Манчестер Юнайтед-Ливерпүүлийн тоглолтыг “Old Trafford” цэнгэлдэхэд очиж үзэхийн тулд 28 төгрөг зарцуулсан Э.Мөнхбатын ярилцлагыг 2016 онд хүргэж байсан.
Энэхүү ярилцлагыг уншаад Тайгер Тааварт анх удаа оролцохдоо ялагч болж Анфилд цэнгэлдэхэд Ливерпүүл багийнхаа тоглолтыг үзсэн С.Болдбаяртай та бүхнийг уулзуулж байна.
Хөлбөмбөгийн үнэнч хөгжөөн дэмжигчдэд сануулахад 2017 оны Tiger таавар тун удахгүй эхлэж байгааг дуулгахад таатай байна.
-Юуны өмнө хөлбөмбөгийн азтай фанатын хувьд та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Болдбаяр гэдэг. Цагдаагийн байгууллагад ажилладаг. “Ливерпүүл” клубын хөгжөөн дэмжигч.
-“Ливерпүүл”-ийн тоглолтын хэзээнээс эхлэн нойроо хугаслан үзэж эхлэв?
-2002 онд Ази тивд болсон хөлбөмбөгийн ДАШТ-ээс эхлэн хөлбөмбөгийг сонирхож эхэлсэн. Клубын түвшинд гэвэл 2007 оноос Аваргуудын лигийн тоглолтууд, АС Милан-Ливерпүүл гэсэнфиналынтоглолтыг үзэж суухдаа л энэ багийн хөгжөөн дэмжигч болсон. Хэдийгээр Ливерпүүл хожигдсон ч надад их онцгой сэтгэгдэл төрүүлсэн.
Тэр тоглолтоос гадна надад гол нөлөөлсөн хүн бол Стивен Жеррард. Тоглолт дуусгаад шууд л түүний намтар, болон тоглолтын статистик, бичлэг гээд бүхий л мэдээллийг цаг гарган судалсан. Ингээд л Ливерпүүлийн үүх түүхийг давхар мэддэг болж эргэлт буцалтгүйгээр дэмжиж эхэлсэн дээ.
-Тэгвэл “Ливерпүүл” клубын домогт ахлагч Стивен Жеррард гол нөлөө үзүүлсэн байх нь ээ?
-Тийм ээ. Стивен Жеррардын багтаа үзүүлж буй нөлөө, талбайд удирдан тоглож байгаа байдал, ур чадвар үнэхээр онцгой.
-2007 оноос хойш гэхээр арав дахь жилдээ “Ливерпүүл” багаа дэмжсэнэнэ хугацаанд Анфилд цэнгэлдэх хүрээлэнд багийнхаа тоглолтыг үзэх юмсан гэж хэр их хүсч байв?
-Хөлбөмбөг сонирхдог хүн бүр энэ цэнгэлдэхэд энэ багийн тоглолтыг үзэхийг хүсдэг.Манай клубын цэнгэлдэх,хөгжөөн дэмжигчид дэлхийд алдартай. Энэ жил гэхэд Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/-ноос оны шилдгүүдээ шалгаруулахад “Дэлхийн шилдэг хөгжөөн дэмжигч” номинацид түрүүлсэн нь үүнийг нотлоно.
“Tiger” брэндээс тааврын үеэр шилдэг клуб шалгаруулахад гуравдугаар сард манай багийн хөгжөөн дэмжигчид түрүүлж, Рэдс лиг-ийн арга хэмжээгээ ивээн тэтгүүлж байсан. Манай клубын хөгжөөн дэмжигчид Тiger тааварт оролцогчдын тоогоор 1, эсвэл 2-т бичигдсэн байх шүү.
-Э.Балжинням тайлбарлагчийн хэлдгээр хөлбөмбөгийн бурхан таныг ивээж хайртай багийнхаа тоглолтыг үзэх завшаан танд тохиосон. Tiger Тааварт ялагч болж Анфилд цэнгэлдэхэд очих тэр мөч танд зүүд шиг л байв уу?
-Мэдээж үнэхээр гайхалтай. Хөлбөмбөгийн бурхан тэнгэр ёстой л харж үзэж, Анфилд цэнгэлдэх хүрээлэнд Ливерпүүл-Лестэр багийн тоглолт үзэх завшаан олдсон. Анфилд цэнгэлдэх хүрээлэнд очоод тоглолтын тасалбараа шалгуулаад зогсч байх хүртэл бүх зүйл итгэмээргүй л санагдсан. Шатаар дээш гарч, хонгилоор алхаж эхлэхэд л цэнгэлдэх хүрээлэнгийн уур амьсгал мэдрэгдээд өөрийн эрхгүй огшоод л.
Бүүдгэр хонгилоор явж орох хаалга руу дөхөөд очиход цэнгэлдэхийн эсрэг талын суудлууд харагдаад л. Хаалгаар дотогш ороход шууд л үүлэн дээр хөвөх мэт санагдсан. Миний тасалбар хоёр дахь давхрын дунд хэсэгт байсан. Нэлээд хойгуур суудал байна, тоглогчдын харагдах болов уу, хэдэн жижигхээн цэг шиг харагдах боловуу, яах бол гэж их санаа зовж байсан.
Гэхдээ цэнгэлдэхийн уур амьсгал, тоглолт гол юм чинь гэж бодсон. Гэтэл суудал минь төсөөлснөөс хамгийн гоё суудал байсан. Нэг их хол биш, ойр биш. Бүхий л зүйл хамар дор байгаа мэт ил тод, талбай цэлийгээд, тоглогчид томруулдаг шилээр харж байгаа юм шиг л харагдсан. Мэдээж Tiger Тааврын хамт олонд дахин, дахин баярлалаа гэж хэлмээр байна.
-Энэ тоглолтыг та өөрөө захиалсан уу?
-Тийм ээ. Tiger брэндийн хамт олонтойярилцаад өөрөө захиалсан. Манай клубын 2016-2017 оны улирлын талбайдаа хийж байгаа анхны тоглолт. Анфилд цэнгэлдэх хүрээлэн өргөтгөл хийж, 5 орчим мянган хүний суудал нэмсэн. Шинэчлэгдсэн Анфилдэд болж буй анхны тоглолт, бас өнгөрсөн улирлын аварга багийг хүлээн авч байгаа тоглолт гэдгээрнь энэ тоглолтыг захиалсан.
-Тоглогчдоос хэн хамгийн түрүүнд нүдэнд тусав?
-Ороход тоглогчид бэлтгэлдээ гарчихсан байсан. Миний суусан талд Лестэр баг нөгөө талд манай баг бие халаалтаа хийж байсан. Өнгөрсөн жилийн од тоглогч Лестэрийн Варди цохилт хийж хаалгач Шмейхель хааж байгаа нь хамгийн түрүүнд нүдэнд туссан.
Манай багийн дасгалжуулагч Юрген Клопп талбайн төв хаьцаа нуруугаа үүрчихсэн хоёр тийшээ алхаад л. Цэнгэлдэхэд ороод хамгийн түрүүнд буусан дүр зураг бол энэ. Тоглолт эхэлснээс хойш багийн ахлагч Хендерсоны тоглолтыг л онцолж, голлож харсан даа.
-Таны гоолын баярын бичлэгийг интернэтээс үзсэн. Бичлэгийг үзсэн хүмүүс баярлаад уйллаа гэж сэтгэгдэл бичсэн байсан. Таны хувьд уйлах энүүхэнд байв уу?
-Би өөрийгөө тийм их сэтгэлийн хөдлөл гаргаснаа мэдээгүй. Сүүлд бичлэг үзчихээд өөрийгөө хараад гайхсан /инээв.сур/ Бичлэг хийснийг нь ч мэдээгүй. Би сэтгэлийн хөдөлгөөн багатай хүн. Гэтэл бичлэгнээс хараад “Би мөн үү энэ чинь” гэж бодогдсон. Тоглолтын эхний үе миний суусан тал руу довтолсон. Эхний хоёр гоол миний хамар дор орсон болохоор тэгж баярлахаас яахав. Анфилдэд цугласан хөгжөөн дэмжигчид дуугаа дуулаад, багаа дэмжсэн нүргээн энэ тэр үнэхээр гоё.
We are Liverpool, Tra la lalala,
We are Liverpool, tra la lalalala,
We are Liverpool, tra la lalala,
The best football team in the world - yes we are!
Liverpool, Liverpool, Liverpool, Liverpool, Liverpool ... гээд нэг талаасаа эхлэн давалгайлж дуулаад л үнэхээр гайхамшигтай.
-Тоглогчдын гарын үсэг авах, зургаа авахуулах боломж хэр байв?
-Миний хувьд дотогшоо орох гэж яараад алдаа гаргасан. Тамирчдыг цэнгэлдэхэд ирэхэд нь хажуу талаас нь харъя гээд иртэл аль хэдийнэ ирчихсэн байсан. Цэнгэлдэхэд “Boot room” гээд ресторан бий. Тэр ресторанд хөгжөөн дэмжигчид хоол идэж, Липерпүүлийн үе, үеийн тоглогчдын төлөөлөлтэй тоглолтоос өмнө ирж халуун яриа өрнүүлж, бусад хөгжөөн дэмжигчидтэй зургаа авахуулж, гарын үсэг авах зэрэг үйл ажиллагаа болдог юм билээ.
Миний тасалбар энэхүү үйл ажиллагаанд орох боломжтой байсан учир бас азтай. 1990-ээд оны төгсгөлд Ливерпүүлийн хамгаалагчаар тоглож байсан Phil Babb-тай яриа өрнүүлж, жерси дээрээ гарын үсгийг нь зуруулж,хамт зургаа авахуулсан. Багийнхаа музейг үзэж, албан ёсны дэлгүүрээр орсон.
-Tiger Тааврын талаарх мэдээллийг та хаанаас мэдсэн бэ?
-Би Tiger Тааварт анх удаа оролцож азтан болсон. Өнгөрсөн жилийн өдийд танай сайтад гарсан Мөнхбатын ярилцлагыг уншсан. Манай клубын хөгжөөн дэмжигчдийн нэг нь Facebook-т шэйрлэсэн байсан юм. Ингээд л оролцохоор шийдээд дүрмээ эхлээд уншсан. 2015 оныхоос олон зүйлээр ялгаатай болсон. Өмнөх жил нь мессежээр саналаа өгдөг байсан бол Tiger Тааварт зориулсан маш гоё вэбсайт www.taigertaavar.mn сайтад фэйсбүүкийн аккаунтаар нэвтэрч орсноор оролцох эрхтэй болсон.
-Гараа сайн бол бариа сайн гэдгээр та эхнээсээ л тааварт одтой байв уу?
-Эхний үед дүрмээ бас ойлгоогүй байсан. Хоёр багийн хэн нь хэд дэх минутад гоолын эзнээр тодрох вэ гэхээр нь олон хүний оруулж болох юмбайна гэж бодоод. Тоглолт 4:2-оор дууслаа гэж бодоход зургаан хүний нэр бичих ёстой гэж ойлгоод. Нэг тоглогчийг сонгоод хадгалаад нөгөө багаас бас нэг хүн сонгоод хадгалахаар эхний сонголт маань алга болчихоод ерөөсөө болдоггүй.
Тэгж тэгж хамгийн магадлалтай хүн гэж үзээд Арсеналын Вэлбэкийг гоол оруулна гэж таавраа явуулсан. Учир нь өмнөхөн нь болсон аваргуудын лигийн тоглолтод Велбэк гоол оруулсан тоглолтыг үзсэн. Тэгтэл Вэлбэк гоол оруулж эхний оноогоо авсан байсан. Ингээд урамшаад л 12 тойрог нэг ч алгасахгүй таавраа явуулсан. Таавар авч байгаа байдал, дүрэм журам бүх юм нь нээлттэй байдлаар сайт нь ч их дажгүй санагдсан.
-Та өөрийн нэртэй жерси өмссөн байгааг харахад тойргийн ялагч болсон байх нь ээ?
-Тойргийн ялагч болоогүй. Чансааны эхний гуравт шалгарсан оролцогчид жерси захиалах эрхтэй болсон. Гоол оруулах тоглогчийн минуттай таана гэдэг бол 100 хувь азын асуудал юм билээ. Эхний хоёр тойрогт ялагч болох гэж оролдсон ч чадаагүй. Гоол оруулах тоглогчоо бол таагаад байгаа мөртлөө минут маань хол зөрсөн.
Тоглогчоо таагаад оноо аваад байдаг. Харин минутыг нь тааж чадахгүй болохоор тойргийн ялагч болохгүй байсан. Гэхдээ минуттай нь таадаг хүмүүс маш олон юм билээ. Нэг тойрогт гэхэд 10 гаруй хүн яг минуттай нь таах тохиолдол гарсан. Тэгэхээр нь дүрмээ дахиад эргээд уншлаа. Чансааны 1-3 дугаар байрт шалгарсан тохиолдолд тойргийн ялагч нарын хамт шигшээд өрсөлдөнө гэж байсан. Ингээд л чансааны эхний гуравт орох тактикаар үзсэн.
-Дүрмээ эргэж уншиж байх үед таны чансаа хэддүгээрт байсан бэ?
-4000 орчим сонирхогчоос 20 орчимд явж байсан. Тэгээд л тоглогчоо таагаад оноогоо аваад чансаагаа дээшлүүлье. Аз таарч минуттай нь таарвал тэр биз гээд тойрог бүрээс оноо цуглуулах тактикаар тоглож эхэлсэн. Таавраа түрүүлж явуулахдаа гол нь биш гоол оруулах тоглогчийг зөв таах тал дээр нэлээн анхаарсан. Ихэвчлэн гараа зарлагдсаны дараа таавраа явуулж эхэлсэн. Ямар гараа зарлагдсанаас шалтгаалж хэн хаана ямар байрлалд тоглох вэ гэдэгээс шалтгаалж таавраа явуулж эхэлсэн.
Ингээд л тав, таваар ахиулсаар сүүлээсээ хоёр дахь тойрогт эхний гуравт ороод ирсэн. Сүүлийн тойрог болоходнэгдүгээрт бичигдэж эхэлсэн. Миний хувьд хамгийн өндөр оноо авч байсан тохиолдол 98 оноо авч байсан. Ливерпүүлийн тоглолтонд Коутиньо 63 дахь минутад гоол оруулна гээд таавар явуулахад 61 дэх минутад гоолдсон. Ингээд өөрийн хувьд хамгийн өндөр буюу 98 оноо авч байсан.
-Финалын тоглолт хэр байв. Ялагч болсон агшнаа хуваалцаач?
-Финалын тоглолтын дүрэм ёсоор хэн ч таахгүй байвал ерөнхий чансааны нэгдүгээрт бичигдсэн хүн ялагч болох байсан.Энэ нь би бусдаасаа жаахан давуу талтайгаар тэр финалын арга хэмжээнд орсон. Челси-Лестэр багийн тоглолт байсан. Мэдээж довтолгоо сайтай 2 баг тоглож байгаа болохоор гоол орох нь ойлгомжтой байсан.
Финалдагчдаас ихэнх нь Вардиг гоол оруулна гэж таавар илгээсэн. Би ч гэсэн Вардиг гоол оруулна гэж таавраа өгсөн. Тэр тоглолтод гоол орсон, харамсалтай нь Варди ч биш, Азар ч биш, Махрез ч биш, харин Фабрегас, Дринквотер хоёр гоол оруулсан. Хэн ч тааварт таагаагүй учраас би ялагч болсон. 2016 оны тавдугаар сарын 15. Энэ өдөр би тоглолт үзэх тийзээ халаасалсан өдөр. Финалын тоглолтод хамт оролцсон залуустаа баярлалаа.
-2017 оны Tiger Тааварт оролцогчдод хандаад зөвлөгөө өгвөл?
-Tiger брэнд албан ёсны хуудсандаа 2017 оны таавар удахгүй эхэлнэ гэсэн мэдээллээ тавьсан байсан. Миний хувьд мэдээж оролцоно. Оролцохдоо өөрийн багийн хөгжөөн дэмжигчдэдээ зааж зөвлөж уралдаанд сойно. Өнгөрсөн жил дан азаар биш тактик мэдлэг туршлагаар тэргүүлсэн учраас дахиад нэг хөгжөөн дэмжигчээ багийнхаа тоглолтыг үзэхээр илгээх хүсэлтэй байна. Tiger Тааврын дүрэм ёсоор өмнөх жилүүдийн ялагч финалын тоглолтод оролцох боломжгүй.
Тааварт оролцогчдод хандаж хэлэхэд нэг ч тойрог алгасахгүй оролцоорой. Хамгийн түрүүнд таавраа илгээхийг хичээгээрэй. Яагаад гэвэл гоолдох тоглогчийн минуттай таадаг хүмүүс олон бий. Минуттай нь тааж чадаагүй учраас би өөрийгөө азтай гэхгүй. Харин минуттай тааж байсан тэр хүмүүс бол азтай. Хүн бүрт боломж бий. Хүний амьдралд ховорхон тохиох алтан боломжийг олгодог Tiger брэндийн хамт олонд дахин дахин баярлалаа.