Хуванцрыг холивол хог, ялгавал баялаг гэж үздэг нэгэн үндэсний үйлдвэрлэгчийг энэ удаагийн буландаа урив. Дотооддоо хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өнгөлж яваа “Хэв хашмал хуванцар” компанийн захирал Э.Хүдэрбат энэ үйлдвэрлэлийн зорилтот зах зээл нь экспорт гэдгийг онцолсон юм.
-Яагаад хуванцрын үйлдвэр байгуулах болсноос яриагаа эхэлье?
-Энэ салбарт үйлдвэрлэл эрхлэх болсон зорилго маань маш тодорхой байсан. Манай толгой компани 10 гаруй жил БНСУ-аас барилгын тулгуур төмөр, хуванцар арматур хөндийрүүлэгчийг импортоор оруулж ирж, барилгын компаниудад нийлүүлдэг байсан. Олон жилийн судалгаан дээр үндэслэн гадагш урсаж байгаа энэ мөнгийг дотооддоо тогтоох үүднээс өөрсдөө хуванцрын үйлдвэр байгуулан ажиллаж байна.
Компаниа 2014 онд байгуулж, хуванцар хаягдал дахин боловсруулах, хэвлэх үйлдвэр гэсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Одоогоор БНСУ-ын технологиор барилга угсралтад өргөнөөр ашиглагддаг 50 орчим нэр төрлийн хуванцар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж байна.
-Эдийн засгийн хүндрэлийн улмаас хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа нь хэр зэрэг хойшилж байна вэ?
-Үйлдвэрээ байгуулснаас хойш гурван жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхөх төлөвлөгөөтэй байсан. Гэвч улс орны эдийн засгийн хүндрэлийн улмаас хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа 6-7 жилээр хойшлогдох нөхцөл үүслээ. Харамсалтай нь энэ хугацаа цаашид хэр удаан үргэлжлэх нь ч бас тодорхойгүй байна.
-Ер нь хуванцарын салбарт хөрөнгө оруулалт татах боломж хэр байгаа бол. Судалж үзсэн үү?
-Гадаадаас хөрөнгө оруулалт гэхээсээ илүү монголчууд үндэсний үйлдвэрлэлээ дор бүрнээ сайн дэмжих хэрэгтэй. Төрийн байгууллагууд ч гэсэн тендерээ шударгаар явуулж үндэсний үйлдвэрлэлээ дэмжмээр байна. Энэ бол үндэсний үйлдвэрлэгч бүр тогтвортой тасралтгүй үйл ажиллагаа явуулах том боломж. Харин бидний зүгээс бусад хуванцар үйлдвэрлэгч, борлуулагч компани, байгууллага, хувь хүн өөрсдийн борлуулдаг бүтээгдэхүүний загварыг нь захиалгаар үйлдвэрлэж, хамтран ажиллах боломжтой.
-Та нэгэн ярилцлагадаа хуванцрыг дахин боловсруулах үйлдвэрлэлд гаднынхан давамгайлж байгаа талаар дурдсан байсан. Одоо энэ байдал хэр өөрчлөгдсөн бол?
-Төрийн бодлого, эрх зүйн зохицуулалт байхгүй тул байдал өөрчлөгдөөгүй. Жил бүр таван сая ам.долларын хаягдал экспортод гардагийн 70 хувийг хуванцар эзэлдэг. Холивол хог, ялгавал баялаг гэж үг бий. Хэрэв бид өөрсдийн ашигладаг энэхүү хуванцар баялагийг дахин боловсруулан, дотооддоо үйлдвэрлэн бүтээгдэхүүн болговол ашиг тус нь бидэнд л ирнэ. Харин гадагшаа энэ хаягдлаа гаргасаар байвал буцаад гаднаас хоёр дахин өндөр үнээр эргүүлэн авсаар л байх болно.
Жил бүр таван сая ам.долларын хаягдал экспортод гардаг
-Хуванцрын үйлдвэрлэлийг босгож, энэ зах зээлийг хөгжүүлэхэд хамгийн том дэмжлэг нь юу вэ?
-Дээр дурдсанчлан монголчууд дор бүрнээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Юуны өмнө дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж, ижил төстэй бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмэгдүүлэх. Жишээ нь, БНСУ өөрсдийн импортын гаалийн нэмэгдсэн өртгийн татварыг 10-225, БНХАУ 17- 73, ОХУ 20-63 хувь болтол нь өсгөж, хамгаалж байна. Гэтэл манай улсын хуванцарын импортын гаалийн татвар таван хувь. Татваргүй орж ирдэг нь ч бий. Түүнчлэн урт хугацаатай, бага хүүтэй зээл жижиг дунд үйлдвэрлэгчдэд том дэмжлэг болдог. Үүнийг дэмжмээр байна.
-Та дотоодын хэрэгцээг 100 хувь хангана гэхээс илүү экспортод чиглэх ёстой гэсэн байр суурьтай байсан. Салбарыг төлөөлөх томоохон үйлдвэрлэгчийн хувьд экспортод хэр зэрэг бэлэн байгаа вэ?
-Хуванцар гэдэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүн. Бид хуванцараар хэвлэж хийх боломжтой бүгдийг хийж чадах учраас хэнтэй ч хамтарч ажиллахад бэлэн байна. Одоогийн байдлаар бид барилгад хэрэглэгддэг хуванцар арматур хөндийрүүлэгчийг дотооддоо 100 хувь хангаж байгаа ч өөрсдийн тоног төхөөрөмжийн хүчин чадлын 20 хувийг л ашиглаж байна.
- Гадагшаа энэ хаягдлаа гаргасаар байвал буцаад гаднаас хоёр дахин өндөр үнээр эргүүлэн авсаар л байх болно.
- Эдийн засгийн хүндрэлийн улмаас хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа 6-7 жилээр хойшлогдох нөхцөл үүслээ.
- Жил бүр 140 сая хуванцар бүтээгдэхүүн импортоор орж ирдэг.
-Та бүхний хувьд экспортын хамгийн ойрын бодитой зах зээл хаана байна вэ?
-Эхний ээлжинд бид Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаар дамжуулан ОХУ-ын “Юнион МПИ” компанитай холбоо тогтоосон. Уг компани нь барилгын материалын онлайн чиглэлээр ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг. Бид тэдэнтэй хамтран ажиллахаар гэрээ байгуулаад байна.
-Экспортыг дагаад ямар шинэ боломж гарч ирнэ гэж харж байгаа вэ?
-Монголд химийн үйлдвэрлэл ирээдүйд хөгжих ёстой. Үүнийг дагаад хуванцрын үндсэн түүхий эд гарах боломж бүрдэнэ. Түүнчлэн Монголд нарийн дэвшилтэт технологи нутагшина. Химийн аж үйлдвэрийн салбар хөгжсөнөөр хуванцар өнөөгийн эрдэс баялгийн түүхий эдтэй дүйцэхүйц стратегийн чухал бүтээгдэхүүн болж хувирна. Энэхүү чухал бүтээгдэхүүнээ их хэмжээгээр үйлдвэрлэн боловсруулж экспортод гаргаснаар манай улсын эдийн засагт томоохон эерэг өөрчлөлт авчрах боломжтой юм. Энэ бол манай компанийн алсын хараа.
-Хаягдал хуванцараар дотооддоо барилгын туслах материалаас гадна өөр ямар бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой вэ?
-Хүнсний хэрэглээнээс бусад бүх төрлийн хуванцар бүтээгдэхүүнийг хэвлэн нийлүүлэх боломжтой. Жишээ нь, барилгын өнхрүүш, шпатл, цасны хүрз, сандал ширээ, шланк гэх мэт. Бидний судалгаагаар жил бүр 140 сая хуванцар бүтээгдэхүүн импортоор орж ирдэг. Эндээс харахад хуванцрын салбарт зөвхөн манай үйлдвэрийн технологийг ашиглахад 14.2 сая ам.доллар буюу 30 орчим тэрбум төгрөгийн барааны эргэлтийн боломж манай улсад байна.
-Түүхий эд, технологиос гадна ер нь хуванцар үйлдвэрлэлийг хамгийн их дэмждэг ямар улс байдаг вэ?
-Миний мэдэхээр БНСУ 1990 оноос хойш хуванцрын үйлдвэрлэл болон аж үйлдвэржилтийн кластрыг маш амжилттай хөгжүүлсэн улсын нэг. Бид суралцах үүднээс үйлдвэртээ туршлагатай солонгос мэргэжилтэн ажиллуулж, ажилчидаа мэргэшүүлж, өөрөө ч тоног төхөөрөмж дээрээ ажиллаж нэлээд зүйл сурсан шүү.
-Байгальд удаан задардаг гээд хуванцарт экологи талаас нь таагүй хандах тохиолдол их бий?
-Хуванцар бол олон төрлийн химийн нэгдэл. Бидний мэдэх хуванцар л гэхэд хатуулгийн шинж, агуулгаас хамаарч дотроо 15 орчим төрлийн химийн нэгдэлтэй. Энэ утгаараа зарим нь хүний биед хортой нэгдлээс бүтсэн байдгийг холбогдох байгууллагууд тогтоон, стандарт зааварчилгаа гаргасан байдаг.
Хуванцар нь хүний амьдралд олон талын үүрэг гүйцэтгэдэг гэдгийг хүн бүр мэднэ, хэрэглээ нь өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Тиймээс хүний амьдралд хуванцарын үүрэг өсөхийн хэрээр хүмүүсийн аж амьдралын хэв маяг өөрчлөгдөж байгааг бид магадгүй төдийлэн анзаардаггүй байх. Хэрэглээний хэв маягаа дагаад хүмүүс бидний ухамсар ч өөрчлөгдөж байна.
З.Цэлмэг