Америкчуудын ОХУ-ын төрийн тэргүүн В.Путинд хандах хандлага нь сайн тал руугаа өөрчлөгдөж буйг онцолж байна.
Тухайлбал, эрх баригч “Бүгд найрамдах нам”-ыг дэмжигчдийн дунд Оросын төрийн тэргүүнийг дэмжигчид олон байгаа аж.
Социологийн судалгаа явуулдаг “Gallup” байгууллагаас хийсэн судалгаагаар ийм дүгнэлтэд хүрсэн байна.
Түүнд дурдсанаар “Хоёр жилийн өмнө явуулж байсан судалгаатай харьцуулахад энэ удаад америкчууд В.Путинд хандах хандлага харьцангуй нааштай байна.
Хэдийгээр судалгаагаар 72 хувь нь түүний эсрэг байр суурьтай байгаа ч 22 хувь нь дэмжиж буй нь ахиц гарсныг илтгэх юм гэжээ. Учир нь 2015 онд энэхүү үзүүлэлт 13 хувьтай байв.
Америкчууд ОХУ-ын Ерөнхийлөгчид эерэг хандах болсныг илтгэх энэхүү үзүүлэлт нь 2003 оноос хойших тус улсын ард иргэдийн дунд явуулсан судалгаа дотроос хамгийн өндөр үзүүлэлт болоод байна
“Gallup” байгууллага дээрх судалгааг хоёрдугаар сарын 1-5-ны хооронд явуулжээ.
Эх сурвалж: ИТАР-ТАСС