УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Элчин сайд Масато Такаока Япон Улсаас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ирж, ажиллаж эхэлсэнтэйгээ холбогдуулан төрийн өндөр дээд албан тушаалтнуудад бараалхаж буй хүрээнд энэхүү уулзалт болсон юм.
Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, "Манай хоёр улсын харилцаа стратегийн түншлэлийн хэмжээнд хүрсэн. Харилцааг шинэ агуулгаар баяжуулах нь чухал гэж би үздэг. Тухайлбал, Япон улсын "Мицубиши" корпораци Монголд үйлдвэр босгох чиглэлд харилцаагаа хөгжүүлж чадвал их чухал. Хоёр орны улстөрийн харилцаа өндөр түвшинд хүрсэн ч эдийн засаг, бизнесийн харилцан хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэх шаардлагатай байна. Эдийн засгийн нэг л тодорхой том төсөлд хамтарч ажиллаж үр дүнд хүрэх нь чухал юм. Би 2006 онд Австралид очихдоо "Мицибуши" корпорацийн нүүрсний том орд үзсэн. Тэгээд Монголд Японы ийм үйлдвэр бий болгохсон гэж бодогдсон” гэлээ.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, “Ерөнхий сайдын хувиар Шинзо Абэ Монголд гурван удаа айлчилсан. Ингэж харилцаа хөгжиж байгаад миний бие таатай байдаг. Цаашид эдийн засаг, бизнесийн харилцааг шинэ шатанд гарган хөгжүүлэхэд өнгөрсөн оны зургаадугаар сард байгуулсан Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр дээр үндэслээд хоёр улсын эдийн засгийн харилцаа улам хөгжөөсэй гэж хүсч байна. Таны нэгэн адил би Япон, Монголын бизнесийн харилцаанд бэлгэ тэмдэг болох төсөл хэрэгжүүлэх нь чухал гэж бодож байна” гэв.
Элчин сайд мөн Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудалд Япон Улс хөрөнгө оруулагчийнхаа хувьд уг онгоцны буудлыг яаралтай ашиглалтад оруулахыг хүсч буйгаа илэрхийлсэн. Энэ асуудлыг маш сайн анхаарч, судалж үзэн ажиллахаа УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэлжээ.