Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан тогтоол, шийдвэр, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг иргэддээ танилцуулж, санал, санаачлагыг нь сонсож цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллах зорилгоор “Иргэдээ сонсъё” аяныг дүүрэг бүрт явуулж байна.
Хоёрдугаар сарын 15-наас эхлэн сарын хугацаанд үргэлжилж буй аяны хүрээнд иргэд хотын удирдлагуудад үзэл бодлоо илэрхийлэх, төрөөс явуулж буй үйл ажиллагаатай танилцаж өөрийн санал хүсэлтээ хүргэх эрхтэй.
Төр засгийн бодлого шийдвэрт ард түмнийхээ санаа бодлыг тусгах зорилгоор энэ аяныг өрнүүлж байгаа аж.