Боловсролын чанараараа дэлхийд үнэлэгддэг Оксфордын их сургууль 700 жилийн түүхэндээ анх удаа гадаадад салбараа нээх гэж байгаа талаар Telegraph дамжууллаа.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Францын эх баригчид өнгөрсөн долоо хоногт Оксфордын их сургуулиар зочилж, улмаар тус сургуулийн салбарыг Парист хотод нээх санал тавьжээ. Салбар сургууль нь орон нутгийн их сургуулийн статустай байх бөгөөд Их Британи Европийн холбооноос гарсан тохиолдолд ч холбооноос санхүүжилтээ авах боломжтой гэдгийг онцолжээ.
Хэрэв Оксфордын удирдлагууд Парист салбараа нээхийг зөвшөөрсөн тохиолдолд ирэх 2018 онд бүтээн байгуулалтын ажил эхэлнэ хэмээн эх сурвалж мэдээллээ.
Түүнчлэн Францын эрх баригчид Их Британийн хэд хэдэн их сургуульд мөн адил санал тавьжээ.
Сонирхуулахад Оксфордын их сургууль нь дэлхийн хамгийн эртний сургуулиудын жагсаалтад Болоньягийн их сургуулийн араас хоёрдугаарт жагсдаг баялаг арвин түүх, соёлтой сургууль юм. Өдгөө Оксфордын их сургууль 38 их сургуулийн коллеж, зургаан нэрэмжит танхимаас бүрдсэн 22 мянга гаруй оюутантай томоохон сургууль болтлоо хөгжжээ.
Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Times Higher Education World University Rankings" байгууллагаас явуулсан судалгаагаар 2016-2017 оны шилдэг их сургуулиудын жагсаалтыг Их Британийн Оксфордын их сургууль тэргүүлсэн билээ.
Эх сурвалж: Telegraph.co.uk