Шинийн 4-нийг хүртэл буюу гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Тээврийн хэрэгслийн улсын дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулах” тухай 2/08 дугаар тогтоолын дагуу дугаарын хязгаарлалтыг бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд мөрддөггүй.
Энэ дагуу сар шинийн баярын өдрүүдэд бүх тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжтой болж байгаа юм. Харин гуравдугаар сарын 2-ны пүрэв гарагаас эхлэн журмын дагуу хязгаарлалт үйлчилнэ.
Эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төв болон орон сууц, гэр хорооллын дундах замуудад хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэний улмаас жолооч нар урсгал сөрөх, хурд хэтрүүлэх, эгнээ байр буруу эзлэх, тээврийн хэрэгсэлээ зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд байршуулах, давхардуулж зогсох, гарц, уулзвар хааж тавих гэх зэргээр зөрчил гарган, зохиомол түгжрэл саатал ихээр бий болгож, бухимдах асуудал гардаг.
Иймд иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо бие биендээ хүндэтгэлтэй, хүлээцтэй хандах, бусдын хөдөлгөөнд саад болох газар тээврийн хэрэгслээ байршуулахгүй байх, гэр хороолол, орон сууцны хороололд замын хөдөлгөөнд оролцож яваа бол тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулах, тухайн айлынхаа хашаанд нь оруулж тавих зэрэг арга хэмжээг өөрсдөө авч хэрэгжүүлэх шаардлагатай юм.