Монголчууд шинийн 15-нд багтаан тухайн жилийнхээ засал, номыг хийлгэдэг уламжлалтай бөгөөд энэ хугацаанд хадаг хэрэглэхтэй холбоотой орчныг бохирдуулах, мод ургамал гэмтээх үйлдлүүд хамгийн ихээр гардаг тул нийслэлийн ногоон бүсэд ирэх тавдугаар сард бүх нийтийн цэвэрлэгээ хийхээр болжээ.
Энэ талаар нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга мэдээлсэн байна.
Түүнчлэн Ухаалаг хэрэглээ, ногоон худалдан авалт нь эдийн засгийн хэмнэлтийг бий болгодог тул иргэдийг гялгар уутны хэрэглээгээ хязгаарлаж, даавуун тор хэрэглэж хэвшихийг уриалсан байна.
Нийслэлийн Байгаль орчны газраас ахуйн хэрэглээний үнсийг дахин ашиглах технологийн судалгаа, суурьшлын бүсийн нянгийн бохирдлоор бохирдсон хөрсний бохирдлыг саармагжуулах, харшлын эх үүсвэрийг багасгах, олон наст ургамал, бут сөөгийн давуу талыг тодорхойлох, хөл газрын ургамал шарилж, луулийн ашигт чанарыг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргуулан авах зэрэг ажлыг Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаач болон их, дээд сургуулийн багш нартай хамтран хэрэгжүүлэхээр гэрээ байгуулан хамтран ажиллаж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.