Нийтийн байранд гарсан гал түймрийг унтраажээ


2017-02-22 11:15 GMT+8

Баянзүрх дүүргийн нийтийн байранд шөнийн 03 цагт гарсан галыг 69 албан хаагч шуурхай ажиллаж унтраажээ.

Тодруулбал, 9 дүгээр хороо, Шар хадны 1 дүгээр гудамжинд байрлах 18х14 хэмжээтэй 3 давхар 12 айлын нийтийн байранд гал гарч, гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 34, 35, 63 дугаар ангийн нийт 69 албан хаагч гал унтраах автомашин, техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллаж гал түймрийг бүрэн унтраалаа.

Гал түймрийн улмаас  түлэгдсэн, гэмтсэн иргэн байхгүй гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Та шинэчлэн найруулсан зөрчлийн тухай хуулийн талаар хэр мэдээлэлтэй байна вэ?
Нийт 96 санал өгсөн байна.

Дээшээ