Шинийн нэгний өглөө буюу хоёрдугаар сарын 27-ны өдрийн өглөөнөөс 28-ны өглөө хүртэл 24 цагийн хугацаанд нийт 1420 мэдээлэл Цагдаагийн албанд ирснээс 299 зам тээврийн осол бүртгэгджээ.
Баяр ёслолын өдрүүдэд эцэг эхчүүдийн анхаарал суларснаас 4-6 насны гурван хүүхэд халуун тогоотой усанд түлэгдэж Гэмтэл Согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн харамсалтай хэрэг гарсан байна.
Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Ягаантолгой гэх газарт 27-ны өдөр зам тээврийн осол гарч 34 настай иргэн Ц нас барсан бол мөн өдөр Ховд аймгийн Чандмань сумын нутаг Хужиртын толгой гэдэг газарт автомашин онхолдож 39 настай Т амиа алджээ.
Энэ мэт бага насны хүүхэд түлэгдэх, зам тээврийн ослоор амиа алдах хэрэг явдлаас сэргийлж эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулах, жолооч нар хурдаа тохируулж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг ЦЕГ-аас анхааруулж байна.