Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд "2016 оны хоёрдугаар сард Монголын сагсан бөмбөгийн холбоо ТББ бүх гишүүдийн хурлаар МУГД Ц.Цэвэрбалыг ерөнхийлөгчөөр сонгож МСБХ-ны тодорхой бус байсан удирдлагууд зохион байгуулалтад орж сагсан бөмбөгийн спорт олон улсын түвшинд үнэмлэхүй амжилт гаргасан.
Гэтэл Оюуны өмч улсын бүртгэлийн газрын дарга Р.Содхүү 2017 оны нэгдүгээр сарын 18-нд А/47 тоот тушаал гарган тус байгууллагын бүртгэлийг хүчингүй болгосон.
Энэхүү шийдвэрийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны хоёрдугаар сарын 14 өдрийн 128/ШЗ2017/1261 дугаар тоот шүүхийн захирамжаар хууль бусаар гаргасан Р.Содхүү даргын тушаалын биелэлтийг түдгэлзүүллээ.
Шүүхийн шатанд тус маргаан шийдэгдэх хүртэл МСБХ-ны үйл ажиллагааг МУГД Ц.Цэвэрбал удирдан явуулна.
МСБХ-ны ерөнхийлөгч МУГД Ц.Цэвэрбал, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дамба нараас өөр хүн МСБХ-ны нэрийг ашиглаж иргэд болон аж ахуй нэгж байгууллагад хохирол учруулсан тохиолдол МСБХ хариуцахгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.