Гэрэл зураг сонирхогчдын хувьд дуулгах таатай мэдээ байна. Sony компанийн шинэ SF-G цувралын SD карт дэлхийн хамгийн өндөр хурдтай карт болжээ. 32GB, 64GB, 128GB сонголтуудтай энэ картны бичих хурд нь 299MB/секунд.
Энэ нь өндөр чанартай DSLR болон тольгүй камернуудад илүү богино хугацаанд илүү их зураг авах, авсан зургийг богино хугацаанд хадгалах боломжтой болно гэсэн үг.
Үүнээс гадна унших хурд нь 300MB/секунд бөгөөд ус, рентген туяа, чичиргээ болон температурын хамгаалалттай гэжээ.
Компанийн Европ дахь бүтээгдэхүүн хариуцсан маркетингийн албаны менежер Роман Россеу “Мэргэжлийн камернууд илүү өндөр нягтралтай зураг авч, 4К бичлэг хийх нь нэмэгдсэн учраас бид илүү том, илүү хурдтай, илүү чанартай карт нийлүүлэх шаардлагатай болсон” гэсэн байна.
Шинэ картнууд энэ оны гуравдугаар сард худалдаанд гарах аж.