Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өнгөрсөн долоо хоногт ОХУ-д албан ёсны айлчлал хийсэн бол урд хөршийн Гадаад харилцааны сайд Ван И-гийн урилгаар БНХАУ-д айлчилсан. Хоёр хөршид хийсэн айлчлалаар ямар үр дүнд хүрсэн, ямар асуудлуудыг хэлэлцсэн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Ц.Мөнх-Оргил сайд "Оросын талаас 100 тэрбум рубль буюу 1.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг шийдвэрлэх асуудлыг хэлэлцсэн. Оросын талаас гагцхүү төслөө тохирох хэрэгтэй гэсэн. Мөн ОУВС-тай хийж буй гэрээ хэлэлцээг Оросын талаас анхааралтай ажиглаж буйгаа хэлсэн. Энэхүү санхүүжилтийг дэд бүтэц, төмөр зам, эрчим хүчний төслүүдийг хамтарч хэрэгжүүлэхэд зарцуулна" гэж мэдээллийнхээ эхэнд дуулгав.
ОХУ-д хийсэн айлчлалын хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Л.Лавровтой албан ёсны хэлэлцээ хийжээ. Евро-Азийн Эдийн засгийн асуудал хариуцсан сайд, Мал эмнэлэг, хорио цээрийн асуудал эрхэлсэн сайд, Эдийн засгийн хөгжлийн Ази-Номхон далайн асуудал эрхэлсэн дэд сайд зэрэг албаны хүмүүстэй уулзаж, санал солилцжээ.
Айлчлалын нэг том зорилго бол Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын энэ онд ОХУ-д хийхээр төлөвлөж буй айлчлалын бэлтгэл ажлыг хангах асуудал байсан гэдгийг онцоллоо. Ерөнхий сайд энэ оны эхний хагаст ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн урилгаар албан ёсны айлчлал хийхээр болжээ.
Монголын эрчим хүчний аюулгүй байдал, хангамжийг сайжруулахад хоёр тал хамтарч ажиллана. Мөн Эгийн голын цахилгаан станцыг барьснаар Байгаль нуурийн усны түвшин, эко системд сөрөг нөлөө үзүүлэх, эсэхийг хамтарч судлахаар болжээ.
Монголын эдийн засгийн түр зуурын хүндрэл бэрхшээлийг даван туулахад Хятадын талаас дэмжлэг туслалцаа үзүүлэхээр болжээ. Хятадад хийсэн айчлалын үеэр БНХАУ, Монгол Улсын Төв банк хоорондын своп хэлцлийг сунгахаар болсон юм. Хятадын Төв банкны төлөөлөл өнөөдөр ирж Монголбанкны удирдлагатай уулзаж энэ асуудлыг хэлэлцэх юм. Түүнчлэн своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлэх саналыг манай талаас тавьсан байна.
Мөн Хятадад хийсэн айлчлалын үр дүнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ирэх сард тус улсад айлчлахаар боллоо. "Нэг зам-Нэг бүс" олон улсын хуралд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын дарга Си Зиньпинийн урилгаар оролцохоор болсон гэдгийг онцоллоо.
БНХАУ-ын нутаг дэвсгэрээр далайд гарахаар дамжин өнгөрөх, буцаж ирэх, тээвэрлэн явуулах Засгийн газар хоорондын 2014 оны хэлэлцээрийг Хятадын талаас соёрхон баталсан байна. Энэ нь худалдааны зардлыг бууруулахад ихээхэн түлхэц болно. Хэлэлцээрийн үр дүнд Хятадын долоон боомтыг Монгол Улс ашиглах бололцоо нээгдэж байна. Өмнө нь манай улс Тяньжин, олон улсын Сянган боомтыг ашигладаг байсан. Нэмэлт таван боомтыг ашиглах боломжтой болж байгаа аж.
АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян манай улсад айлчлахдаа нэг тэрбум ам.долларын зээл өгөхөөр тохирсон билээ. Уг мөнгийг нийслэлийн гэр хорооллыг дахин барилгажуулах, барилгажуулалтын явцад тухайн бүсийн иргэдийг амьдруулах 1000 айлын орон сууцны цогцолбор болон Монголын боомтуудыг бэхжүүлэхэд зарцуулна гэв.