ОУВС-гийн манай улсад тулгасан шаардлагууд ил болсны дараа олон хүн Засгийн газар санасандаа хүрлээ гэж дүгнэв. Учир нь ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар өнгөрсөн наймдугаар сард танилцуулсан ч УИХ-аас дэмжлэг аваагүй саналуудыг ОУВС хэрэгжүүл гэж үүрэгдэв.
Засгийн газрын төсвийн алдагдлыг бууруулах төлөвлөгөөгөөг ЭРГЭН САНАЯ.
Хувь хүний орлогын албан татварыг (ХХОАТ) нэмэх |
Жилийн 30 сая төгрөгөөс дээш хэмжээний орлоготой иргэдэд ноогдуулна. Сарын цалин 2.5 саяас их бол энэ хэмжээнээс дээших цалинд 25 хувийн ХХОАТ ногдуулна. 4 сая төгрөгийн цалин авдаг иргэн 2.5 сая хүртэлх цалиндаа 10 хувь, үлдсэн 1.5 сая төгрөгтөө 25 хувийн татварын тус тус төлнө. |
Одоо 10 хувийн ХХОАТ төлдөг. “Кэй Пи Эм Жи” олон улсын аудитын байгууллагаас гаргасан, 2016 оны судалгаагаар хувь хүний орлогод ногдуулдаг татварын хувь Азийн орнуудaд дунджаар 28 хувь, Европын холбоонд 39 хувь, OECD–ийн улсуудын дундаж 42 дэлхийн дундаж 33 хувьтай аж. |
Хадгаламжийн орлогод татвар ногдуулах |
2018 оноос эхлэн энэ татварыг авах хуулийг 2017 оны нэгдүгээр сар болгон урагшлуулна. |
ОУВС татвар төлөх хугацааг ирэх 4 сар болгон тогтоосон. |
Автомашины онцгой албан татварыг цилиндрийн багтаамж, насжилтаас нь хамааран нэмэх ОУВС энэ татварыг нэмсэн. |
1500 см куб түүнээс бага бол 750 000 төгрөг |
Одоогийн хуулиар 725 000 төгрөгийн татвартай. |
1501-2500 см куб, 0-3 жилийн насжилттай 1 520 000 төгрөг |
1450 000 байна. |
|
1501-2500 см куб, 4-6 жилийн насжилттай бол 2 250 000 төгрөг болгох |
Одоогоор 2 175 000 төгрөг төлдөг. |
|
2501-3500 см куб бол 3 сая төгрөг |
2.9 сая төгрөг |
|
4501 ба түүнээс дээш, 0-3 жилийн насжилттай бол 15 сая төгрөг |
Одоогийн хуулиар 10 150 000 төгрөгийн татвар авдаг. |
|
Архи, тамхины онцгой албан татвар |
Тус бүр 20 хувиар нэмэх |
ОУВС дэмжсэн. |
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) |
Алт олборлогчид Монголбанканд алтаа тушаахад 5 хувийн АМНАТ төлөх. Одоо 2.5 хувийг төлдөг. |
ОУВС энэ татварыг нэмээгүй. |
Хуучин сэлбэгийн гаалийн албан татвар |
20 хувьд хүргэх. Одоо 5 хувь байгаа бөгөөд хуучин сэлбэг импортлон, энд машин босгох нь түгээмэл үзэгдэл болсон. |
ОУВС энэ татварыг нэмээгүй. |
Тансаг орон сууц буюу 150-иас дээш метр кв талбайтай орон сууцны татвар |
150 метр квадрат хүртэлх талбайтай орон сууцыг татвараас чөлөөлж, 150 метр квадрат буюу түүнээс дээш талбай бүхий орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг 50 хувь хөнгөлж ногдуулах. |
ОУВС энэ татварыг нэмээгүй. |
ДЭЭРХ ДОЛООН ТАТВАРААС ДӨРВИЙГ НЬ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛОВ
Хувь хүний орлогын албан татварыг нэмэх өмнөх үндэслэл
Манай улсын татварын ачаалал бусад улстай харьцуулахад харьцангуй бага. Татвар төлөгчдөд ирэх татварын дарамт, ачааллыг жигд хуваарилах, тэгш шударга байх зарчмыг бий болгох үүднээс уг хувь хэмжээг өөрчилж, шатлал бий болгох нь зүйтэй байгаа бөгөөд уг шатлалыг жилийн орлого нь 30 сая төгрөгөөр босго тогтоон 10, 25 хувь болгон өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгасан юм.
Харин одоо...
Ирэх оноос эхлэн ажил эрхэлдэг бүх хүний төлдөг, Хувь хүний орлогын албан татварыг нэмэхээр боллоо. Босго байхгүй. Таны цалингийн хэмжээнээс хамаарч, 10, 15, 20 хувийн буюу шатлалтай татвар төлнө. Үндэслэл нь төсвийн алдагдлыг бууруулах.
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ НЭМЭХ ӨМНӨХ ҮНДЭСЛЭЛ
Олон улсын жишгээр Онцгой албан татварыг хувь хүн, нийгэм, хүрээлэн буй орчинд хортой, сөрөг нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах, төсөвт орлогын нэмэлт эх үүсвэр бий болгох зорилгоор ногдуулдаг.
Архи, тамхинаас үүдэлтэй өвчин хүн амын өвчлөл, нас баралтын үндсэн шалтгаан болж, зүрх судасны эмгэгээс үүдэлтэй нас баралтын тоо сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдсэн.
Архи, тамхины хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй, эдийн засгийн хувьд ашигтай хөшүүрэг нь архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын хийсэн судалгаагаар архи, тамхины татвар нэмэгдсэнээр үнийн өсөлтөд мэдрэг байдаг хүүхэд залуучуудын хэрэглээ эрс буурдаг. Үнэ 10 хувиар нэмэгдэхэд хэрэглээ өндөр хөгжилтэй орнуудад 4 хувиар, хөгжиж буй орнуудад найман хувиар тус тус буурдаг байна. ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн дараа энэ татварыг
- 2018 онд 10,
- 2019 онд 5 хувиар,
- 2020 онд дахин 5 хувиар нэмэх боллоо.
Импортын тамхинд ногдох гаалийн татвар одоо 5 хувь байгаа юм. Энэ нь Дэлхийн худалдааны байгууллагаас тогтоосон хэмжээнээс бага байгааг Сангийн сайд онцлоод 30 хувьд хүргэнэ гэв.
ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГИЙН ОРЛОГООС ТАТВАР АВНА
Дэлхийн ихэнх улсад энэ систем хэрэгждэг. Эдийн засгийн өсөлт саарсан, хадгаламжийн хэмжээ бага, иргэдийн орлого, зарлагын харьцаа байгаа тул 2007 оноос уг орлогыг чөлөөлсөн. Эдгээр зорилго биелсэн тул хадгаламжийн орлогод албан татвар ногдуулна гэж эрх баригчид тооцоолоод байв.
Энэ нь ёсоор болж, дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн бүх хадгаламж эзэмшигчид 10 хувийн хүү ногдуулав. Өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын байдлаар арилжааны банкуудад 8.5 тэрбум төгрөгийн хадгаламж байв. Үүний дийлэнхийг буюу 5.2 тэрбумыг иргэдийн хадгаламж эзэлдэг.
АВТОМАШИНД НОГДУУЛАХ ТАТВАРЫГ Ч ОУВС ХЭВЭЭР ҮЛДЭЭВ
Улаанбаатарт автомашины тоо эрс өссөнөөс замын хөдөлгөөний ачаалал тогтмол нэмэгдэж, зам тээврийн осол 2015 онд 30 хувиар өсчээ. Улаанбаатар манай улсын нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг ч нийт тээврийн хэрэгслийн 60 хувь буюу 411,408 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй.
Энэ нь агаарын бохирдлыг ихээр нэмэгдүүлдэг. Иймд автомашины онцгой албан татварыг нэмэх Засгийн газар саналыг хэрэгжүүлэхээр болов. Гэхдээ дээрх хүснэгтэд харуулсан цилиндрийн багтаамж, насжилтад харьцуулсан татварын дүн нь наймдугаар сарын төсөл гэдгийг онцолъё.
Бид энэ талаар Татварын ерөнхий газраас тодруулан дэлгэрэнгүй мэдээлнэ.
ОУВС ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫГ СУГАЛААД ҮЛДЭЭЧИХЛЭЭ
Иргэдийн орлогын тэгш байдлыг хангах, хүний амин чухал бус тансаг хэрэглээнд татвар ногдуулах нь дэлхий нийтийн орчин үеийн татварын чиг хандлага болжээ. Нийтлэг олонход зориулаагүй, тансаг хэрэглээний барааг хэрэглэгчдэд шууд бусаар ногдуулж буй татварын хэлбэр нь тансаг хэрэглээний татвар байдаг.
Манай улс үл хөдлөх эд хөрөнгөд татвар ногдуулдаг ч иргэдийн тансаг хэрэглээний хэсэгт дээрх татварыг ялгаатай байдлаар тавьдаггүй. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан хөрөнгийн үнэлгээнээс 0.6-1.0 хувиар тооцож ногдуулдаг.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас “орон сууц”-ыг бүхэлд нь чөлөөлснөөр тансаг хэрэглээнд татвар ногдуулах боломжгүй болсон юм. Хуульд орон сууц гэснийг илүү тодорхой болгож, 150 метр квадрат хүртэлх талбайтай орон сууцыг татвараас чөлөөлж, түүнээс дээш талбайтай бол үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг 50 хувь хөнгөлж ногдуулна гэж гүйцэтгэх засаглал үзсэн ч дэмжлэг аваагүй. ОУВС-тай хийсэн хэлэлцээрт ч энэ татварыг дурдсангүй.
Мөн хуучин сэлбэгийн гаалийн татварыг авч хэлэлцсэнгүй. Энэ татварыг нэмснээр эдийн засагт төдийлөн өөрчлөлт орохгүй гэж тооцоолсон байж болох.
Эцэст нь...
Дээрх татваруудыг нэмж авснаар жил бүр 200 тэрбум төгрөгийг улсын төсөвт нэмж төвлөрүүлэх боломжтойг Засгийн газар танилцуулаад дийлээгүй юм. Учир нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн А.Баделхан, Ц.Даваасүрэн болон МҮХАҮТ илт эсэргүүцсэн.
Эдийн засаг өсөлттэй үед л татвар нэмэхээс агшиж байхад татвар нэмэхийг дэмжихгүй гэцгээсэн. Уг нь дээрх татваруудыг авснаар нийт иргэдэд шууд нөлөөлөхгүй, ЗӨВХӨН ТАНСАГ хэрэглээнд илүү өндөр татвар ногдуулах байв.
Харин одоо хэрэгжүүлэх татварын шинэчлэлд бүх нийтийг хамрууллаа. Хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэн нь ажил хөдөлмөр эрхэлдэг бүх хүнд ХАМААТАЙ.