Улиран өнгөрч буй нэгэн жилийн эцэст амжилт бүтээлээ хамтдаа дүгнэдэг Монгол түмнийхээ уламжлал, ёс заншлын дагуу эрхэм харилцагч та бүхэндээ “Гал бичин” жилийнхээ ололт амжилтыг Капитрон банкны хамт олон бид “Алтан унжлагат” хэмээх Улаагчин тахиа жилийн босгон дээр тайлагнаж байна.
Капитрон банк нь Монголын банкны салбарт 16 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа Монголын 100 хувийн хөрөнгө оруулалтай банк бөгөөд Банк, санхүүгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах 400 боловсон хүчин, 40 орчим салбар нэгжээрээ дамжуулан банкны бүх төрлийн үйлчилгээг харилцагч нартаа улам бүр ойртуулан хүргэсээр байна.
Хамгийн хурдтай өсч буй банк:
2016 оны эцсийн байдлаар Капитрон банк 120%-ийн өсөлттэй ажилласан.
Банкны стратеги, брэндбүүк, логог шинэчлэсэн ба Монголын банк, санхүүгийн салбарт өөрийн шинэ дүр төрхийг бий болгож, тэргүүлэгч банкуудын эгнээнд өөрийн байр сууриа бататгахаар ажиллаж байна.
Бид үйлчилгээнийхээ цар хүрээг тэлэх, харилцагчдынхаа тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор Шангри-ла, Шонхор тауэр, Дүнжингарав, Баянмонгол, Хан-Уул тооцооны төвийн өргөтгөл, Гурван тэс, Сонсголон зэрэг салбаруудыг шинээр нээн ажиллуулсан бөгөөд нийт салбар, нэгжүүдийнхээ өнгө төрхийг шинэчлэж, засч тохижуулан үйлчилгээгээ хүргэсээр байна.
Монголын Банкны Холбооноос салбартаа үлгэр дуурайл болохуйц шинэ санаачилга, ажлын арга барилыг нэвтрүүлсэн, салбарынхаа хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулсан шилдэг банкируудыг жил бүр шалгаруулдаг уламжлалтай бөгөөд энэхүү шалгуурыг ханган бусдыгаа манлайлж, Капитрон банкны Гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогч Ч.Энхбат Банкны салбарын дээд шагнал “ШИЛДЭГ БАНКИР”-аар шалгарлаа.
Харилцагчдад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ:
Хүссэн зургаа картын нүүрэн дээр хэвлүүлэх боломжтой “Хүслийн фото карт” болон картын хэлбэр, онцлогоос хамаарсан “Корпорейт карт”, “Кобрэнд карт”, “Тэтгэврийн карт” зэрэг бүтээгдэхүүнүүдийг шинээр зах зээлд нэвтрүүллээ.
Хадгаламж барьцаалсан зээлийг интернет банкаар онлайнаар олгож эхэллээ.
Ухаалаг банкны үйл ажиллагааг дэмжих зорилгоор шинээр 400 Пос төхөөрөмж, 10 АТМ бэлэн мөнгөний машиныг нэмж суурилуулав.
Хадгаламжийн бүтээгдэхүүн, Санхүүгийн түшиг зээл, Автомашин, машин механизм худалдан авах зээл, Шуурхай зээл, Тэтгэврийн зээл, Хадгаламж барьцаалсан зээл, Дулаан зогсоол худалдан авах зээл зэрэг бүтээгдэхүүнүүдийн нөхцөлийг сайжруулж шинэчилсэн.
Харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэх зорилгоор хэрэглээний зээлийн хэмжээг нэмэгдүүлж, хугацааг уртасгалаа.
Харилцагчийн санал хүсэлтийг хүлээн авч, богино хугацаанд шийдвэрлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээ мэдээлэл хүргэх зорилгоор Харилцагчид үйлчилдэг 1800-2020 тусгай дугаарыг ашиглаж эхэллээ.
Үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд бизнес болон төсөл, хөтөлбөрийг дэмжигч банк:
Банкны 15 жилийн ойн хүрээнд нийт харилцагчдынхаа дунд “Баярлалаа Капитрон” харилцагчийн өдөрлөгийг зохион байгуулж, банкны удирдлагуудын зүгээс харилцагчидтайгаа санал солилцлоо.
Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг зээл авахад туслалцаа үзүүлэх, сургалт семинарт хамруулах, зөвлөгөө, мэдээлэл өгөх чиглэлээр АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн REACH төслийг хэрэгжүүлэгч “Хөгжлийн Шийдэл” ТББ-тай хамтран ажиллаж эхлэлээ.
Засгийн газраас хэрэгжүүлж буй Мах, арьс шир боловсруулах, Газар тариалан, ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 4,5 тэрбум төгрөгийн зээлийг олголоо.
Япон улсын “ЖАЙКА” Олон улсын байгууллагын төслийн зээлийг амжилттай хэрэгжүүлж, нийт 3,5 тэрбум төгрөгийн зээлийг олгосон.
Засгийн газраас хэрэгжүүлж буй Ипотекийн 5% болон 8%-ийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд нийт 387 зээлдэгчдэд 22.4 тэрбум төгрөгийн зээлийг олгов.
Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч банк:
Өөрчлөгдөн хөгжиж байгаа Капитрон банкны хувьд нийгмийн хариуцлагаа ухамсарлан, нийгмийн сайн сайхны төлөө, байгаль дэлхийд ээлтэй төсөл хөтөлбөр болон хүүхэд, залуучуудад чиглэсэн ажлуудыг зохион байгуулж, тэдэнд зориулсан ухаалаг хөрөнгө оруулалт хийхийг эрмэлздэг бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн зарим ажлуудаа дурдвал,
Утааны голомтод байршиж буй ЕБС-ын 5 сургуулийн 5000 гаруй хүүхдэд утаанаас хамгаалах амны хаалтыг тарааж өгсөн бөгөөд Монголын ирээдүй болсон хүүхэд бүрт санаа зовнин суугаа иргэн, албан байгууллагуудад агаарын бохирдлоос ирээдүйгээ хамгаалах талаар уриаллаа.
“Малчдад туслах сайн санааны аян”-ны хүрээнд хандивын үйл ажиллагааг зохион байгуулж, өвөлжилт хүнд байгаа, мөн мал төллөх үеэр цаг агаарын хүндрэл бэрхшээлтэй байнга тулгарч байдаг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 170 гаруй малчин өрхөд тусламж үзүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг Ерөнхий Боловсролын Сургуулиудын "Дуулиан-2020" заалны хөлбөмбөгийн тэмцээнд Үндэсний лаборатори 115-р сургуулийн хүүхдүүдийг ивээн тэтгэж, хамтран ажиллаж байна.
Ази тивийн хошой аварга, Монголын боксын спортын ууган гавъяат тамирчин Хайдавын Алтанхуягийн нэрэмжит “Боксын Залуучуудын Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн”-ийг Монголын Боксын Холбоотой хамтран зохион байгуулж, спортын залуу аваргуудаа тодрууллаа.
Эх орны ирээдүй болсон оюунлаг залуусаа дэмжиж, оюутнуудын сургалтын төлбөрийг санхүүжүүлэхэд зориулан Боловсролын зээлийн сан болон их, дээд сургууль, коллежуудтай хамтран жилийн 5 хувийн хүүтэй “Оюутны хөгжлийн зээл”-ийг олгож эхлэлээ.
Хүүхэд залууст Монгол ёс заншил, уламжлалт өв соёлын талаар танин мэдэхүйн мэдлэг олгох зорилгоор “Гэрэл медиа групп”-тай хамтран Үндэсний контент цуврал нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэж байна.
БИДНИЙГ ҮРГЭЛЖ ДЭМЖИЖ, ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭН ХАМТРАН АЖИЛЛАДАГ, ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТА БҮХЭНДЭЭ САР ШИНИЙН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ.
КАПИТРОН БАНК – УХААЛАГ ИРЭЭДҮЙН ЗҮГТ