Америкийн кино академийн шагнал буюу Оскарын шагнал гардуулах 89 дэх удаагийн ёслолын үеэр тус наадмын түүхэнд байгаагүй томоохон алдаа гарсан юм.
Тэгвэл Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр алдаа гаргасан хүнийг олж тогтоожээ. Энэ хүн PriceWaterhouseCoopers компанийн тэргүүн Брайан Куллинан байжээ.
1934 онооос хойш итгэмжлэгдсэн PricewaterhouseCoopers олон улсын аудитын зөвлөх компани нь Америкийн кино академийн гишүүдийн санал тоолох үйл ажиллагааг эрхлэн явуулсаар иржээ. Куллинан ялагчийн нэрс бичсэн дугтуйг санаандгүйгээр хоорондоо хольж хутгасан хэмээн тус компаниас гаргасан албан ёсны мэдэгдэлд дурджээ.
Түүнчлэн энэхүү алдааны улмаас гарсан бүх хариуцлагыг тус компанийн удирдлагууд үүрнэ гэдгээ мөн мэдэгджээ.
Сануулахад энэ жилийн “Шилдэг кино” номинацийн эзнээр “La La Land" тодорсон байна гэж хөтлөгч анх зарласан. Уг мюзикл киноны уран бүтээлчид шагналаа гардан авахаар тайзан дээр гарч ирээд, үг хэлж байх үед нь хөтлөгчид “Энд алдаа гарсан байна. Үнэндээ энэ номинацийн ялагчаар “Moonlight” тодорсон байна” гэж залруулжээ.
“La La Land”-ын уран бүтээлчид маш их гайхсан царайтай харагдаж байсан ч “Moonlight” киноны хамт олонд баяр хүргэж, шагналыг гардуулан өгсөн.
Хөтлөгч дараа нь тайзан дээр гарч ирэн тайлбарлахдаа “Надад буруу дугтуй өгсөн байна. Эмма Стоун, La La Land. Оскарын "Шилдэг эмэгтэй жүжигчин”-ээр Стоун тодорлоо гэсэн дугтуй байсан" гэжээ.
Эх сурвалж: ВВС