд Солонгосын цөмийн зэвсгийн асуудлыг дипломат ёсоор шийдвэрлэх найдвар байгаа талаар сэтгүүлчдэд мэдэгдсэн юм. Өнгөрсөн сарын сүүлээр Тогтоол 2321 дагуу Хятадын хэд хэдэн яам Хойд Солонгосоос экспортлохыг хориглосон бараануудынхаа жагсаалтыг өргөсгөсөн байна.
Эх сурвалж: www.cnn.com