Залуучууд мал маллах сонирхолгүй, нүүдлийн мал аж ахуйн соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх хариуцлагатай цаг үе ирлээ хэмээн малчид ярьж байна. Манай улсын хэмжээнд нийт 160 мянган малчин өрх байдаг бөгөөд тэдний дийлэнх нь 45-55 насныхан.
Малчин өрхүүдийн залгамж халаа муу байгаа нь мал аж ахуйн салбарын хувьд томоохон асуудал болно гэдгийг малчин иргэдээс эхлээд салбарынхан нь хэлж буй.
Энэ асуудлаар болон аймгийн өмнө тулгамдаж буй зүйлсийн талаар Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболдтой цөөн хором ярилцлаа.
-Залуу малчдын тоо цөөрсөн, малчдын залгамж халаа алдагдаж байгаа талаар ярих боллоо. Малчдын хувьд хүүхдээ мал дагуулахаас илүүтэй боловсролтой болгоход анхаарч байна гэж байна.
-Манай аймагт хамгийн тулгамдаж буй асуудал бол их дээд сургууль төгссөн ажилгүйчүүд их байна. Ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхэд бүр их, дээд сургуульд элсэх боломжтой болчихсон. Тэгэхээр хүүхдүүд сургуульд сурахын тулд эцэг эхээсээ малчны зээл авахуулж байна. Эцэг эхчүүд ч хүүхдээ боловсролтой, нийгэмдээ байр суурьтай байлгахын тулд их дээд сургуульд элсүүлэх нь их болсон. Ингээд дөрвөн жил сураад нутаг орондоо ирэхэд ажлын байргүй байна.
Их дээд сургууль төгсчихсөн учраас нутагтаа ирээд мал дээр гарахыг боддоггүй юм байна. Хар ажил ч хийхийг хүсдэггүй. Төрийн алба, аятайхан ажил хийхийг хүсдэг. Гэтэл тэр зах зээл нь ханачихсан. Орон нутагт хамгийн сэтгэл түгшээж байгаа асуудал бол энэ. Тиймээс цаашид Засгийн газрын зүгээс их, дээд сургуулийн асуудлыг цэгцлэх талаар тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ нь малчдын амьдралд том тус болно.
-Малчдын хувьд өөр тулгамдаж буй асуудал юу байна вэ?
-Арьс шир хонины нэхий 1000-1500 төгрөгийн ханштай байна. Малын гаралтай түүхий эд хямдраад ирэхээр махны үнэ өсөх хандлагатай байдаг. Харин арьс шир нэхий үнэтэй байвал махны үнэ хямдардаг. Тиймээс улс орон, аймаг орон нутгийн зүгээс малын гаралтай түүхий эд, арьс ширийг боловсруулах үйлдвэрийг бий болгож, нэмүү өртөг шингээж зах зээл дээр байгаа малын гаралтай түүхий эдийн үнийг өсгөх зайлшгүй шаардлага байна.
Манай улсын хувьд дийлэнх аймаг нь мал аж ахуйд түшиглэсэн. Мал аж ахуйн хараат юм шиг харагддаг ч үнэндээ цаг уурын хамааралтай. Зундаа зуншлага тааруу, өвөлдөө зуд турхан болох юм бол зөвхөн малчид бус аймгийн бүх иргэд ядуурах, орлого багасах хандлагатай байна. Тиймээс энэ тал дээр анхаарах хэрэгтэй.
Манай аймгийн хувьд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх гэж зорьж байна. Зах зээлийн эдийн засгийг ганцхан онол бий. Эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх. Эрэлт юу байна гэдгээ тооцоолох ёстой. Өвөрхангай аймгийн иргэд жилд хир хэмжээний хэрэглээтэй юм гэдгийг тодорхойлох ёстой. Үүнийхээ хэдэн хувийг өөр аймаг, Улаанбаатар цаашлаад гадаад зах зээлээс авдаг гэдгээ тооцоолж байж аймагтаа юу үйлдвэрлэхээ тодорхойлно.
Өнгөрсөн жилүүдэд нэгнийгээ их дуурайснаас болоод их алдсан. Нэг хүн арван үхэртэй аятайхан амьдарч байвал бүгд зэрэгцэж ферм байгуулаад бүгдийнх нь сүү нь борлуулалтгүй болдог жишээтэй. Эсвэл нэг нь тоосго эсвэл блокны үйлдвэр барьвал бүгд дуурайгаад дампуурдаг. Тиймээс хэрэглээгээ тогтоож, түүндээ тулгуурласан бодлого барьж, ямар үйлдвэрийг дэмжихээ шийднэ. Зарим зах зээл нь ханасан төслийг дэмжихгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна.
-Улс орны эдийн засаг хүнд байгаагаас төсөв, хөрөнгө оруулалт бага байна. Танай аймаг энэ жил хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр байна вэ?
-Хөрөнгө оруулалт бага байна. 2014 онд Орон нутгийн хөгжлийн сангаар 13.4 тэрбум төгрөг манай аймагт хуваарилагдаж байсан. Харин энэ жил 1.5 тэрбум төгрөг л хуваарилагдсан. Үүгээр аймгийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэх боломжгүй.
Аймгийн төсөв өнгөрсөн жилүүдэд 70 орчим тэрбум төгрөг байдаг байсан бол энэ жил 62 орчим тэрбум төгрөг байна. Дийлэнх нь төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмж, төрийн байгууллагын тогтмол зардлууд гээд л дуусч байна. Хөрөнгө оруулалт байхгүй. Тиймээс аймгийн Засаг даргын дэргэд төсөл хөтөлбөрийн баг байгуулсан. Монгол Улсад донор байгууллагууд их байна. Тиймээс ийм үед тэдэнд хандсан төсөл хөтөлбөр гаргаж, улсын төсвөөр хийдэг байсан ажлуудыг нөхөхгүй бол урсгал зардлаас эхлээд олон ажил зогсож байна.