НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс зарладаг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх зэрэг санхүүгийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдэж болзошгүй этгээдүүдийн жагсаалтыг гаргадаг. Харин Санхүүгийн зохицуулах хороо гишүүн орны хувьд энэ жагсаалтыг www.frc.mn цахим хуудсаараа дамжуулан мэдээлдэг боллоо.
Тиймээс санхүүгийн зах зээлд оролцогч иргэд, хуулийн этгээдүүд энэхүү цахим хуудасны “Мөнгө угаах, терроризмтой тэмцэх” хэсгээс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн жагсаалттай танилцаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэх боломжтой болж байна.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд:
Банк, ББСБ, даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогч, хөрөнгө оруулалтын сан, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага, нотариатч нар сэжигтэй гүйлгээг мэдээлэх үүрэгтэй хуулийн этгээдүүд юм.
Эдгээр хуулийн этгээдүүд тус хуулийн 7.2-т заасны дагуу хөрөнгө, гүйлгээ, гүйлгээ хийх оролдлогыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй, эсхүл гэмт хэрэг үйлдэж олсон орлоготой холбоотой гэж сэжиглэсэн, эсхүл мэдсэн бол энэ тухай 24 цагийн дотор Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлж байх ёстой.