-ТОМИЛОЛТ-
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Цэций уулын ойролцоо 50МВт-ын хүчин чадал бүхий салхин цахилгаан станц байгуулахаар өнгөрсөн есдүгээр сард санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан.
Төслийг "Клин Энержи Ази" ХХК хэрэгжүүлэх бөгөөд тус компанийн 51 хувийг Монголын талын "Ньюком" групп, 49 хувийг Японы Софтбанк Групп корпорацийн охин компани болох "СБ Энержи" корпораци эзэмшиж байгаа юм.
Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхийн тулд эрчим хүчний салбарт технологийн шинэчлэл хийх, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг өргөнөөр ашиглах шаардлага тулгарч буй энэ цаг үед нүдээ олсон санхүүжилт болжээ.
Төсөл эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, цаг уурын өөрчлөлтийг бууруулах ажилд тодорхой хувь нэмэр оруулна гэж төслийн багийнхан онцолж байгаа юм.
Салхин станцыг энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Уг төслийн эхлэл хийгээд ямар үр ашигтай талаар Японы "Софтбанк групп" корпорацийн Цахилгаан хангамжийн бизнес төлөвлөлтийн менежер Шинсүкэ Морияатай ярилцлаа.
ХАРИЛЦАА ХОЛБООНООС ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ
Юуны өмнө мэдээллийн технологи, харилцаа холбоо, банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг томоохон корпорациудын нэг “Софтбанк” яагаад сэргээгдэх эрчим хүчний салбарт хүч үзэх болсон шалтгааныг дурдах нь зүйтэй.
2011 оны гуравдугаар сарын 11-нд Японд болсон цунами, газар хөдлөлтийн улмаас атомын цахилгаан станц дэлбэрч, ихээхэн хохирол амссан. Тухайн үед “Софтбанк”-ны гар утасны сүлжээ унаж, үйлчилгээг ашиглах боломжгүй болжээ.
Тус группийн үүсгэн байгуулагч Сон Масаёоши “Хэрэв тухайн үед манай компанийн сүлжээ ажиллаж байсан бол илүү олон хүний амийг аврах байсан” хэмээн халаглаж байж.
Энэ явдал тэдэнд сургамж болж, гар утасны үйлчилгээ цахилгаан эрчим хүчгүйгээр зогсох учраас цахилгаан эрчим хүчийг гамшгийн үед ч тасралтгүй түгээх нь чухал болохыг ухаарчээ.
Ингээд л цахилгаан эрчим хүчээр хангах, тэр тусмаа сэргээгдэх эрчим хүчний салбарт нөөц бололцоогоо ашиглахаар зориглов. Гэвч Япон улсын хувьд газар нутгийн хэмжээ болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр дутмаг байдаг учраас дотооддоо төдийгүй гадаад улстай хамтран ажиллах шаардлагатай болжээ. Тиймээс Монголын салхи, Энэтхэгийн нарны эрчим хүчийг ашиглан сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, бүс нутгийг эрчим хүчээр хангах томоохон үзэл баримтлалтай ажиллаж байна гэдгийг Шинсүкэ Морияа онцолсон юм.
Харин сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхийн тулд төрийн зүгээс ямар дэмжлэг үзүүлж байгаа талаар тэрбээр ийн тайлбарлав.
Эхний ээлжинд дотоодын хэрэгцээг хангана. Харин цаашид хил давж, ОХУ, БНХАУ руу экспортод гаргах зорилготой
Газар хөдлөлтөөс хойш удалгүй Японы мужуудын захирагч нарыг хамруулсан Японы сэргээгдэх эрчим хүчний зөвлөлийг байгуулсан байна. Цахилгаан станц байгуулах зөвшөөрлийг Японд мужийн захирагч нар олгодог учир зөвлөлдөө багтаажээ. Ингэснээр тухайн мужид эрчим хүчний ямар эх үүсвэртэй байх уу гэдгийг бодлогын түвшинд санал боловсруулахад ач холбогдолтой. Үүний хажуугаар дэлхийн түвшинд сэргээгдэх эрчим хүчний асуудлыг судлах хүрээлэнг Сон Масаёошигийн санаачлагаар байгуулсан бөгөөд энэхүү үйл ажиллагааг явуулах “Софтбанк энержи” ч энэ цаг үед төржээ.
Софтбанк группийн жижиглэн хэрэгчлэгчдэд эрчим хүч түгээх зориулалттай Софтбанк пауэр компани өнөөдөр Японы ахуйн хэрэглээний цахилгаан болон гар утасны үйлчилгээг багц байдлаар хангадаг байна.
Софтбанк групп Японд нийт 34 байрлалд 509 МВт эрчим хүч үйлдвэрлэх сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ чиглэлээр тэргүүний туршлагатай компани болжээ.
ЦЭЦИЙ САЛХИН СТАНЦ МАНАЙ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ 5 ХУВИЙГ ХАНГАНА
Харин 2012 оноос эхлэн сэргээгдэх эрчим хүчний салбарт манай улстай хамтран ажиллахаар болжээ. Ингэхийн тулд “Ньюком” групптэй хамтран “Клин энержи” компанийг байгуулав. Өнөөдрийн байдлаар манай улсад 220 мянган га газар ашиглах эрхийг авсан бөгөөд энэ талбайд салхины эх үүсвэр байх уу, эсвэл нарны эх үүсвэр үү гэдэгт судалгаа хийж байгаа юм.
Үйлдвэрлэсэн эрчим хүч ахуйн хэрэглээний үнээс арай үнэтэй гарч байгаа хэдий ч Оюутолгойн БНХАУ-аас авч буй үнээс бол хямд байна
Эхний ээлжинд Цогтцэцийд 50 МВт хүчин чадалтай нар, салхины эрчим хүчний станцыг байгуулахаар болсон бөгөөд 2016 оны есдүгээр сард зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан. “50 МВт гэдэг харьцангуй жижиг санагдаж болох ч Монголын жилийн хэрэгцээ ойролцоогоор 1000 МВт гэж бодвол түүний таван хувийг хангах чадалтай гэсэн үг. Эхний ээлжинд энэ төслийн үр дүнд дотоодын цахилгаан эрчим хүчний системтэй холбож дотоодын хэрэгцээг хангана. Харин цаашид хил давж, ОХУ, БНХАУ руу экспортод гаргах зорилготой” гэдгийг Шинсүкэ Морияа онцолсон.
Мөн энэ төслийн хувьд хоёр орны Засгийн газрын түвшний хамтын ажиллагаа чухал гэж тэрбээр хэлсэн юм.
Монгол Улсын эрчим хүч үйлдвэрлэх нийт хүчин чадал 1,130 МВт байгаагийн 88 хувь нь нүүрс, зургаан хувь нь дизель, зургаан хувь нь сэргээгдэх эрчим хүч, хоёр хувь нь усан эрчим хүчний эх үүсвэртэй байна гэдгийг Монгол Улсын Эрчим хүчний удирдах газар, 2015 оны тайландаа дурдсан байдаг.
ДОТООДДОО ТӨДИЙГҮЙ ГАДААДАД ЭРЧИМ ХҮЧ ЭКПОРТОЛНО
Японы Софтбанк БНХАУ, БНСУ, ОХУ-ын Төрийн эрчим хүчний шугам сүлжээ корпорациуд нэгдэж Азийг холбосон эрчим хүчний сүлжээ байгуулах санамж бичигт гарын үсэг зуржээ.
Таван жил яригдсаны эцэст 2016 онд албажсан энэ хамтын ажиллагаа нь эдгээр дөрвөн улсын эрчим хүчний хамтын ажиллагаа дэлхийн дулаарал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хувь нэмэр оруулах юм. Учир нь эдгээр дөрвөн улс дэлхийн хүн амын 60 хувь, хүлэмжийн хийн ялгаруулалтын 56 хувь, эрчим хүчний хэрэглээний дөрөвний гурван хувийг эзэлдэг.
Санамж бичигт гарын үсэг зурж, судалгааны ажлуудыг эхлүүлсэн бөгөөд Монголоос гаргасан эрчим хүчийг БНХАУ, БНСУ, Япон, Монголоос ОХУ, Япон гэсэн чиглэлээр нийлүүлэх талаар ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа аж. Урьдчилсан тайлан удахгүй гарах бөгөөд үүний дараа нарийвчилсан судалгаанд орох аж.
Мэдээллийн технологи бол хүний биеийн мэдрэлийн систем, харин эрчим хүч бол цусны урсгал
Өнөөдрийг хүртэл хийсэн судалгааны явцад технологи, эдийн засгийн хувьд боломжтой бөгөөд хил дамнуулан эрчим хүч холбох тал дээр том сорилт болно хэмээн Софтбанк групп корпораци үзэж байгаа юм.
Мэдээллийн технологи бол хүний биеийн мэдрэлийн систем, харин эрчим хүч бол цусны урсгал. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний салбарт анхаарал хандуулах ёстойг сануулсаар байна. Харин хамтын ажиллагаанд Засгийн газрын дэмжлэг чухал.
Үйлдвэрлэсэн эрчим хүчний өртөг ахуйн хэрэглээний тарифаас арай үнэтэй гарч байгаа хэдий ч Оюутолгойн БНХАУ-аас авч буй тарифаас хямд байх аж.
Олон улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр шийдвэрлэх шаардлагатай асуудал байгаа ч 2020 он гэхэд энэ том ажлыг эхэлсэн байх зорилт тавиад шаргуу ажиллаж байна.