Казахстаны нийслэл Астана хотод болох “Экспо-2017” олон улсын үзэсгэлэн эхлэхэд 109 хоног үлдлээ. Ирэх зургаадугаар сарын 10-наас есдүгээр сарын 10-ны хооронд зохион байгуулагдах тус экспод одоогийн байдлаар АНУ, Герман, Их Британи, Япон, Саудын Араб, Өмнөд Солонгос, Энэтхэг, БНХАУ зэрэг 106 улс орон, олон улсын 18 байгууллага оролцох хүсэлтээ ирүүлжээ. Мөн Дэлхийн банк, ОПЕК, ЮНИСЕФ зэрэг олон улсын 17 байгууллага оролцоно.
1856 оноос эхэлж зохион байгуулагдсан дэлхийн экспо анх удаа Дунд Азийн улсад зохион байгуулагдах гэж байгаагаараа дэлхий нийтийн анхаарлыг маш ихэд татаж байна.
Энэ жилийн экспог “Ирээдүйн эрчим хүч” гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн асуудал дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа энэ үед хамгийн оновчтой хувилбар болсон гэж мэргэжилтнүүд үзэж буй юм.
Дэлхийн экспог зохион байгуулснаар улс орны нэр хүнд, эдийн засгийн хөгжилд таатай нөлөө үзүүлэхийн зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчний өөр эх үүсвэрүүдийг нэвтрүүлэх боломж олгоно гэсэн хүлээлттэй байна.
Улс орнууд өөр өөрсдийн онцлогийг харуулсан үзэсгэлэнгээ дэлгэж, дэлхийн хамгийн том компаниуд шинэ бүтээгдэхүүн, шинэ технологио танилцуулдаг энэхүү үзэсгэлэнг зохион байгуулах эрхийг Астана хот таван жилийн өмнө авсан.
Үүнээс хойш асар их бүтээн байгуулалт хийжээ. Астанагийн экспо нийт 173.4 га талбай газарт, үзэсгэлэн нь 25 га газарт болно. Хамгийн том бүтээн байгуулалт Экспо сити.
“Дэлхийн ЭКСПО-2017 Астана”-г өдөрт дунджаар 155 мянган хүн, нийт гурван сарын хугацаанд таван сая хүн сонирхож үзэх төлөвтэй байгаа аж.
Сонирхуулахад Казахстан улс тусгаар тогтноод 26 жил болж байна. Өнгөрсөн 26 жилийн хугацаанд нийгмийн салбарт ядуурал 47 хувиас 2,5 хувь хүртэл, ажилгүйдэл 13 хувиас таван хувь хүртэл буурч, хүн амын орлого 28 ам.доллараас 302 ам.доллар хүртэл нэмэгджээ. Мөн нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ тусгаар тогтносон эхний жилд 300 ам.доллар байсан бол 2016 онд 14.6 мянган ам.доллар өссөн юм.
2015-2016 оны Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Дэлхийн эдийн засгуудын өрсөлдөх чадварын тухай тайланд тогтоосон чансааны дагуу Казахстан Улс нь 148 улсаас 42-р байрт оржээ. Дэлхийн банк болон "Doing Business-2016" Олон улсын санхүүгийн корпорацийн жил бүр гаргадаг чансаагаар Казахстан Улс нь дэлхийн 189 улсын тэргүүлэгч 50 орны тоонд багтсан билээ. Одоо Казахстан Улс илүү өндөр хөгжилтэй 30 орны тоонд багтах зорилт тавин ажиллаж байна.