УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулга энэ намрын чуулганы “таслалтаараа” бараг л тэргүүлсэн. 169 цаг хуралдсан намын чуулганы 58 цагт нь хуралдаа сууж, 108 цагийн чуулганы хугацаанд оролцоогүй. Гадаадад томилолтоор 27 цаг, орон нутгаар 33 цаг явсан. Мөн 21 цагийн чөлөө авсан гэсэн тайланг УИХ-ын тамгын газраас гаргасан.
Энэ талаар тэрбээр "УИХ-ын гишүүн гэдэг бол хууль тогтоомжийг судлах, судлаачидтай уулзах, хамтран ажиллах нэг үндсэн ажил нь гэж би ойлгодог. УИХ-ын гишүүн хоёр гол үүрэгтэй нэгдүгээрт иргэний төлөөлөл байх, хоёрдугаарт хуралдаа сууж шийдвэр гаргах. Би 12 цаг тасалсан. Би тасалсан тохиолдолд өөр гишүүнээр картаа уншуулдаггүй. Өглөө ажилтай байсан тохиолдолд чөлөө авахгүйгээр үдээс хойш ирж хуралдаа суудаг" гэсэн хариултыг өглөө.