Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн наадам, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогтын тулааны хуваарь өөрчлөлт орж маргааш рингэнд гарахаар болжээ.
Гуравдугаар сарын 24-нд ээлжит тулаанаа хийхээр эрчимтэй бэлтгэлдээ орсон байсан тэрбээр бямба гарагт найм дахь тулаанаа хийнэ.
Түүний өрсөлдөгч нь Филиппиний боксчин, 23 настай Жхон Дамас Жемино. Мэргэжлийн бокст 23 тулаан хийснээс 15 ялалт байгуулж (7 КО), долоо ялагдаж, нэг тэнцсэн, чансаагаараа дэлхийд 33 дугаарт эрэмбэлэгдэж байгаа тамирчин. Хоёр боксчин 59 кг-д өрсөлдөх юм байна.
Гавьатын хувьд долоон ялалтаа байгуулснаар жингийнхээ 1514 тамирчнаас 73 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.