Бизнес ангиллын нисэх онгоцны нийлүүлэлт өнгөрсөн онд 12 жилийн доод түвшинд хүрлээ. Олон улсад эдийн засгийн өсөлт саарсан нь үүнд нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. Цаашлаад энэ төрлийн шинэ нисэх онгоцууд зах зээлд гарах хүртэл борлуулалт нь өсөхгүй гэсэн таамаг гарчээ.
Ерөнхий зориулалтын агаарын тээврийн компаниудын холбооны мэдээлснээр нисэх онгоцны нийлүүлэлт 2016 онд өмнөх оны мөн үеэс 7.9 хувиар буурч 661 болсон байна. Үүнээс өндөр өртөгтэй том, дунд оврын нисэх онгоцны нийлүүлэлт хамгийн их буюу 16 хувиар буурч 18.4 тэрбум ам.долларт хүрчээ.
Түүнчлэн холбооны гүйцэтгэх захирал Пит Бунсе "Ирэх онд "Gulfstream G500", "Bombardier Global 7000" зэрэг бизнес ангиллын шинэ нисэх онгоцууд зах зээлд гарна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп татвар бууруулах амлалтаа биелүүлбэл агаарын тээврийн зах зээлд томоохон дэмжлэг болно" гэж мэдэгджээ. Харин "JPMorgan Chase" 2017 онд агаарын тээврийн хэрэгслийн нийлүүлэлт 4.5 хувиар буурна гэж тооцоолсон байна.
Н.Номин-Эрдэнэ