Тайландын зүүн урд зүгт байрлах аялал жуулчлалын бүс Пукетийн Шүрэн арлын загасыг талхаар хооллосон Орос жуулчин Ольга Смирнова орон нутгийн цагдаагийн газар саатуулагджээ.
Шүрэн арлууд нь устаж, загасны нөөц огцом багасаж байгаагийн улмаас Тайландын хуулиар Шүрэн арлын загасыг хооллохыг хориглодог байна. Хэрэв энэ хуулийг зөрчсөн тохиолдолд 3000 ам.доллар хүртэлх торгууль ногдуулж, мөн нэг жил хүртэл хорих ял оноодог аж.
Орос жуулчин бүсгүй одоогийн байдлаар Пукетийн цагдаагийн газар хоригдож байгаа бөгөөд шүүх ажиллагааг хүлээж байгаа аж.
"Бид нар орон нутгийн цагдаагийн газартай холбогдож үүссэн нөхцөл байдлыг тодруулсан. Ольга Смирноваг 3000 ам.доллароор торгосон бөгөөд жуулчин бүсгүйд одоогоор ийм хэмжээний мөнгө байхгүй учир шүүх ажиллагаа болтол саатуулсан байна” хэмээн ОХУ-аас Бангкокт суугаа Элчин сайдын яамнаас мэдээлжээ.
Тайланд улсад зорчдог жуулчид өмнө нь Шүрэн арлын шүрийг гэмтээх, тасдах, хилээр гаргахыг завдсан тохиолдол гарсантай холбогдуулан 2016 оноос хойш дээрх хуулийг баталжээ. Харин шүрэн арлаас бусад арал болон далайд загасчлахыг зөвшөөрдөг байна.
Эх сурвалж: ИТАР ТАСС