Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр хүйтний эрч суларна.
Маргааш баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст цас орно.
Салхи 3-4-нд ихэнх нутгаар, 5-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.
Өнөөдөр, маргааш Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус.
Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна. 4-нд нутгийн баруун хэсгээр, 5-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.