Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагч Э.Сосорбурамтай тэтгэврийн даатгалын талаар тодруулснаа хүргэж байна.
-Танай дүүргийн хувьд хүн ам ихтэй, тэтгэвэр авагч ч олонтой байх. Тэтгэврийн байцаагчаар хэдэн жил ажиллаж байна вэ?
-Манай хэлтсийн хувьд СХД-ийн 32 хорооны 36 мянган тэтгэвэр авагчдад үйлчилдэг. Нэг байцаагчид 4000-4500 тэтгэвэр авагч оногддог юм. Ачаалал ихтэй байдаг. Тэтгэврийн байцаагчаар би гурван жил ажиллаж байна. Энэ хугацаанд нийт 900 орчим даатгуулагчдад өндөр нас, тахир дутуу, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож олгосон. Өдөрт хамгийн багадаа таван хүний тэтгэвэр тогтоодог.
-Иргэд тэтгэвэр тогтоолгохоосоо өмнө зөвлөгөө авдаг уу?
-Зөвлөгөө авах нь хүн бүрт нээлттэй. Манай дүүргийн хувьд хүн ам ихтэй, шилжилт хөдөлгөөн ч ихтэй учраас нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаарх мэдээ мэдээлэл багатай байдаг юм болов уу. Гэхдээ бид ирсэн бүх хүнд зөвлөгөө өгч ажилладаг. Мөн хороодтойгоо хамтраад хуулийг сурталчлан, хэрэгжилтийн мэдээлэл өгөх сургалтыг тогтмол явуулж хэвшээд байна. Томоохон аж ахуй нэгж байгууллагын тэтгэврийн насанд хүрч байгаа ажилчдад зөвлөгөө өгөх ажлыг эхлүүлээд байна. Ажил ихтэйгээсээ болоод тэр бүр манай хэлтэс дээр ирж зөвлөгөө авах боломжгүй хүмүүс ажил дээр нь очоод зөвлөгөө өгөхөөр маш их баярлаж хүлээж авсан.
Бид тухайн хүндээ хуулийн бүхий л боломжийн талаар танилцуулж зөвлөгөө өгөөд, бичиг баримтын бүрдэлд онцгой анхаарч бичиж тэмдэглэж өгөөд явуулдаг. Хуулийн хүрээндээ эрэгтэй хүн 60 нас, эмэгтэй хүн 55 нас хүрээд тэтгэвэр тогтоолгох эрх үүсдэг. Хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, ажилласан жилээ нотлохоор материалаа бүрдүүлээд манай хэлтэс дээр ирдэг. Дэвтрийг нь үзэж шалгаад архивын лавлагаа шаардах тохиолдол гардаг. Тэтгэврээ тогтоолгохоор ирэхэд нь бүрдүүлэх материалыг хэлж зөвлөгөө өгөөд явуулахаар бүх л материалаа бүрдүүлээд нэг мөсөн очъё гээд хугацаа алдан алгуур хандах нь их байдаг. Энэ тохиолдолд баталгаатай байгаа ажилласан жилээрээ тэтгэврээ тогтоолгоод, дараа нь эргэлзээтэй ажилласан жил, дутуу байгаа жилээ гүйцэхээр шүүхийн шийдвэр гарсаны дараагаар нэмүүлж тооцон тогтоолгож болдгийг иргэд тэр бүр мэддэггүй.
-Тэтгэвэр тогтоох арга аргачлал нэг боловч тухайн даатгуулагчийн авч байсан цалин, ажилласан жилээс шалтгаалж тэтгэвэр нь өөр өөр тогтоогддог. Иргэдийн ихэнхдээ асуудаг асуултаас онцолвол.
-Нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлогын доод хэмжээг хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хэлэлцээрээр тогтоодог. Дээд хязгаар 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэнэ. Цалингийн дээд хэмжээ 2,400,000 төгрөг байдаг, шимтгэл тооцох орлогын дээд хэмжээнээс хэтэрсэн өндөр цалинтай хүмүүс цөөнгүй байдаг. Тэр хүмүүсийн хувьд цалингийн дээд хэмжээгээр хязгаарлалт хийж байгааг ойлгохгүй буруу бодож байна гэж гомдол гаргадаг. Анхан шатандаа хуулиа хэрэгжүүлж яваа байцаагчид хуулийн заалтаа л барьж ажиллана.
Тэтгэвэр тогтоолгох аргачлалаар бодохоор олон хүний тэтгэвэр 251,000-д хүрэхгүй байх нь их
Нас нь хүрээд тэтгэвэртээ гарч байгаа бол тасралтгүй таван жилийн дундаж цалингаас хамаардаг. Дундаж цалингийн 45 хувь, илүү ажилласан жил тутам 1,5 хувиар боддог. Дундаж цалин өндөр байгаа тохиолдолд тэр цалингаас нь бодоод явчихдаг. Харин тэтгэвэртээ гарсан хүмүүс үргэлжлүүлэн ажлаа хийгээд явах тохиолдол их байдаг. Нэг жил ажиллачихаад ирээд жилээ нэмүүлэх боломж байдгийг тэр бүр мэддэггүй. Мөн цалин багатай ч ажилласан жил их тохиолдолд цалингаасаа бүрэн тэтгэврийн доод хэмжээний хуулийн дагуу болоод 251,000 тогтоогдох болдог. Жишиг цалин байсан ч тухайн хүний сэтгэлд хүртэл нь тэтгэвэр тогтоогдож чадахгүй тохиолдол ч байдаг. Тэтгэвэр тогтоолгох аргачлалаар бодохоор олон хүний тэтгэвэр 251,000-д хүрэхгүй байх нь их. Бүрэн тэтгэврийн доод хэмжээний хуулиар тогтоогдох дүн нь 150,000 болох тохиолдолд бүрэн тэтгэврийн доод хэмжээний хуулиар 251,000 болгон татаж, зөрүүг тэтгэврийн сангаас гүйцээж өгдөг.
Түүнчлэн тэтгэврийн нөхцөлөө бүрэн болгох боломж хүн бүрт нээлттэй байдаг. Ажилласан жил нөхөн тооцох тухай хууль хэрэгжиж 2016 оны 12 дугаар сарын 31 нээр тасалбар болсон. Энэ хуулиар халамжаас өндөр настны тэтгэвэр авдаг байсан хүмүүс /ажилласан жилгүй / нөхөн даатгалд хамрагдсанаар группээ авчихна. Тэтгэвэрт гаргах хуулийн нас хүрчихээр тэтгэврээ аваад явах боломжтой болсон.
Мөн 50 насандаа хүүхдээрээ тэтгэвэрт гарчихаад 55 нас хүрчихлээ би тэтгэврээ шинэчлэн ахин тогтоолгоё гэж ирдэг. Ийм хүмүүсийн хувьд тэтгэвэрт гаргах хуулийн наснаас өмнө тэтгэврээ тогтоолгоод авчихдаг гэдгээ ойлгодоггүй тал бий. Цэргийн тэтгэврийн хувьд 25 жил ажиллаж тэтгэвэртээ гарчихаад тэрнээс хойш 5 жил ажиллачихвал энгийн цэргийн гэсэн хоёр тэтгэвэр аваад явж байдаг хүмүүс ч бий. Хэрэв ажилласан жил нь 10 жил хүрэхгүй тохиолдолд цэргийн энгийн тэтгэврээ нийлүүлээд нэмүүлж бодуулах боломж бас байдаг.
-Хувь тэнцүүлсэн тэтгэврийн талаар тодруулбал?
-Тэтгэврийн нас нь хүрчихсэн, улсад 10 жил болон түүнээс дээш жил тухайлбал 19 жил 28 хоног ажилласан тохиолдолд хувь тэнцүүлсэн тэтгэврийн эрх үүсдэг. 19 жилтэй нас нь хүрчихсэн хүмүүс тэтгэвэртээ гарчихъя гээд ирдэг. Харин бид 20 жил болгочихвол илүү ашигтай байдаг, эсвэл хувь тэнцүүгээрээ тогтоолгочихоод байгууллагадаа шимтгэл төлж байгаад жилээ нэмүүлж бүрэн тэтгэвэр авах боломжтой гэдгийг сайн зөвлөдөг. Иргэн талаас хуулийн боломж гарцыг сайн тайлбарлаж, сэтгэл ханамжтай гаргахын төлөө ажилладаг.
-Цэргийн тэтгэвэр энгийн тэтгэврийн ялгаа ?
-Цэргийн тэтгэвэр, энгийн тэтгэврийг бодвол бодогдох хувь нь өндөр буюу 80 хувь байдаг. Цэргийн тэтгэврийн хувьд тухайн байгууллагадаа тогтвортой ажилласан хүний хувьд харьцангуй тэтгэвэр бодоход амар, тухайн хүн ч өөрөө бодоод ирдэг. Олон газар ажилласан, цэргийн газар ажиллаж байгаад хөдөлмөрийн чадвараа алдсан мөн нас барсан тохиолдолд тэжээгчээ алдсаны, хөдөлмөрийн чадвараа алдсан хувь хэмжээний асуудал гарч тахир дутуугийн тэтгэмж авах эрх үүсдэг. Тийм биш тохиолдолд эрх үүсэхгүй байх нь бий. Цэргийн тэтгэвэртэй холбоотой хууль тогтоомжийн талаар цэргийнхэн бол маш сайн мэддэг онцлогтой.
-Урлагийнхан их эрт тэтгэвэрт гардаг. Урлагийн тэтгэврийн хувьд?
-Урлагийн тэтгэврийн хувьд хөдөлмөрийн хүнд нөхцөлд ордог. Сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад гоцлол дуучин, бүжигчин, циркийн хүнд үзүүлбэрийн жүжигчид, найрал хөгжмийн үлээвэр хөгжимчнөөр 20-оос доошгүй жил, нийтдээ 25-аас доошгүй жил үүнээс 15 аас доошгүй жил тухайн нөхцөлд ажилласан бол даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож авах эрхтэй байдаг.
-Хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаад тэтгэвэрт гарах тохиолдолд?
-Эрэгтэй хүн хүнд нөхцөлд 12 жил 6 сар, хортой нөхцөлд 10 жил ажилласан тохиолдолд 50-55 насандаа нөхцөлөөр тэтгэвэрт гарах эрх үүсдэг. Гэхдээ энэ хүмүүс 20 болон түүнээс дээш жил ажилласан байх ёстой. Нөхцөлөөр гарна гэдэг нь тухайн нөхцөлд ажилласан жилийг тодорхойлоод тэтгэврийн хуулийн нас хүрэхийн өмнө тэтгэврийг бодож олгож байгаа бөгөөд ямар нэгэн нэмэгдэл хувь байдаггүй. Эрэгтэй, эмэгтэй хүний хувьд тухайн нөхцөлдөө ажиллах жил нь ялгаатай болохоос биш бусдаар адилхан гэж ойлгож болно.
-Гадаадад амьдарч байгаа иргэдийн хувьд тэтгэвэрээ хэрхэн тогтоолгох вэ?
-Гадаадад оршин сууж байгаа хэрнээ иргэний харьяаллаа солиогүй бол тухайн орны Элчин сайдын яамнаас хүүхдэдээ, дүүдээ, эгчдээ итгэмжлэх хийлгээд хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.
-Тахир дутуугийн тэтгэвэрийн хувьд хувь тэнцүү, бүрэн тэтгэврийн эрх үүсдэг үү?
-Хувь тэнцүү, бүрэн тэтгэвэр гэж байдаг. Нөхөн даатгалаар жил тооцуулсан 3 ба түүнээс дээш жил бол тахир дутуугийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр олгодог. Эсвэл хугацаат цэргийн албаа гурван жил хаасан тохиолдолд тахир дутуугийн тэтгэвэр олгох нөхцөл бүрддэг. 20 жилтэй бол бүрэн тэтгэврээ тогтоолгоно. Хөдөлмөрийн чадвар алдалтын өмнөх 5 жил байгаа тохиолдолд бүрэн тэтгэвэр тогтоох эрх үүсдэг.
-Нөхөн даатгалд хамрагдчихаад батламжаа авахгүй, мөн тэтгэврээ шинэчлэн тогтоолгох боломжтой гэдгээ мэдэхгүй олон хүмүүс байх шиг байна.
-Нөхөн даатгалын тухай хууль 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. 1990-2000 оны нөхөн даатгалд хамрагдчихаад баталгаажилтын хуудсаа аваагүй иргэд нийлээд байна. Бид хороодтой хамтарч баталгаажилтын хуудсыг тараах ажлыг давхар хийж байгаа. Нөхөн даатгалд хамрагдсан боловч тэтгэврээ тогтоолгохдоо энэ жилүүдээ оруулахгүй байх тохиолдол байдаг. Тухайлбал: Нөхөн даатгалын 8 жил дээрээ сайн дурын даатгал төлөөд явж болдог.
-Танд баярлалаа.