Монголын Хөрөнгийн бирж ХК 2016 онд нэг тэрбум 176 сая төгрөгийн үйл ажиллагааны орлого олжээ. Энэ нь 100 хувь брокер, дилерийн үйл ажиллагааны орлого болохыг санхүүгийн тайландаа тусгасан байна. Энэ нь жилийн дүнгээр Монголын Хөрөнгийн бирж ХК-ийн орлого 26 хувиар буурсан үзүүлэлт юм. Ерөнхий удирдлагын зардал ойролцоогоор гуравны нэгээр буурч, хоёр тэрбум 545.5 сая төгрөг болсон хэдий ч гадаад валютын ханшийн зөрүүнээс 137.5 сая төгрөгийн гарз хүлээжээ.
Монголын Хөрөнгийн бирж ХК-ийн 2016 оны зардал орлогоосоо давж, нэг тэрбум 638.2 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байна. 2015 онтой харьцуулахад тус компанийн татвараас өмнөх алдагдал 27 хувиар буурсан гэж Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ. Өнгөрсөн онд 227 компани бүртгэлтэй, хувьцаагаа арилждаг Монголын Хөрөнгийн бирж ТӨХК-ийн татварын зардал жилийн дотор ес дахин буурч, улсын төсөвт 2016 онд нэг сая 383.9 мянган төгрөг төвлөрүүлжээ.
Энэ нь 2015 онд төлсөн татвараас ес дахин буурсан үзүүлэлт болсон байна. Ингэснээр Монголын Хөрөнгийн бирж ТӨХК өнгөрсөн онд татварын дараа нэг тэрбум 639.5 сая төгрөгийн алдагдалтай ажилласнаа тайлагналаа.
Г.Ану