Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутнуудад өнөөдөр “Захирлын нэрэмжит” тэтгэлэг олголоо.
Хамт олноо сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээрээ тэргүүлэн суралцаж буй 100 оюутанд 50 гаруй сая төгрөгийн тэтгэлэг олгосон байна. Тус их сургууль 2014 оноос эхлэн уг тэтгэлгийг олгож эхэлсэн бөгөөд нийт 450 гаруй оюутанд 320 гаруй сая төгрөгийн тэтгэлэг олгожээ.
АШУҮИС-ийн захирал профессор Г.Батбаатар “Оюутнуудын сурах эрмэлзлийг нэмэгдүүлж, эрүүл мэндийн салбарын чадварлаг эмч, эмнэлгийн ажилтан болж төлөвшихөд энэ тэтгэлэг чухал нөлөө үзүүлнэ” гээд цаашид тэтгэлэгт хамрагдах оюутны тоо, тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж буйгаа оюутнууддаа дуулгав.
Захирлын зөвлөлийн хүндэт гишүүд болох Ардын эмч, профессор Ж.Баасанхүү, Ардын багш, профессор Г.Цагаанхүү, Ардын эмч, профессор А.Гэлэгжамц, Гавьяат эмч, профессор Н.Пүрэвжав, Гавьяат багш, профессор И.Пүрэвдорж болон багш нар, оюутан залуус уг арга хэмжээнд оролцлоо.