Оскарын шагналд нэр дэвшигчдийн нэрс зарлагдсаны дараа хамгийн их шуугиан дэгдээдэг сэдвийн нэг нь арьс өнгөний үзэл. Учир нь Америкийн кино акедемийн шилдэгт нэр дэвшигчдийн үнэмлэхүй олонх нь жилийн жилд цагаан арьстнууд байгаа нь шүүмжлэл дагуулдаг байв.
Тэгвэл энэ жилийн 89 дэх удаагийн Академийн шагнал гардуулах ёслолд өнгөт арьст есөн жүжигчин нэр дэвшсэн нь Оскарын шагнал гардуулах ёслолын түүхэнд хамгийн олон хар арьст жүжигчид нэр дэвшсэн явдал болж байна.
Мөн өнгөт арьст жүжигчдийн гол дүрүүдийг бүтээсэн “Moonlight”, “Fences”, “Hidden Figures” зэрэг уран сайхны кинонууд нэр дэвшсэн нь олны анхаарлыг татаад буй юм.
Өнгөрсөн хоёр ч удаагийн Оскарын шагналын төрөлд ганц ч өнгөт арьст жүжигчин нэр дэвшээгүйтэй холбогдуулан зарим жүжигчид #OscarsSoWhite уриатайгаар шагнал гардуулах ёслолыг бойкотлож байсан. Тухайлбал Холливудын алдарт жүжигчин Уилл Смитийн гэргий Жада Пинкетт Смит “Энэ удаагийн “Оскарт нэр дэвшигчдэд сэтгэл дундуур байна, Оскар хэтэрхий цагаан байна” хэмээн жиргэж байсан удаатай.
Ийнхүү шуугиан дэгдсэний дараа Кино академийн зүгээс Оскарт нэр дэвшигсэдтэй холбогдуулан бүрэлдэхүүнээ өөрчилсөн юм.
“Зүгээр нэг цаг үеийн тур зуурын өөрчлөлт биш, харин том өөрчлөлт хийх цаг болсон. Кино академи хандах хандлагаа эргэн харж, шалгаруулах шүүгчдийн бүрэлдэхүүнийг өөрчлөх талаар эрс алхам хийсэн” хэмээн Кино академийн ерөнхийлөгч Шерил Бун Айкекс хэлсэн байна. Одоо нэр дэвшигсдийг тодруулахдаа зөвхөн жүжигчний авьяас юм уу бусад гавьяа төдийгүй, бас арьсны өнгө, хүйс, угсаа гарал, тэр ч байтугай сексийн чиг баримжааг харгалзан үздэг болсон юм.
Эх сурвалж: latimes.com