Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн босгон дээр өчигдөр МЧБХ-ноос “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд ахмадуудаа хүлээн авч уулзан баяр хүргэлээ.
МЧБХ-ны Удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар “Цөөхөн хүн амтай Монгол улсыг дэлхийн дэвжээнд том болгон өндөрт өргөж явсан ахмад бөхчүүд, дасгалжуулагчид, шүүгчид та бүхний байгуулсан гавьяаг манай ард түмэн түүний дотор чөлөөт бөх сонирхогчид ямагт санаж та нараар бахархаж байдаг юм.
Ирж байгаа сар шинийн баярыг тохиолдуулан ахмад буурлууд та бүхэндээ чин сэтгэлээсээ баяр хүргэж эрүүл энх байж урт удаан насалж залгамж халаа тань болсон өнөө цагийн залуучуудаа үнэт зөвлөмжөөрөө тусалж дэмжиж байхыг хүсэж байна" гэв.
Хүндэтгэлийн ёслолд МЧБХ-ны дэргэдэх Ахмадын зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ж.Мөнх-Очир, нарийн бичгийн дарга, улсын шүүгч Д.Алтанцэцэг, Ардын багш, Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Ардын багш, Гавьяат тамирчин, Улсын харцага Д.Сэрээтэр, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин З.Ойдов, Гавьяат тамирчин М.Хойлогдорж, О.Энхтайван, Гавьяат тамирчин, Улсын арслан Ө.Эрдэнэ-Очир нар хүрэлцэн ирсэн юм.
Гавьяат дасгалжуулагч Х.Намшир, Гавьяат дасгалжуулагч, Гавьяат тамирчин, Улсын заан З.Дүвчин, ахмад бөх Улсын арслан Ж.Хайдав, Улсын заан Д.Долгорсүрэн, Д.Мягмар, Ц.Санжаа, Ч.Гочоосүрэн, олон улсын хэмжээний мастер Д.Ганбат, Ж.Дамдинсүрэн, Ц.Лхайжав, Ж.Мягмаржав, Ш.Рагчаа, Б.Санжаа, Д.Хашбат, М.Цэрэнбат, ахмад дасгалжуулагч Т.Батчулуун, Г.Баясгалан, ДБНХ-ны Хүндэт шүүгч, Гавьяат эдийн засагч Н.Дүгэрсүрэн, олон улсын шүүгч Ж.Батболд, Б.Дашням, М.Лувсан-Иш, Р.Нэргүй нар уригдан оролцлоо.
Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны ахмадын зөвлөлийн дарга, ахмад шүүгч Р.Нэргүй “Хөдөлмөр” нийгэмлэгийн 70 жилийн ойн дурсгалын медалиар МЧБХ-ны Удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин З.Ойдов, Гавьяат тамирчин О.Энхтайван, М.Хойлогдорж, ахмад бөх Ц.Лхайжав, олон улсын шүүгч Ж.Мөнх-Очир нар шагнагдсаныг гардуулж баяр хүргэлээ.