Сар шинийн өмнөх эдгээр өдрүүдэд малч ухаан, арга туршлагаараа манлайлсан Улсын аварга малчид төрийн хүндэтгэл хүлээн хотондоо шагналаа гардсаар байна.
Өнгөрсөн онд малын тоо 61.5 сая толгой болж, хамгийн дээд хэмжээндээ хүрсэн. Өвөрхангай, Хөвсгөл, Архангай, Төв, Баянхонгор аймгууд малынхаа тоогоор тэргүүлж, улсын хэмжээнд 103 малчин “Улсын аварга малчин” хэмээх цолыг хүртсэн юм.
Тавь гаруй жил олгож буй энэ шагналыг малчдын хотонд нь очиж хүндэтгэл үзүүлэн олгодгоороо онцлог. Мөн энэ жилээс эхлэн уламжлалаа сэргээж улаан халзтай гэрээр аварга малчдыг мялааж байна.
Таван эрдэнээр хотоо дүүргэсэн Хангай нутгийн аварга малчин Б.Отгоннасанд салбарын сайд энэ сарын 21-нд аварга малчны цол тэмдгийг нь гардуулсан юм. Монгол Улсын Манлай уяач Б.Отгоннасантай цөөн хором ярилцлаа.
-Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумаар овоглож, Улсын аварга малчны цол тэмдгээ гардсанд нь баяр хүргэе. Та хэзээнээс мал маллаж байна вэ?
-Би унаган төвийн хүүхэд. 1992 оноос хөдөө гарч, 25 жилийн хугацаанд мал аж ахуйн салбарт хөдөлмөрлөж байна. Анх эрдэнэт хурдан хүлгээ дээдэлж, малчин болж байлаа. Сүүлдээ малын буянаа хүндэтгээд төрөл бүр дээр өсгөж эхэлсэн. Үүнийхээ үр шимийг хүртээд өнөөдөр Улсын аварга малчин болсондоо баяртай байна.
Номын номноос хүний ном гэдэг. Мал аж ахуй гэдэг ардын ухаан. Үүнийг амьдралын ухаан болгоод л явж байна. Хүн хийж буй зүйлдээ хүч хөдөлмөр гаргаж, түүнийхээ төлөө уйгагүй зүтгэх юм бол ямар ч ажлын ард гардаг юм байна гэдгийг мэдэрч байна. Аав, ээжийн маань өдий зэрэгтэй хүмүүжүүлсний ач буян өнөөдөр намайг өдий зэрэгтэй явахад тус болж байна.
-Малын тоо толгойноос илүүтэй чанарт анхаарах талаар ярих боллоо. Таны хувьд малынхаа үржлийн асуудалд, чанарт хэрхэн анхаарч байна вэ?
-Би адуунд их дуртай. Сонирхлоо дагаад хэдэн хурдан хүлгээ дагаж явсаар өнөөдөр эрхэм хүндтэй шагнал хүртэл аваад байна. Малынхаа буянаар ам зууж байгаа учраас дөрвөн төрөлд мал сүргээ өсгөж байна. Нэг адуу авчирсан ч малынхаа чанар чансааг сайжруулах талаар боддог. Би нэгэн цагийн баатар, бэлэг бол мянган цагийн баатар гэж үг байдаг. Энэ утгаараа би адуу малынхаа чанар чансааг дээшлүүлэх нь ирээдүй хойчид хэрэг болно л гэж бодоод л хичээж явна. 2-3 жилдээ удмыг нь сайжруулахын тулд өөр аймаг, сумдаас хурдан удмын морь авчирдаг. Бусад төрөлд ч мөн ялгаагүй. Би малаа мянга болгоё гэж өсгөдөггүй. Түүнээс илүүтэй чанарт нь анхаардаг. Хүч, хэмжээндээ тааруулаад л өсгөдөг. Манайх 400 гаруй бод, мянга гаруй бага малтай. Цаг үеийн байдалдаа тааруулаад маллаж чадна гэж бодсон хэмжээгээр л өсгөдөг.
-Та Монгол Улсын Манлай уяач гэдгээр тань нутаг усныхан чинь мэддэг юм билээ. Гаргасан амжилтаасаа хуваалцаач.
-Нутаг усныхаа нэрийг гаргах гээд хичээгээд л явна даа. Нутгийнхаа түмэн олныг олон удаа баярлуулсан гэж бодож явдаг юм. Улсын чанартай уралдаанаас 39 айраг, түрүү авсан. Жилдээ яарч бачимдалгүй морио уяахад сум, аймгийн 60 гаруй айраг, түрүү авчихдаг юм.
-Аварга малчны зүгээс залуу малчдад хандаад юу захих бол?
-Хүн хийж бүтээж байгаа зүйлийнхээ үр дүнг нь үзэхийн тулд хичээл зүтгэлтэй байх хэрэгтэй. Зөв сэтгэлтэй байвал ямар ч ажил бүтээлийн талбарт хичээл зүтгэл эзнээ эргэж хардаг. Малын буян малчин түмнийг тэтгэдэг. Хөдөөний улсуудын гэрт нь хүний, гадна нь малын буян дэлгэрч байдаг ийм сайхан аж ахуй.
-Та залгамж халаагаа бэлдэж байна уу. Сүүлийн үед малчдын залгамж халаа муу байна гэж ярьж байгаа шүү дээ.
-Манайх хоёр хүү, нэг охинтой. Хоёр хүүгийн маань нэг мал аж ахуйн салбарт хүч үзэх байх. Эхнэр бид хоёр залуу байгаа хийж бүтээх зүйл их байгаа учраас хүүхдүүдээ эрдэм боловсролтой, нийгэмд өөрийгөө зөв аваад явчих хэмжээний болоосой гээд сургууль соёлтой болгосон. Гол нь зөв бодолтой байх нь чухал. Хүүхдүүд маань удам залгаад малчин болно байх аа.
Төрийн бодлого хөдөө орон нутаг руу чиглэж байвал залуу малчдын амьдралд, тэднийг бэлдэхэд хувь нэмэр болох болов уу гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.