Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, физикч Л.Бямбажаргалтай ярилцлаа.
-Манай улс ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Эдийн засгийн үзүүлэлтүүдийг та хэрхэн дүгнэж байна?
-ОУВС-гийн тавьж байгаа шаардлагууд зүгээр л эрүүл эдийн засагч хүний тавьдаг шаардлагууд. Манай орны хувьд онцлогтой. Би ОУВС-г муу хэлэхгүй ээ, мэргэжлийн байгууллага учраас. Гэхдээ ОУВС-гийн нэг талыг нь ихээхэн ажиглаж байгаа.
-Юуг нь тэр билээ?
-ОУВС-гийн манай улсын орж байгаа хөтөлбөрт ороод эдийн засгаа сайжруулсан улс байхгүй. Ер нь л иргэний дайн руу, дефолт руу л явсан. Та нар сэтгүүлч улс, судлаад үзээрэй. Аль оронд хэрэгжээд ямар үр дүнд хүрч вэ. Энэ тийм ч сайн биш, ганц хоёр оронд түр хэрэгжүүлэхэд хэрэг болсон. Украин зээлийн хөтөлбөр батлуулчихаад авч чадахааргүй болж, ерөнхийдөө улс байх, үгүй гэдэг асуудал яригдаж байна.
Африкийн иргэний дайнтай НҮБ-ын цэрэг орчихсон газрууд эндээс эхэлсэн байдаг, эх сурвалж нь ийм. Энэ хөтөлбөр хэрэгжээд тэр. Хөтөлбөр эдийн засгийг агшаадаг.Төсвийн үрэлгэн зардлаа багасга, татвараа нэм гээд ерөнхийдөө бүсээ чангалах шаардлага тавьдаг. Тэгэхээр тэртэй тэргүй нийгмийн хоёр тийш хэт ялгарал явчихсан үед энэ хөтөлбөр хэнд хамгийн хүнд тусдаг вэ гэвэл дунд давхаргад.
Тэртэй тэргүй халамжийнханд их ч өгсөн, бага ч өгсөн адил идэж уугаад дуусгачихна. Баян хүн бол татвар их ч авсан, бага ч авсан хотойхгүй. Ингээд нийгмийн дунд давхаргынхан шууд доод давхарга руу шилждэг. Ийм учраас эдийн засгийн туйлшралыг нэмэгдүүлдэг. Зарим орон улс төрийн тогтолцоо нь дээшлэхгүй учраас дотооддоо дайн байлдаанд шилждэг, иймэрхүү. Гэхдээ би ОУВС-гийн хөтөлбөрийг тэр чигээр нь муу гэж хэлэхгүй.
Би ОУВС-гийн хөтөлбөрийг тэр чигээр нь муу гэж хэлэхгүй.
-Ардын намынхан ОУВС-гийн хөтөлбөрт шилжиж байгааг АН-ын лай ланчиг ийм байдалд хүргэсэн гэж тайлбарлах юм. Жишээ нь, одоо төлөх 580 сая ам.доллар байна. Энэ хэр бодитой вэ?
-АН-ын нөхдүүд баахан өр зээл тавиад тэрийг нь өнөөдөр Ардын намынхан төлөх гэж үйлээ үзэж, үстэй толгойгоо зулгааж ийм юм руу орж байна гэж ойлгуулж байна л даа. Гэтэл энэ төлөх гээд байгаа евро бондын үлдэгдэл 580 сая ам.доллар чинь Сү.Батболдын Засгийн газар 2012 онд авч сонгуульд тараасан мөнгө шүү дээ. Энэ бол аваад тараагаад өгчихсөн, эргээд ард түмнээрээ төлөхөөс аргагүй.
Чингис бондын өрийг бол төлж эхлэх болоогүй байгаа шүү дээ. Дараа жилээс төлнө. Чингис бондын мөнгө буух эзэн, буцах газартай. Тиймээс 580 сая.ам долларын өр шиг хавтгайруулсан байдлаар төлүүлж болохгүй. Яагаад гэвэл, Чингис бондын мөнгийг авсан нөхөд одоо Их хуралд сууж байна. Н.Номтойбаяр, Ц.Гарамжав, Эм-Си-Эс-ийн төлөөлөгчид байна. Ард түмэн нэг ч төгрөг аваагүй. Ёстой нөгөө Долоон буудлын Должин эмээ Чингис бондын мөнгөнөөс шууд утгаараа нэг ч төгрөг хожоогүй.
Дам утгаар бол хожсон л байх. Дэд бүтэж, зам, харилцаа гэх мэтээр. Харин одоо Чингис бондын мөнгийг төлүүлэхдээ комисс гарч, хугацааг нь тооцоод явах хэрэгтэй. Жишээ нь, зээл аваад таван жил боллоо, танай үйлдвэр энэ хугацаанд татварт хэдэн төгрөг төлсөн бэ. Зээлээ яаж төлөх гэж байна вэ гээд тооцоо хий. Ц.Гарамжав л гэхэд “Би төлсөн” гэсэн. Гэтэл зээлийн үлдэгдэл гэхэд л 100 гаруй тэрбум гэсэн байх аа, их л том тоо харагдсан. Эзэнтэй юм чинь учиртай шүү дээ.
Наад үйлдвэрээ барьцаанд тавь гээд мөнгөө авчих хэрэгтэй. Тэгэхээр хамгийн гол нь Ардын нам өөрийнхөө тавьсан өрийг л одоо өөрсдөө төлөх гэж байгаа. Түүнээс АН-ын өр биш. Дэлхий нийтэд бид Пифагорын теорём гэж гурвалжин өнцөгтийг боддог арга байнаа даа. Тэрэн шиг татварын хувь хэмжээ, төсвийн орлого хоёрын хоорондын хамаарлыг харуулсан Лафферийн муруй гэж бий. Энэ муруй интернэтээс хайхад л гараад ирнэ.
Татварын хувь хэмжээ ямар байхад төсвийн орлого өндөр байх вэ гэдэг нь орон болгоны хооронд, эдийн засгийн систем болгоны хооронд өөр, өөр байдаг. Түүнээс биш шууд утгаар, ердийн утгаар социализм шиг татварыг их аваад байвал татварын орлого ихсээд байдаг гэвэл худлаа. Яг үүн шиг зүйлийг, тухайлбал нийгмийн даатгалын орлогыг бууруулах дохиог сая Засгийн газар өгчихлөө.
-НДШ-ийг нэмнэ, тэтгэвэрт гарах насыг нэмнэ гэж байгаа нь уу?
-Ер нь бол одоо байгаа 10 хувь чинь их байгаа шүү дээ. Сар бүр 10 хувь төлж байгаа шигээ эргээд эдийн засгийн баталгаа байхгүй. Тийм тэтгэвэр авах баталгаа байхгүй. Монгол хүн 60 хүрч ухаан ороод 61-тэй үхдэг гэдэгтэй адил. Тэгэхээр татвар төлж байгаа мөнгийг татвар төлдөггүй улсад өгөөд байгаад хүмүүс уурлаад байгаа юм. Татвар төлж байгаа хүмүүсийн мөнгийг халамжид зарцуулдаг нь буруу.
Тиймээс халамжийн бодлогыг хумих, НДШ-ийг төлөгчдийн хүрээг тэлэх хоёр бол тусдаа огт өөр зорилттой байх ёстой. Бас нэг зүйл нь шимтгэлийг чинь нэмнэ, насыг чинь нэмнэ гэж байгаа явдал нь ирээдүйд чамд тэтгэвэр өгөхгүй байх бодолтой байгаа шүү гэсэн дохио юм. Монгол хүний дундаж насны хэмжээ нэмэгдээд байдаг, тэтгэврийн насыг дундаж насаар нь тогтоогоод байна гэж хүмүүс сошиалд бухимдаж байна.
Тэр үнэн. Дундаж нас 67 болчихлоо гэхэд чи тэтгэврийг хоёр жил авбал ав, 42 жил нь татвар төл гэж байна шүү дээ. Хохиролтой байгаа биз. Одоо байгууллагууд татвар нэмэгдэнгүүт хоолны мөнгө, унааны зардал гээд НДШ төлөлгүй гаргах аргадаа шилжинэ. Манай улсын дөнгөж тогтож байгаа систем, татвар төлж сурч байгаа нийгмийн сэтгэхүйг тэгж хямрааж болохгүй.
Өндөр хөгжилтэй, татвар төлж сурсан орнууд бидний татварын мөнгө эргээд тус болно гэдгээ мэдэрчихсэн, хүмүүс нь татвар төлж байгаадаа харамсдаггүй. Нийгмийн сэтгэлзүй нь тийм. Манайх бол өөр. Миний татварын мөнгөөр энэ дарга жийп унаад явж байна гэж бодохоос миний татварын мөнгөөр энэ эмч биднийг эмчилж байгаа гэж хэзээ ч бодохгүй. Тийм хүн дээрээс нь татварыг чинь нэмнэ гэхээр өгөх үү. Хуц л гэнэ биз дээ.
Өндөр хөгжилтэй, татвар төлж сурсан орнууд бидний татварын мөнгө эргээд тус болно гэдгээ мэдэрчихсэн, хүмүүс нь татвар төлж байгаадаа харамсдаггүй.
-Манай улсын онцлогийг ОУВС тооцсон л баймаар юм?
-Би ОУВС-гийн экспертүүдийг муу гэж хэлэхгүй. Тэд Монголын өнөөдрийн эдийн засгийн төлөвшиж байгаа тогтолцоог ойлгохгүй байна. Тиймээс энэ хөтөлбөрийг Өмнөд Солонгост хэрэгжүүлэхэд үр дүнд хүрсэн атлаа Украин, Африкийн нэг оронд хэрэгжүүлэхэд иргэний дайнд хүрч НҮБ-ын цэнхэр малгайтай хүмүүс очиж байна.
Манайх тэдэнтэй өөрсдийгөө жишнэ үү гэхээс, Өмнөд Солонгостой адилтгаж болохгүй. Иймд дараагийн буруу дохиог бас өгч байна. Хадгаламжийн хүүгээс мөнгө авах гэнэ. Сайндаа 10-100 төгрөг л авах юм билээ, тооцоод үзвэл. Гэхдээ энэ нь Монголчуудад юу гэж ойлгогдох вэ гэвэл, хадгаламжийн чинь 10 хувийг авна гэж ойлгогдоно.
Түүнээс хадгаламжид байгаа мөнгөний сарын хүү 1 хувь, түүнээс буюу 100 төгрөгнөөс 10 мөнгө авах гэж байна гэж огт ойлгохгүй. Тэгэхээр хүмүүс банкнаас мөнгөө татна. Энэ тохиолдолд банкны чөлөөт үлдэгдэл байхгүй болж банк, санхүүгийн систем маш хүнд байдалд орох буруу дохио явж байна. ОУВС-гийн онолын ухаан, манай Чойжоогийн хар ухаан хоёрын дундуур нийгмийн сэтгэлзүй гэж амаргүй зүйл байдаг юм. Ийм л зүйл болоод байна.
-Одоо асуултаа жаахан өөрчлөөд АН-ын дотоод амьдрал руу өнгийвөл ямар вэ. Сая намын даргын сунгаа явагдлаа. Дахиад ч сунгаа явуулна гэнэ. Сунгаанд та ямар дүгнэлт хийж байна?
-Манай нам сунгаа явуулж сайхан жишиг тогтоосон. Жишиг тогтоохоос гадна гишүүдийн идэвх сайн байсан. Нөгөө талаас би нэг юмыг их гайхаж байгаа. Сунгаа явуулаад хуралдаад байдаг нам болох нь. Хуучин хуйвалдаад дарга сонгоод байдаг байсан. Одоо сунгаа явуулаад хуралдаад байдаг боллоо.
Лав л жилийн дотор гурван Их хурал хийх юм шиг байна, одоогийн байдлаар. Хоёр Их хурал хийлээ, 2-3 сунгаа явах юм байна. Хурал ихэдвэл ажил муудсаных, хуушуур ихэдвэл мах муудсаных гэдэг үг бий. Тэрэн шиг энэ нь АН-ыг өөрийг нь эргээд туйлдуулчихаж магадгүй.
Уг нь одоо ОУВС гэх мэт чухал асуудлаар байр сууриа илэрхийлж байх ёстой байтал Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сунгаа хэзээ явах бол, хэнийг дэвшүүлэх бол, Үндсэн бодлогын хорооны сонгууль, даргын сонгууль гээд энд өөрийнхөө дотоод сонгуультай ноцолдож байтал тэнд улс төрийн чухал шийдвэрүүд гараад явчихаж байна. Улс орны том асуудлаар зарчмын байр суурь илэрхийлэх ёстой шүү дээ. Сөрөг хүчний гол үүрэг энэ. Ялангуяа манай С.Эрдэнэ дарга Нийгмийн даатгалыг олон жил хариуцсан хүн, хэлэх ёстой шүү дээ.
-АН угаасаа ганцхан Их хурлын гишүүнтэй юм шиг л байгаа шүү дээ. З.Нарантуяа гишүүн л үг хэлдэг, тэр нь ганцаарддаг?
-Тэр ч тийм байна л даа. Бусад нь дуугарч харагдахгүй л байгаа. Сая ч яахав намын даргын сунгаанд тараад явчихсан байх. Одоо Ерөнхийлөгчийн сонгуульд горилогч болох гэж байгаа бол тэрийгээ эртхэн хэлээд сунгаагаа хийгээд, эсвэл Их хурлын гишүүний ажлаа хиймээр байна. Би сүүлийн үед АН-аа их гайхах болсон л доо. Дүрмээ батлахгүй яваад байдаг.
Тоглоомын дүрэм нь шүү дээ, намын. Гэхдээ аль ч байгууллагын дүрэм хуулиас давж болохгүй. АН-ын дүрэм гэдэг Монгол Улсын Улс төрийн намуудын хууль, дүрмийн хүрээнд байна. Хоёрдугаарт, иргэний болоод олон нийтийн байгууллагын дүрмийг манайхан Эрүүгийн хууль шиг юм хийх гээд байна. Хэтэрхий нарийн байх тусам ажил сайн явах биш харин ч ажил явж огт болдоггүй. Бие биеэ түгжээд, гацаагаад суучихдаг.Баахан сунгаа явсан бол эцэст нь дүрмийн засвар маягийн юм хийдэг, эсвэл дүрэм зөрчдөг зам руу хазайх нь.
Маш ойлгомжтой товч дүрэм батлаад дараагийн ажилдаа орох ёстой юм. Гэтэл засвар хийгээд дараагийн хурлаар гүйцээнэ гээд яваад байна. Тэгээд дүрмээсээ давсан журам гаргадаг. ХЭГ-ын дарга тушаал гаргадаг. Ийм механизм руу яваад байна. Би олон жил ийм зүйлтэй ноцолдсон учраас Намын үндсэн дүрмийн хороо надад тохирох ажил байгаа юм. Ямар дарга болох гэж байгаа биш. Улс төрөөр карьер хийх гэж байгаа биш. Ингэж болно, тэгж болдоггүй гэдгийг нь Д.Ламжав багш бид хэлээд өгнө шүү дээ. Аль нэг талыг ч бариад байхгүй.
Гэтэл хурал болохоос хоёр хоногийн өмнө эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй хүн байна гээд заачихсан. Тэгэхээр математикч Д.Ламжав, физикч Бямбажаргал хоёр тэнд зайгүй болчихож байгаа юм. Эрүүгээр мэргэшсэн хуульчаас уг нь 10 гаруй жил тогоонд нь чанагдсан Д.Ламжав багш бид хоёр байж байвал хэрэгтэй баймаар. Хуульчид цэцийг ажилтай байлгахгүй харин математикч Д.Ламжав л цэцийг ажилтай байлгаад байгаа шүү дээ. Гэтэл манайхан дүрэмдээ ч байхгүй тийм л журам гаргаад байна.
Тэгэхээр тэр чинь Үндсэн дүрмийн хороо ч биш, намын даргыг хамгаалах хороо болж хувираад байна. Энэ бүхэн яах вэ. Одоо ямар ч гэсэн нам даргатай болчихлоо. С.Эрдэнийг би сайн ажиллах болов уу гэж бодож байгаа. Гэхдээ үндэсний хэмжээний нам нэг дүүрэгтэй адилгүй, нэг яамтай адилгүй, бас их зовлонтой. Би өмнө нь нэг сонинд ярьсан л даа, З.Энхболд шиг компанийн захирал шиг ажиллаж болохгүй. Н.Алтанхуяг шиг хувьчлаад тараагаад өгчихөж болохгүй. Энэ хоёрын дунджийг олж ажиллах маш төвөгтэй л дээ, намын даргын хувьд.
-Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг АН сунгаагаар шийднэ гэсэн. Та хэнийг гэж бодож байна?
-Хэцүү байна аа, энэ Ерөнхийлөгчийн сунгаа /инээв/. Би бодоод л байна. АН гэдэг утгаар ч биш, Монгол Улсын Ерөнхийлөгч нэг иймэрхүү хүн байгаасай гэж. Бид дөрвөн Ерөнхийлөгчийн нүүр үзлээ шүү дээ. Нам хамаагүй хүн харах юм, бодох юм. Тэртэй тэргүй би нэг хүний төлөө л саналаа өгөхөөс хойш. Хараад байхад манай Ерөнхийлөгчийн институт өөрөө сонин юм. Тиймээс Ерөнхийлөгч болоосой гэсэн хүн маань дороосоо дэмжлэг авахгүй, намаас болоод нийтээс.
Дэмжлэг авсан нь очоод Ерөнхийлөгч болно гэж болохоор цаана нь юм харагдаад болохгүй, нэг тиймэрхүү. Намаас ямар хүн гарч ирэх юм мэдэхгүй, ямар журмаар явахыг мэдэхгүй. Яаж шалгаруулахыг мэдэхгүй. Ямар хүнийг ард түмэн хүсч байгаа юм бол доо. Э.Бат-үүл, Н.Алтанхуяг хоёрыг бол манайхан баастай нь хутгаад дуусчихсан. Зогсоо зайгүй шавар шидэж байна. Тэр хоёрын дараа байж болох хүн Л.Болд, Р.Амаржаргал нар. Тэд хэр дэмжлэгтэй байх бол.
Нэгэнт ард түмнээрээ байдал хатуу болоод ирвэл, “Буян” Жагаа байж яагаад болохгүй гэж. Энэ таван хүн тавуулаа сайн, муу талтай. Жагааг би хэд хэдэн зүйлд үнэлдэг. Нэгдүгээрт, зарчмын байр суурьтай. Хэнтэй ч харилцаж чаддаг зарчимч хүн гэдэг бол ухаалаг шийдвэр гаргах гэдэг хүмүүсээс хамаагүй илүү. Ясан толгой гэдэг чинь тийм утгаар хэлсэн үг. Ийм л байна. Энэ тавын хэн нь ч гарч ирсэн би дэмжинэ, шууд.
Энэ тавын хэн нь ч гарч ирсэн би дэмжинэ, шууд.
-Цагаан сар зөрж хойно, өмнө шинэллээ гэдэг маргаан, талцал монголчуудын мөнхийн сэдэв бололтой. Шинжлэх ухааны онолоор тайлбарлавал зөрүү байна уу?
-Цагаан сар хэдийд болох нь сар, нарны тооллын жилийн урт хоногийн тооны ялгаанаас болж байгаа зүйл шүү дээ. Нэг нь 355, нөгөө нь 365 орчим хоногтой ингээд л жилд 10 хоногийн зөрүү гардаг. Гурван жилд 30 хоног болчихдог. Гурван жилийн 30 хоногийг аль сард хэдийд гаргах вэ гэдэг орон орны хувьд ялгаатай байдаг. Монголчууд буруу бодоод байгаа юм биш. Жишээ нь, 26-27-нд тэнгэрийн сарыг харах юм бол шинийн саран гардгаараа гараад явна.
Бүтэн сар зөрж байгаагаас алдаад байгаа юм байхгүй. Нөгөө талаас, манайх яагаад Цагаан сар тэмдэглэж байгаа зэргэлдээ улс үндэстнүүдтэй нийлдэггүй юм бэ. Дэлхий дээр, Түвд манайх хоёр гэж хоцрогдсон улс үлдчихээд бараг буруу золгоод байгаа учраас болохоо байчихаад байгаа юм шиг яриад байдаг. Энэ бол Монгол Улсын өргөрөгтэй холбоотой зүйл, уртрагтай биш. Дулаан орны хувьд нэг сарын наана, цаана нээх ач холбогдолтой биш.
Манайх шиг хүйтэн сэрүүн уур амьсгалтай орны хувьд Монголын ард түмэн олон жилийнхээ ажиглалтын явцад ер нь Цагаан сарыг хоёрдугаар сард хийхээр илүү сараа нэмдэг. Тэр аргаа боловсруулаад гаргачихсан. Ингээд Монголын Цагаан сар нэгдүгээр сарын 31-нээс гуравдугаар сарын 1-ний хооронд болдог. Тийм аргачлал боловсруулж гаргасан учраас хоёрдугаар сарын 20-ноос хойш болохоороо Хятадын цагаан сартай нэг сараар зөрөөд эхэлж байгаа юм.
Хятадууд илүү сараа өөр сард нэмчихсэн байна шүү дээ. Иймээс хоёрдугаар сарын 20-ноос өмнө цагаалбал Хятадтай нэг өдрийн зөрүү байвал байна, байхгүй бол байхгүй таараад явчихдаг. Тухайлбал, манайх нэгдүгээр сарын 21-нд цагааллаа гэхэд бараг идэр ес тачигнаж байх үе. Ийм л зүйл. Байгаль цаг уурынхаа онцлогоос хамаардаг. Түүнээс тэнгэрт байгаа сарыг нэг нь буруу, нөгөө нь зөв тооцоолоод хоорондоо хэрэлдээд байгаа юм байхгүй. Сарын дараах сар яг адилхан. Жишээ нь, өнөөдрийн нар, маргаашийн нар хоёрыг нүдээр хараад ялгаж чадах уу?
-Чадахгүй, тийм боломжгүй шүү дээ...
-Тэгэхээр тэрэн шиг сая нэгдүгээр сард хятадуудын битүүрсэн сар манайхны гарах гэж байгаа сар хоёрыг хүн хараад ялгаж чадахгүй. Зэрэгцүүлээд харах юм бол яг л адилхан харагддаг. Ийм л зүйл.
-Гэхдээ л зарим нь М.Намсрай гуайн зурхайгаар шинэлчихсэн. Үлдсэн нь одоо Д.Тэрбиш гуайн Төгсбуянтын зурхайгаар шинэлэх гэж байна шүү дээ. Нэг мөр болгож яагаад болдоггүй юм бол?
-Ер нь бол Төгсбуянтынх гээд 1700-гаад онд, Д.Тэрбишийнх 1990-ээд онд, Намсрайнх гээд хэдэн ч юм онд зохиосон биш л дээ. Монголчуудын цаг тооны бичиг чинь 1000 жилийн түүхтэй эд шүү дээ. Энгийнээр 60-ыг 17 -оор үржүүлэхэд бараг мянган жил болж байгаа биз дээ. Одоо XVII жаран явж байна. Тэр Сүмбэ Хамба Ишбалжир гэдэг хүний оруулсан засвар нэг өдрийн төдий л юм.
Харин энэ үед Европт Юлийн тооллоос Григорийн тоололд шилжихэд 10 хоногийн засвар хийсэн байдаг. Д. Тэрбиш гуай энд ямар ч засвар оруулаагүй. Зүгээр л календариа сайн борлуулж, менежментээ сайн хийж байгаа хүн. Түүнээс илүү юм ерөөсөө байхгүй, тэнд. Ийм л зүйл л дээ. Төр, засгийн зүгээс энэ талаар анхаарал тавьж, нэг мөр болгоод авсан нь дээр юм уу гэж санаачилга гаргасан удаатай.
Манайхан монгол тооллоо шашинжуулаад болохгүй байгаа юм. Тэгж шашинжуулахгүйгээр би 1000 жилийнх нь өдөр тутмын юмыг цэгцэлж хийгээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өгсөн. Засгийн газрын хуралдаанд ч хэлэлцүүлж байсан, одоогоос 10-аад жилийн өмнө. Шийдвэр гаргаад өгөөч гэхээр тэгж зүрхэлдэггүй юм билээ.
-Яагаад?
-Яадгийг бүү мэд. Би харин саяхан маш сонин эрдэм шинжилгээний өгүүлэл олж уншсан. Шведийн их сургуулийн математикийн доктор хүн Монголын зурхайн аргыг бүгдийг судлаад миний хийсэн шиг орчин үеийн математикийн хэлэнд “орчуулж” өгүүлэл бичээд мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлчихсэн байна лээ.
Гэтэл манайхан тэгж бичиж гаргах нь битгий хэл зүгээр л баруун тийшээ алхвал сайн, зүүн тийшээ гарвал тэгнэ гэсэн юм яриад байдаг. Математикийнх нь арга, тогтолцоо юу юм бэ гэдэгт ерөөсөө анхаарал тавьдаггүй. Өнөөдөр нэгдүгээр ангийн хүүхэд бодчихоор, ойлгомжтой болгож орчин үеийн математикийн хэлэнд хөрвүүлээд, түүнээсээ үндэслэн сонирхсон хүмүүс нь бид Григорийн тооллын календарь хийдэг шиг зарчмаар явбал болохгүй юм байхгүй.
Нөгөө талаас, манайханд цаг тооллын бичиг буюу календарийн зарчмын тухай ойлголт маш сул байдаг. Хүн төрөлхтөн мэдээж эхлээд өдөр, шөнийг мэдэрсэн. Шөнө нь амраад өглөө нь босдог. Дараа нь тэнгэрт байгаа эрхэсийг харахаар тэнгэрт нэг одных нь хэмжээ ихэсч багасаад өөр болоод байна шүү дээ. Тэр нь Сар байсан.
Түүний дахин давтагдаж байгааг хараад хүн эхэндээ өдөр шөнө гэсэн ойлголттой байснаа сар гэдэг ойлголт руу орсон байна. Үүнээс хэсэг хугацааны дараа өвөл, зун өөрчлөгддөг юм байна гэдгийг мэдэж, дахин давтагдахыг нь харж байгаад жил гэдэг ойлголт руу орсон байна. Гэтэл энэ дундуур долоо хоног гэдэг ойлголт орж ирсэн байна шүү дээ. Уг нь тав хоногийн системтэй байж болно таван хуруутай юм чинь. Гэтэл долоо хоног. Сонин байгаа биз.
Уг нь тав хоногийн системтэй байж болно таван хуруутай юм чинь. Гэтэл долоо хоног. Сонин байгаа биз.
-Тэр нь юутай холбоотой вэ?
-Энэ бас л сарны асуудал. Сар харагдахгүй болоод шинийн найман болоход долоо орчим хоног. Сарны эргэлдэх хөдөлгөөн 29.5 хоног, ингээд 4х7=28 гээд тооцоолол хийсэн байх жишээтэй. Энэ тооллынхоо системээр нар, сарны хөдөлгөөн, дэлхийн эргэлдэх хөдөлгөөнөөр амьдрал ахуйгаа зохицуулж хийж ирж.
Үүнийгээ улс үндэстэн бүр өөрсдөдөө хялбар, ахуй амьдрал, уламжлал зан заншилдаа тааруулж хэрэглэж ирсэн. Монголчуудын хувьд нүүдэлчин ард түмэн. Тэнгэрт байгаа оддын байдлыг харах нь хялбар учраас тэр календарь дээр байгаа тоонд бус тэнгэрт байгаа Сард ач холбогдол өгч ирсэн. Өнөөдөр 15-ны сар гэхэд монгол хүнд Тэргэл сар гэдэг ойлголт байна уу гэхээс 15 гэдэг тоо чухал биш. Тиймээс монголчуудын календарь зохиосон арга нь илүү сарны үзэгдэх хөдөлгөөнд тулгуурлаж байсан.
Бусад орон суурьшмал учраас тоо болчихоод байгаа байхгүй юу. Өнөөдөр өдөр давхарладаг, тасардаг янз бүрийн тоо ярьдаг нь үүнтэй л холбоотой. Шинийн найман, долооны сарыг хооронд нь ялгах төвөгтэй байхгүй юу. Яг тал байна уу гэдэг энгийн нүдээр ялгахад хэцүү. Хоногийг зурхайд алганы хээ тэмдэгрэх үе гэдэг.
Сударт од арилна гэж бичсэн байдаг. Тэр нь од арилж, зөвхөн гаригууд үлдсэн үе. Манайханд Үүрийн цолмон гэхээр од арилж ганц сугар гариг үлдсэн байдаг, тэрийг хэлж байгаа юм. Гэтэл дэлхий нийтэд өдрийг жин үдээс маргаашийн жин үд хүртэл хугацаагаар тооцоолдог учраас шөнийн 12 цагаас тооллоо эхлээд байдаг. Энд ч гэсэн монголчуудын нэг уламжлал байдаг нь морин цагт ажил эхэлбэл сайн гэдэг.
Морин цаг нь могой цагаас илүүдээ биш. Жин үдэд тааруулж хийж байгаа юм. Өөрөөр хэлбэл, морин цаг орчин үеийн ойлголтоор 12 цаг болоод байна. Тэгэхээр морин цагт болзох нь хүнд ойлгомжтой байна шүү дээ. Нар жин үд голлож байгаа юм байна, тэгэхээр үдэд уулзъя гэх жишээтэй. Энэ ойлголтоор морин цаг гарч ирсэн. Түүнээс өмнөө байгаа могой цагаас илүү юм юу ч байхгүй. Болзоход л амар. Шинийн хоёрны сар шил дээр байхад гэдэг ойлголт ч ийм. Цаггүй, бичиг мэдэхгүй хүмүүст ойлгомжтой байгаа биз. Өөр ид шид байхгүй шүү дээ.
Ч.Үл-олдох