Японы Осака хот дахь Угсаатны зүйн музейн судлаач, Монголч эрдэмтэн Хотта Аюүми судалгаа шинжилгээний ажлаараа ирээд байхад нь уулзаж ярилцлаа.
-Таны ажилладаг Угсаатны зүйн музей ямар үзмэрүүдтэй вэ?
-Энэ музей зөвхөн үзмэрээр зогсохгүй, музейн үзмэрийг баяжуулах чиглэлээр 70 гаруй судлаач ажиллаж судалгаа явуулдаг Японы хамгийн том музей. Судлаачид нь гадагшаа явж, цуглуулсан зүйлсээрээ музейн үзмэрийг баяжуулдаг. Үнэтэй чамин тансаг эд зүйл гэхээс илүү дэлхийн олон орны жирийн иргэдийн өдөр тутмын хэрэгслийг судалж, цуглуулсаар байна.
-Та Монголд ямар чиглэлээр судалгаа хийж байна вэ?
-Нүүдэлчний соёл, тэр дундаа мэдээлэл солилцооны талаар судалж байна. Нүүдэлчдэд мэдээлэл солилцох нь хамгийн чухал. Ялангуяа малчдад өвс ургамлын гарц хаана сайн байна. Чоно хаагуур их байна гэх мэтээр өдөр бүр бие биеэсээ мэдээлэл авч, шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Гэхдээ тэр мэдээлэл нь нүдэнд харагдахгүй учир судлахад хэцүү.
Тийм учраас би ямар нэг эд, биетэй зүйлийг эхлээд судалъя гэж бодоод 2009- 2012 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд Архангай аймгийн Хотонт сумын нэг малчин айлд хоёр сараар хамт амьдраад нүүдэлчний амьдралыг судалсан. Тэр гэрт байгаа бүх эд барааг судалсан. Цоожтой авдарт байгаа зүйлсийг ч үлдээлгүй айлын хүмүүстэй цуг гаргаад, түүхийг нь сонсоод зураг авсан.
-Айлд хэрэгтэй, хэрэггүй есөн шидийн л эд зүйл байгаа байх. Тэр болгон Таны судалгааны ажилд ямар тустай юм бэ?
-Эд зүйлийг зүгээр тоолох төдий биш. Тэр эд бараанд яаж хандаж байгааг судална. Жишээ нь, нэг даавуу байлаа гэхэд “Хэзээ, хэнээс авсан, ямар шаардлагатай учраас авсан” гэх мэтээр нарийвчилж, барааны намтрыг цуглуулсан хэрэг. Тэгж байхдаа Монгол хүн, тэр дундаа малчин хүний эд бараа бол мэдээлэл гэдгийг олж мэдлээ. Малчин хүн өдөр бүр айл хэсэж, аяга цай уунгаа яриад суудаг.
Малчин хүн өдөр бүр айл хэсэж, аяга цай уунгаа яриад суудаг. Тэр нь дэмий хэсэж яваа юм биш, мэдээлэл солилцож байгаа хэрэг.
Тэр нь дэмий хэсэж яваа юм биш, мэдээлэл солилцож байгаа хэрэг. Айлд байхдаа өмнө нь хараагүй зүйл байвал шууд “Тэр юу вэ, хаанаас авсан бэ” гэх мэтээр асууж эхэлдэг. Их сонирхож байвал бариад ямар материалтай, хаана зарж байсан, хэдээр авсан, хэнээс авсан гэх мэт нарийн мэдээллийг авдаг шүү дээ. Япон хүн, тариачин хүний хувиар харьцуулж үзэхэд энэ бол маш сонирхолтой. Яагаад гэвэл япон хүн нэг зүйлийг өөрийнхөө гэж ойлговол хэзээ ч өөр хүн ашиглах ёсгүй гэж боддог.
Өөрт байхгүй зүйлийг бусдаас гуйснаас худалдаж авсан нь дээр гэж үздэг. Гэтэл монгол малчин хүний бодлоор эд зүйл байнга хөдөлгөөнтэй байдаг учир заавал бүх зүйл манайд байх ёстой гэж ойлгодоггүй. Япон, монгол хүний хамгийн том ялгаа тэр байна. Айлын юмыг гуйж авахын тулд эзэнтэй нь уулзаж ярилцах хэрэгтэй. Үнэн худлаа хамаагүй, сайн ярьсны дараа эзэн нь “ав ав” гэж зөвшөөрдөг.
Ярилцахын өмнө ямар айлд, ямар эд зүйл байгааг мэдэх хэрэгтэй. Тийм учраас айл хэсэхдээ хэнийд ямар зүйл байгааг маш сайн мэдэж, тогтоож авдаг. Асуусан зүйл нь тухайн хүнд байхгүй бол өөр нэг айлд байгаа гэж зааж өгдөг. Мэдээлэл дамжуулсан болохоор нэгэндээ тусалж байна гэсэн үг. Эд бараа бүхэн мэдээлэл гэдгийг би эндээс ойлгож авсан болохоор цаашид бүх мэдээллийн ертөнцийг нарийн судалж, ном бичиж чадвал Монголын малчдын амьдралыг бүр сайн ойлгож болно гэж бодож байна.
-Хөрш айл чаргатай. Нэг удаа ууланд гарахын тулд чарга худалдаж авснаас хөршийнхөө чаргыг гуйгаад хэрэглээд өгье гэдэг сэтгэлгээ монгол хүмүүст байдаг. Энэ талаас харвал Таны судалгаа тийм ч сонирхолтой санагдахгүй байна л даа?
-Монголчуудад сонирхолгүй байж болно. Надад бол маш сонирхолтой байсан. Хүнд хэзээ ч өгч болохгүй нарийн нандин зүйлсээ авдрандаа, далд хийдэг шүү дээ. Тэгсэн хэр нь зарим хүн ирэхэд цоожтой авдраа онгойлгоод чухал зүйлээ гаргаад үзүүлнэ. Тэр хүн сонирхсоны дараа буцаагаад авдартаа хадгалдаг. Энэ ямар утгатай вэ гэдгийг би маш их сонирхсон. Нэг үзүүлсэн бол тэр хүн энэ айл тийм гоё зүйл байна гэдгийг мэдэж авна.
Дараа нь “Тэрийг чинь хэрэглээд өгье” гэж ирнэ. Тэр нь надад дэмий юм шиг санагдаад “Та нар яагаад чухал зүйлээ хүнд үзүүлж байгаа юм” гэж асуусан чинь “Яагаа ч үгүй, зүгээр” гэж хайхрамжгүй хариулдаг. Надад энэ нь мэдээлэл хуваалцаж байгаа хамгийн чухал харилцаа гэж санагдсан. Тэр чухал зүйлээ хүн бүхэнд биш, хамаатан садан эсвэл итгэлтэй, дотнын гэсэн хүндээ үзүүлдэг. Тэр нууцыг хуваалцаж байгаа нь “Би танд сайн ханддаг. Надад бас ямар нэг зүйл хэрэг болбол эргээд танаас асууна шүү” гэдгээ илэрхийлж байгаа хэрэг. Малчид энэ мэт мэдээллээр дамжуулан олон хүнтэй сайхан харилцаа тогтоодог.
ТЭР АЙЛ ЭД ЗҮЙЛЭЭ ХАРАМГҮЙ ӨГСӨН, БУРХНАА ХҮРТЭЛ…
-Тэгвэл ийм асуудалд япон хүмүүс яаж ханддаг вэ?
-Хэрвээ “Би ийм зүйл авлаа” гэж яривал “Гайхуулж байна” гэж таагүйгээр хүлээж авна. Харин монгол хүн бол гайхууллаа гэхээс илүү мэдээлэл өгч байна гэж ойлгодог. Хэдий зэргэлдээ биш ч гэсэн нэг нь хот яваад ирснийг тэр хавийн айлууд бүгд мэддэг. Япончууд бол хэн, хаашаа явсныг мэдэхгүй. Мэдсэн ч “тийм үү” гээд л өнгөрнө. Тэр хүнээс мэдээлэл, ямар нэг зүйл авъя гэж огт бодохгүй. Би Монголд хийсэн энэ судалгаагаараа “Монгол нүүдэлчдийн эд барааг тойрох мэдээллийн солилцоо” сэдвээр докторын дипломоо бичсэн.
Миний удирдагч багш Монгол судлаач эрдэмтэн Күнагаяа Юки гэж алдартай эмэгтэй бий. Монголын талаар олон ном бичсэн профессор, Угсаатны зүйн музейн судлаач хүн л дээ. Намайг тэр малчин айлын бүх эд барааг судлаад ирэхэд багш их сонирхож “Чиний судалгаа явуулсан тэр айл маш гоё санагдлаа. Бүх эд барааных нь мэдээлэл байна. Тэр гэрийг манайд музейн үзмэр болгож, байнгын үзүүлэнгийн танхимд тавимаар байна. Чи тэр айлд очоод, бид танай гэрийг худалдаж авч болох уу, яах вэ? гэж асуугаад ирээрэй гэсэн. Хэрвээ тэр хүмүүс дургүй байвал “зүгээр зүгээр” гэсэн.
Гэрээ ямар үнээр худалдахыг нь асуухад миний санаснаас маш хямдхан үнэ хэлсэн. Энэ гэрт танай гэрийн түүх шингэсэн байгаа. Тиймээс үнэтэй байх ёстой гэж байгаад үнийг нь нэмүүлсэн.
-Тэр музейд өмнө нь монгол гэр байгаагүй юү?
-Төв, Хойд Азийн танхимд музей байгуулагдсан 1974 онд тавьсан хуучин монгол гэр байсан. Дэлхийн бүх газраас авчирсан эд зүйлүүдийн дотор тэр гэр нэлээд гундуу харагддаг. Дан эсгий бүрээстэй гэрийн тавилгуудыг нь модоор хийсэн, ширмэл ширдэгтэй хуучирсан үзмэр юм л даа. Судлаач бидний хувьд түүх шингэсэн маш гоё гэр боловч музей үзэж байгаа хүмүүсийн сонирхлыг төдийлэн татдаггүй байж. Тэр монгол гэрийн хажууд казах үндэстний өндөр тансаг гэр байсан юм.
Музейд ирсэн монголчууд хүртэл “Яана аа, манай монголчууд ийм ядуу амьдардаг гэж үзүүлж байгаа юм уу” гэдэг. Миний судалгаа хийж байх тэр үед манай Төв Азийн танхимын үзмэрийг шинэчлэх ажил эхэлж таарсан учир багш надад хуучин монгол гэрийг өөрчлөх даалгавар өгсөн. Би Монголд ирээд нөгөө айлын эздэд энэ санаагаа хэллээ. Эхнэр, нөхөр хоёр айл гэр болоод шинэ гэрээ барьсан юм билээ. Анхны хүүхэд тэр гэрт төрсөн. Гэрийн эд зүйлийг ах дүүс, аав ээж нь өгсөн гэх мэтээр тэр айлын намтар шингэсэн учраас дургүйцэж магадгүй гэж бодсон. Тэгээд манай музей танай гэрийг сонирхож байна аа гэтэл “Өө, тийм үү. За, яръя яръя” гээд дуртай байсан.
-Гэрээ бүхэлд нь худалдах хэрэг үү, ямар үнээр вэ?
-Ямар үнээр худалдахыг нь асуухад миний санаснаас маш хямдхан үнэ хэлсэн. Энэ гэрт танай гэрийн түүх шингэсэн байгаа. Тиймээс үнэтэй байх ёстой гэж байгаад үнийг нь нэмүүлсэн. Одоо тэдний гэр авдар, зарим бурхан, зуух, ор дэр гээд бүх эд зүйлтэйгээ Японы угсаатны зүйн музейд бариастай байгаа.
Гэхдээ аав, ээжээс уламжилж ирсэн бүс, мөнгөн аяга гэх мэт зүйлсийг заавал авах шаардлагагүй учир өөртөө үлдээ гэсэн л дээ. Өнөөгийн малчин айлын амьдралыг үзүүлэх нь бидний зорилго байсан учир мотоцикл, нарны цахилгаан үүсгүүр толь, телевизийн суваг хүлээн авах антен зэргийг авна гэхэд зөвшөөрсөн. Тэр хүмүүс эд зүйлээ харамгүй өгсөөн, бурхан хүртэл өгсөн шүү.
-Тэр ямар амьдралтай айл байв?
-Архангай аймгийн бүх малчдын малын тоог харьцуулж үзэхэд 200 малтай бол дундаж амьдралтайд тооцогдож байсан. Малчдын амьдралыг төлөөлөх дундаж амьдралтай, ам бүл дөрвүүлээ, бог бод нийлсэн 200 гаруй малтай айл л даа.
-Гэр нь Японы музейд баригдсаны дараа айлын хүмүүс очиж үзсэн болов уу?
-Гэрийг 2011 онд Японд авчирсан. Миний судалгаа хийж байхад тэр айлд тавилга, авдар шүүгээнд бүгд ойролцоогоор 1500 ширхэг эд зүйл байснаас 1100 гаруй эд зүйлээ өгсөн. Гэрийг музейд авчирч, айлдаа ямар байсан яг тэр чигээр нь байрлуулсан. Япончууд гэр барьж мэдэхгүй учир тэнд амьдардаг монгол хүмүүсээр бариулсан. Гэрийн аравчийг маш сайн татаад, эхнэрийнх нь хэлснээр бүх эд зүйлийг байрлуулсан. Ингээд 2011 оны зургадугаар сард нээлтээ хийж билээ. Үзэгчид эд зүйлийг гэмтээж болзошгүй учир гэрийн хаалгаар ороод нэг алхмын зайнаас үзэж сонирхдог.
2016 онд манай музей зөвхөн үзүүлэх биш, амьд үзэсгэлэн хийе гээд, тэр айлын эхнэр, нөхөр хоёрыг урьсан. Тэд өнгөрсөн долдугаар сард манай музейд ирсэн. Японд, өөрийнхөө амьдарч байсан гэртээ таван жилийн дараа ирсэн. Эхнэр нь “Гэртээ ирсэн юм шиг, цай чанамаар санагдаж байна” гэж байсан. Хорхой идэж чухал эд зүйлийг гэмтээж болзошгүй учир музей дотор юм идэж болохгүй. Эхнэр нь орон дээрээ бүр унтаад өгсөн шүү. Тэр хоёр музей доторх гэртээ гурван удаа лекц тавьсан. Яг Монголд байгаа юм шиг гэрийн эзэд хоймортоо суугаад, 20-иод хүн гэрт орж ирээд Монгол ёс, Монголын аж амьдралын талаар ярьж сонирхуулсан.
-Тэр айл гэрээ өгөөд, өөрсдөө бүх зүйлээ шинээр авсан уу?
-Орчин үеийн бүр гоё гэртэй болсон. 38-39-настай залуухан айл л даа. Илүү гоё гэртэй болсон учир хажуугийн айлынхан нь “Чи манай гэрийг авахгүй юм уу? Би гэрээ эхнэртэйгээ өгнө” гэж хошигнож билээ.
-Танай музей өөр улсаас айлын гэрийг яг үүн шиг худалдаж авч байв уу?
-Өмнөд Солонгосоос дөрвөн ам бүлтэй айлын бүх эд барааг нарийн судлаад, тэр чигээр нь музейд авчирч богино хугацааны тусгай үзэсгэлэн гаргасан. Гэхдээ дараа нь хүндрэл гарсан. Солонгос хүмүүс Япончуудтай адил тариачин гаралтай. Тэр гэрт нэг эмээ байдаг. Эмээ нь хүүхдүүд, ач нарынхаа угаасан хувцсыг эвхэж, олон нүдтэй шүүгээндээ хийхийг өөрийнхөө гол ажил гэж үзэж байж. Бүх эд зүйлээ худалдсаны дараа орчин үеийн өлгүүртэй шүүгээ авч л дээ. Түүнээс болж эмээ нь хийх ажилгүй болж, өөр нэг хүүгийнх рүүгээ явсан юм билээ. Хамаг эд зүйлээ худалдсан мөнгөө орчин үеийн тансаг тавилга авахад зарцуулсан учир гэрийн эзэн “Миний ийм оймс алга” гэж уурлах зэргээр асуудал үүссэн гэж дуулсан.
Хэрэглэж байсан эд зүйлдээ гэрийн хүмүүсийн сэтгэл шингэсэн байдаг учир үнэ цэнэтэй гэдгийг дараа нь ойлгосон гэж хэлсэн байдаг. Бас энэ тухай хөрш айлынхан нь сонсоод “Та нар өөрийнхөө бахархал, Солонгосын сүнсийг зарчихлаа” гэж шүүмжилсэн гэсэн. Би энэ тухай мэдэж байсан болохоор Монголд бас тийм асуудал гарвал яана гэж санаа зовж байлаа. Гэтэл монгол хүний сэтгэхүй тэс өөр болохоор ямарч бэрхшээл гараагүй. Харин ч хөршүүд “Чи маш сайн наймаа хийлээ” гэж дэмжиж байсан. Нөгөө талаар гэрээ тэр чигт нь худалдсан нь үнэ цэнэгүй, хэрэггүй гэсэн үг биш. Гол нь тэдний гэр Японд хадгалагдаж байгаа учир үнэт зүйлээ алдсан мэт санагдаагүй байх л даа.
-Зарим тохиолдолд юуг ч илэрхийлэхгүй гэмээр зүйлийг хүртэл Та судалгааны материал болгож аваад байгаа нь сонин санагдаж байна л даа?
-Яг тийм, таны хэрэггүй гэж үзсэн зүйл бусдад хэрэг болох нь бий. Манай музейг байгуулсан хүн Монгол судлаач, хожим энэ музейн захирал болсон л доо. Тэр хүн 1945 оны Халх голын дайны үед барга Монголд судалгаа явуулсан, Монголд санаа тавьдаг хүн байсан. Музейн захирал болоод “Бид дэлхий дээр байгаа тансаг ордон шиг зүйлийг үзүүлэхээс илүү дэлхийн хүн төрөлхтөний өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байсан эд зүйлсийг үзүүлэх ёстой. Тансаг үнэтэй зүйлсийг бид өөрсдөө тэр газарт нь очоод үзэж болно” гэж хэлж байсан. Тийм учраас бидэнд тансаг, үнэтэй зүйлсийг бүү сонирх гэдэг. Тэгэхээр манай судлаачид хэн ч тоохгүй зүйлд их ач холбогдол өгдөг.
Хөршүүд нь “Чи маш сайн наймаа хийлээ” гэж дэмжиж байсан. Нөгөө талаар гэрээ тэр чигт нь худалдсан нь үнэ цэнэгүй, хэрэггүй гэсэн үг биш. Гол нь тэдний гэр Японд хадгалагдаж байгаа учир үнэт зүйлээ алдсан мэт санагдаагүй байх л даа.
-Угсаатны зүйн музейг хүмүүс хэр их үздэг вэ?
-Анх их үздэг байсан одоо нэлээд багассан. Дэлхийн нийтээр глобальчлагдаж хүссэн мэдээллээ интернэтээс авах боломж бүрдсэн. Бас өөрөө явсан ч болно шүү дээ. Хүмүүс сонирхохгүй байсан ч бид эд зүйлээ судалж, цуглуулж, хамгаалаад л явна. Ирээдүйд хүүхдүүд монголчуудын амьдрал ямар байсныг харъя гэвэл бодит дүр төрхөөрөө байх юм. Энэ бол зөвхөн Японд хэрэгтэй бус дэлхийн олон улс үндэстэн ингэж амьдарч байсныг харуулах үзмэр Японы угсаатны зүйн үндэсний музейд байна.
-Та яагаад Монгол судлалыг сонирхох болов оо?
-Би 1999 онд Японы ахлах сургуулийг төгсөөд, монгол хэл сурахаар шийдсэн. Бага байхдаа Монголын тухай олж мэдээд их сонирхдог байлаа. Монголын хилийг зураад уйлах, М үсэг хараад уйлах тохиолдол гардаг. Тийм сонин хүүхэд байлаа. Ахлах сургуулиа төгсөөд Монголд ирж, хувийн сургуульд нэг жил сурсан. Тэр үедээ их сургуульд суръя гэж ер бодоогүй. Гэтэл нэг эрдэмтэн надаас “Чи яагаад монгол хэл сурч байгаа юм?” гэж асуусан. “Би дуртай учраас сурч байна.
Цаашид Монголд тустай ажил хиймээр байна” гэж үнэн сэтгэлээсээ ярьсан чинь “худлаа худлаа, Чи өндөр хөгжилтэй орноос буурай хөгжилтэй ядуу орныг зүгээр үзэхээр ирсэн биз” гэдэг байгаа. Тэгэхэд нь дотроо дургүй хүрээд “Тийм биш ээ” гэлээ. Тэгвэл чи Японы гурван том хотын нэрийг хэлж чадах уу? гэж асуухад нь ямар амархан юм бэ гэж бодоод “Токио, Осака…” гээд гурав дахь том хотын нэр санаанд орж ирэхгүй, хариулж чадаагүй.
"Хар даа, чам шиг өөрийнхөө эх орныг сайн мэдэхгүй хүүхэд Монголд ирээд юу хийж чадах вэ?” гэж яг зөв хэлсэн. Тэр үгнээс болоод би сурах хэрэгтэй юм байна гээд Япон руу буцсан. Япон, Монгол, олон улсын тухай сураад ирвэл Монголд тустай зүйл хийж чадах байх гэж бодсон хэрэг. Японд очоод Ази, Номхон далайн их сургууль (APU) гэж Кюүшү аралд байдаг сургуулийн Олон улсын харилцааны ангид элссэн. Монголын байгаль орчны асуудлыг судалъя гэж дипломын ажлын сэдвээ сонгож байлаа.
-Байгаль орчны сэдвийг судлах болсон шалтгаан нь юу байв?
-Тухайн үед Монголын агаарын бохирдол өнөөгийнх шиг хурц асуудал болоогүй байсан ч тухайн үед яригдаж байлаа. Бас хогоо хаа хамаагүй хаядаг, шатаадаг байсан. Үүнээс үүдээд хөрсний бохирдол бас асуудал болсон. Би энэ байдлыг сайжруулахад судалгааны ажлаа чиглүүлье гэж бодоод хогийг сэдэв болгон сонголоо. Хүмүүсээс судалгаа авахад “Хог хаяж болохгүй, байгаль орчин, эрүүл мэндэд хортой” гэдгийг маш сайн мэдэж байна. Ийм сайн мэдээлэлтэй хүмүүс яагаад хог хаядаг юм бол гэж их гайхсан.
Үг, үйлдэл хоёр ийм зөрүүтэй байгааг тодруулмаар санагдсан. Тэр үед ЖАЙКА-гийн төслөөр Улаан чулуутын хогийн цэгийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байлаа. Монголд “ахуйн хаягдал, үйлдвэрийн хаягдал… “ Ер нь хаягдал гэдэг үгийг их ашигладаг байсан. Тэгэхээр би “хаягдал” гэж чухам юу вэ? гэдгийг мэдэхээр хогийн цэгт очиход малын яс, үнс гэх мэт зүйлс байна. Гэхдээ яс хог мөн үү? гээд харвал бас биш. Хог хог болохоос өмнө эд бараа, хоол хүнс байсан. Тиймээс эд барааны намтрыг мэдэхгүйгээр хог гэдэг ойлголт гарч ирэхгүй гэж үзээд эд барааг судалж эхэлсэн хэрэг л дээ. Судлах явцад эд бараа гэдэг монгол хүний хувьд мэдээлэл юм байна гэдгийг ойлгосон.
УЛС ОРНУУДЫГ СОЁЛЫН ТҮВШНЭЭР НЬ ХАРЬЦУУЛЖ САЙН, МУУ ГЭЖ ДҮГНЭХ БОЛОМЖГҮЙ
-Та сая Архангай аймаг руу ямар ажлаар яваад ирэв?
-Би Монголд ирэх бүртээ Архангайн малчин айлдаа очдог. Намайг айлын том охин гэж үзэж байгаа болохоор аав, ээждээ очих ёстой биз дээ. Удахгүй мэдээллийн тухай бас нэг судалгаа эхлэх гэж байна. Малчид утсаар ярих, мессэж бичих зэргээр мэдээлэл солилцож байна. Миний судалгааны ажил ирэх дөрөвдүгээр сараас эхэлнэ. Тэгэхээр би сар гаруйн дараа Монголд дахин ирнэ гэсэн үг.
Япон улсад JSPS гэдэг залуу судлаачдыг дэмжих байгууллага бий. Би тэндээс тусгай судлаачийн статусаар гурван жилийн хугацаанд мэдээллийн судалгаа явуулах санхүүжилт авсан. Тэр судалгаагаа эхлэхийн өмнө Архангайд судалгаа явуулах боломж байгаа, эсэхийг асуугаад ирлээ. Бас одоогийн Монголын шашны байдлыг судлах гэж байна. Бөө, будда, есүс, мусульман гэх мэт олон шашныг түүх, хүн судлалын талаас нь олон судлаач хамтарч, таван жилийн хугацаанд судлах бас нэг ажил бий.
Өмнөд Солонгосоос дөрвөн ам бүлтэй айлын бүх эд барааг нарийн судлаад, тэр чигээр нь музейд авчирч богино хугацааны тусгай үзэсгэлэн гаргасан. Гэхдээ дараа нь хүндрэл гарсан. Энэ тухай хөршүүд нь сонсоод “Та нар өөрийнхөө бахархал, Солонгосын сүнсийг зарчихлаа” гэж шүүмжилсэн юм билээ.
-Тэгэхээр мэдээллийн судалгаагаа дахин Архангай аймагт хийх юм аа даа?
-Тийм ээ. Манай багийнхан намайг Архангайд судалгаа хийж байсан болохоор “Цэцэрлэг хотод төрсөн Зая гэгээнийг судлахгүй юү” гэсэн даалгавар өгсөн. Би шашны судлаач биш л дээ. Зая гэгээнийг 29 настайд нь тодруулсан байдаг. Түүнээс өмнөх жирийн хүний хувиар амьдарч байсан 28 жилийн намтрыг хамт амьдарч байсан хүмүүстэй нь уулзаж судлахаар болоод байна.
-Таны эдгээр судалгаа Японд очоод хэр сонирхолтой ажил болж чадах вэ?
-Япончууд Монголыг их сонирхдог. Хубилай хааны үеэс дайтаж байсан, Халхголын дайн болсон гээд түүхэн үйл явдлуудаар Японтой холбогдоно. Бас олон монгол сүмоч Японд амжилттай барилдаж байна. Бидний мэдээжийн хэрэг гэж бодсон зүйлээс нь санаанд оромгүй сонирхолтой үр дүн гарч болно. Монголын талаар сайн мэдэж авах нь зөвхөн монголчуудад төдийгүй япончуудад ч хэрэгтэй. Нөгөө талаар олон мянган судлаачид өөр өөр орны тухай судалж байна. Улс орнуудыг соёлын түвшнээр нь харьцуулж, сайн муу гэж дүгнэх боломжгүй. Соёл гэдэг янз бүр, тэр бүхэн өөр өөртөө үнэ цэнэтэй.
-Та Монголтой анх холбогдсон нь 1999 он юм байна. Өнөөг хүртэл Монголыг, Монголын ард түмнийг танин мэдсэний дараа Таны сэтгэлзүйд ямар өөрчлөлт гарав?
-Би 1997 онд ахлах сургуулийн хоёрдугаар ангид байхдаа анх ирсэн. Дунд сургуульд байхдаа Монголын Элчин сайдын яам руу “Монголд очиж, монгол хэл сурмаар байна. Ийм суваг байвал надад зааж өгөөч” гэж захидал бичсэн. Гэтэл “Ахлах сургуулийн хүүхдийг Монголд сургах систем байхгүй учир чи сургуулиа төгсөөд өөрөө явж сураарай” гэж хариу ирсэн.
Би ямар ч гэсэн Монгол орныг үзээд ирье гэж бодоод тэр үед Монгол руу жуулчин явуулж байсан гурван компанид хандсан. “20 нас хүрээгүй хүүхэд ганцаараа явж болохгүй” гээд хоёр нь зөвшөөрөөгүй. Нэг компани нь зөвшөөрсөн. Тэгээд 16 настайдаа анх баахан эмээ, өвөө нартай баг болоод анх Монголд ирсэн. Өмнө нь би Монголын талаар ном уншиж байсан. Миний уншсан номонд байсан яг л тэр тал нутагт анх удаа хөл тавьсан. Нөгөө тал нь миний огт бодоогүй, мэдэхгүй зүйл. Ном, бодит амьдрал хоёр их ялаатай байсан учир өөрөө тодорхойлохсон гэж бодсон. Гэхдээ судлаач болъё гэж огт бодоогүй.
-Жуулчалын компани Таныг ганцаараа Монгол руу явахыг зөвшөөрөхгүй байхад аав, ээж тань зөвшөөрлөө гэж үү?
-Аав, ээж намайг огт хориглоогүй. Хүссэн зүйлээ хийж болно гэж надад сургасан. Би бүр багаасаа л хэзээ нэгэн цагт Монгол руу явна гэж боддог байлаа. Японы нэг сонины буланд “Монгол хэл заана” гэсэн зарлал байсныг манай аав олоод, надад хэлсэн. Би ирэхээсээ өмнө хагас жил Монгол хэлийг Японд үзэж байсан. Хамгийн гол нь аав, ээж намайг дэмждэг байлаа. Буянт-Ухаа нисэх буудалд буухын өмнө онгоцны цонхоор хараад би яагаад ч юм асгартал уйлж билээ. /уйлав/
Харийн хүн Монголын талаар ярьж, урьд өмнө хэзээ ч ирж байгаагүй Монгол нутагт хөл тавихдаа асгартал уйлсан тухай ярих, Монголыг гэсэн тэр зүрх сэтгэлийг бишрэм. Аюүмигийн өвөг дээдэс Монголтой ямар нэг сэжмээр холбоотой байсан юм болов уу? гэсэн асуулт байсан ч залуухан судлаач бүсгүй “Мэдэхгүй юм. Гэхдээ л Монголын тухай ярихад ингээд өөрийн эрхгүй уйлчихаад байдаг юм” гэж хэлэхдээ бас л нулимсаа барьж дийлээгүй. Тал нутгийн Монгол оронд биднээс дутуугүй хайртай ийм нэгэн эгэлхэн судлаач, Япон бүсгүй. Хэд хэдэн судалгааны ажлын санхүүжилт авч, Монголын талаар гүнзгийрүүлэн судлах болсондоо хөл нь хөнгөрөн дэрвэж яваа Арлын орны бүсгүй “Сар гаруйн дараа ирнэ ээ” гээд нутаг буцлаа.