Да хүрээ зах орчмын хүүхдийн цусанд хар тугалгын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа нь шинжилгээгээр тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл тэнд амьдардаг гурван хүүхдийн цусыг шинжилж үзэхэд хүний биед огт байх ёсгүй хар тугалга 5.7-10 мкг/дл хэмжээтэй байсан юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор цусанд таван мкг/дл-аас дээш хар тугалга агуулагдсан тохиолдолд хүүхдийн сэтгэн бодох чадвар болоод өсөлт, сонсголд сөрөг нөлөө үзүүлдэг гэжээ.
Шинжилгээнд хамрагдсан хүүхдүүд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо буюу Да хүрээ зах орчимд амьдардаг бөгөөд зөвхөн эдний хороонд л гэхэд 0-5 насны 2300 орчим хүүхэд байдаг аж.
Хотын хамгийн их утаа, хөрсний бохирдолтой энэ газарт хамгийн багадаа 2000 гаруй хүүхдийн эрүүл мэндийн асуудал хөндөгдөж байна.
17 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Анхтуяатай захтай хаяа нийлсэн айлууд болоод хүүхдүүдийн эрүүл мэндийн талаар ярилцлаа.
-Танай өрхийн эмнэлэг нийт хэчнээн хүнд хүрч үйлчилж байна?
-Манай эмнэлэг 17 дугаар хорооны 11400 орчим хүн тусламж үйлчилгээ үзүүлдгээс 2300 орчим нь 0-5 насныхан байдаг. Баянзүрх дүүргийн 17, 9 дүгээр хороо бол хотын захад байршилтай, агаарын болоод орчны бохирдол их учраас өвчлөл бусад хорооноос өндөр.
-Сүүлийн үед хүүхдийн өвчлөл хэр байгаа вэ?
-Хоёрдугаар сарын эхэн үед томуу, томуу төст өвчин, уушгины хатгалгааны тохиолдол их байсан. Одоогоор намжих төлөвтэй байна. Бас орчны болоод агаарын бохирдол их байгаагаас ханиад томуу хүндрэх, эмнэлэгт хэвтэх тохиолдол цөөнгүй гарч байгаа юм. Өвчин хүндрэх шалтгаан нь манай хорооны иргэдийн амжиргаатай бас холбоотой. Учир нь амьдралын боломж муутайгаас хүүхдэдээ тэр бүр эм тариа авч өгч чаддаггүй. Энэ нь өвчнийг хүндрүүлж, архагшуулах хүчин зүйл болдог.
-Сүүлийн жилүүдэд ханиад томууны өвчлөл мэдэгдэхүйц өссөн. Шалтгааныг нь та юутай холбоотой гэж бодож байна?
-Өвлийн улиралд томуу, томуу төст өвчин дэлгэрэх шалтгааныг би иргэд гэртээ дугуйн хамера, резин түлдэгтэй холбоотой гэж боддог. Мөн нүүрс авах боломж бага учраас хүйтэн орчин үүнд нөлөөлнө. Харин дулааны улиралд орчны бохирдлоос үүдэн гэдэсний халдварт өвчин ихэсдэг. Зундаа иргэд эзэнгүй айл, хашааны орчимд хогийн цэг үүсгэчихдэг. Энэ нь гэдэсний халдварт өвчин элбэгших хүчин зүйл болдог байна. Мөн хүн амын бөөгнөрөл, захын ойр орчимд чанаргүй хоол хүнс худалдаалдаг ч холбож болно.
-Хүүхдүүдэд цус багадалт, тураал, ядаргаа гэх мэт суурь эмгэг хэр байдаг вэ?
-Хүүхдүүдэд суурь эмгэг их байна. Тураал, цус багадалт, сульдаа өвчний тохиолдол их бий. Энэ нь хоол хүнсний архаг дутмагшилтай холбоотой. Шалтгаан нь хоол багадсанаас бус хэрэгтэй амин дэм, эрдэс бодисоо авч чадахгүй байгаад оршино.
-Захын ойр орчимд машины тос болоод бензиний үнэр хамар цоргиж байна. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөг үзүүлэх бол?
-Бензин, тосны үнэр харшлын өвчлөлийг дэгдээж байдаг. Нүднээс нулимс гоожсон, нүдний ханиад хүрсэн шалтгаанаар цөөнгүй хүүхэд ханддаг.
-Да хүрээ захын ойр орчимд замын хөдөлгөөн их. Үүнээс болж хүүхэд эрсдэх тохиолдол цөөнгүй байдаг гэсэн?
-Зах ажилладаггүй өдөр замын хөдөлгөөн бага байдаг. Харин ажлын өдрүүдэд энэ хавьд замын түгжрэл, хөл хөдөлгөөн эрс нэмэгддэг. Үүнээс шалтгаалж машины осол их тохиолдоно. Манай хойд зам дээр гэхэд хүүхдүүд машинд мөргүүлж, амиа алдах нь цөөнгүй.
-Орчны бохирдол ямар байдаг вэ?
-Их байлгүй яахав. Засварын газрынхан хогоо ачуулдаггүй эмнэлгийн байгууллагын ойр орчныг үргэлж бохирдуулдаг. Үүнээс болоод хүүхдүүд цусан суулгац, гэдэсний халдварт өвчин тусах нь гарцаагүй.
-Хүүхдийн эндэгдэл хэр байгаа вэ?
-Хүүхдийн эндэгдэл их шүү дээ. Өнгөрсөн жил гэхэд 0-5 насны дөрвөн хүүхэд эндсэн. Хоёр хүүхэд нь уушгины хатгаанаас бусад нь угаартаж, түлэгдэж нас барсан.