Америкийн реппер Жэй Зигийн хувьд таатай мэдээ олныг дуулсан жил болж өнгөрч байх шиг байна. Түүний эхнэр дуучин Бейонсе ихэр хүүхэд тээж байгаа гэдгээ зарласан. Тэрээр дуу зохиогчдын хүртдэг хамгийн том алдрыг хүртэх болов.
Жэй Зи Америкийн дуу зохиогчдын “Алдрын танхим”-д залрах анхны реппер болно. Жил бүр энэ хүндтэй алдрыг зохиосон дуу хөгжмөөрөө дэлхийн соёлд хувь нэмрээ оруулсан уран бүтээлчид олгодог.
“Алдрын танхим”-д залрах нь маш нэр хүндтэй явдал. Тус танхимд Марвин Гэй, Боб Дилан, Долли Партон, Брюс Спрингстин болон Майкл Жексон нарын дэлхийд алдартай уран бүтээлчид багтсан. Гэсэн ч тус танхимд саяхныг хүртэл ганц ч реппер байгаагүй юм.
Энэ жил “Алдрын танхим”-д залрах уран бүтээлчид дотор Жэй Зигээс гадна Тэйлор Свифт, Кэти Перри, Ариана Грандэ нарын уран бүтээлчдийн дууг зохиосон шведийн хөгжмийн продюсер Макс Мартин, Жанет Жексон, Мэрайя Кери болон Ашер зэрэг уран бүтээлчдийн хит дуунуудыг зохиож өгч байсан Жимми Жэм, Терри Льюис нар тус тус багтсан.
Дуу зохиогчдын “Алдрын танхим”-д залрах уран бүтээлч хамгийн 20 жилийн туршлагатай байх ёстой.
Жэй Зигийн анхны цомог болох “Reasonable Doubt” 1996 онд гарснаас хойш яг 20 жил өнгөрчээ. Өнгөрсөн жил “Алдрын танхим”-д заларсан гитарчин Нил Рожерс “Жэй Зи бидний хөгжим сонсдог байдлыг өөрчилсөн.” хэмээн онцолсон байна.
Дуучин Мадонна, Жорж Майкл нарыг энэ оны “Алдрын танхим”-д багтаахаар нэр дэвшүүлсэн ч сонгогдоогүй байна.