Хоёрдугаар сарын 26-ны өдөр сар шинийн баярын Битүүний өдрийн Үндэсний бөхийн барилдаан болно.
Энэ жилийн хувьд улс аймгийн цолтой хүчит 256 хүчит бөхийн барилдааны цаг урагшилж 12.00 цагаас эхлэн барилдана.
Тасалбарын хувьд эхний дөрвөн эгнээ 35 мянга байх бөгөөд удаах нь 25-30 мянган төгрөгний үнэтэй. Тасалбарыг 26-ны өдөр 09.00 цагаас эхлэн Бөхийн өргөөний кассаар борлуулна.
Жил бүр тасалбарын төлөө иргэд урт дараалал үүсгэн зогсдог. Яагаад тасалбарыг онлайнаар зарж болдоггүй талаар “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт Үндэсний Бөхийн холбооны тэргүүн МУГЗ Д.Данзан “Монгол бөхийн өргөөнд интернэт WiFi ажиллуулах санал шаардлага байнга тавигддаг. Тэр цацагдаж байгаа хэт богино долгион эр хүний нөхөн үржихүйд сөрөг нөлөөтэй учир бид хэдэн мянган эрчүүд цугладаг бөхийн өргөөнд зохисгүй гэж үзээд нэлээд хугацаанд хориглосон. Аргагүйн эрхэнд олны шаардлагаар нээсэн. Би бол энэ долгионыг хаалгах саналтай байгаа. Амьтан дээр туршаад батлагдчихсан юмыг ахиж хүн дээр туршаад хэрэггүй шүү дээ” хэмээн ярьжээ. Тэгэхээр ойрын хугацаандаа лав онлайн худалдаа Бөхийн өргөөнд хэрэглэхгүй байх нь.