Дотрын их эмч Т.Азжаргал: Бөөрний үрэвслийг үүсгэгч бактер болгон дээр өөр байдаг

Зууны мэдээ

2017-03-13 12:38 GMT+8

Баянзүрх дүүргийн эмнэлэгтэй хамтран бэлтгэж байгаа “Таны эрүүл мэнд - Таны гарт” булангийн энэ дугаартаа бид Бөөрний үрэвсэл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар БЗД-ийн НХӨСТ-ийн дотрын их эмч Т.Азжаргал эмчийн зөвлөгөө хүргэж байна.

ДАВСАГ ҮРЭВССЭН ҮЕД БӨӨР ХОЁРДОГЧООР ӨВЧЛӨХ МАГАДЛАЛТАЙ

-Бөөр нь хүний биеийн хортой бодисыг гадагшлуулж, цэвэршүүлэх үүрэгтэй хос эрхтэн. Нэг нь нөгөөгийнхөө үүргийг гүйцэтгэж чаддаг чухал эрхтэн. Бөөр үрэвсэнэ гэдэг нь хүний бие гаднаас ямар нэгэн халдвар авах юм уу, хэт даарснаас болоод цусан хангамжид өөрчлөлт орж нян үржих орчин бүрэлдэхийг хэлнэ. Энэ тохиолдолд бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдана.

Эмнэлэгт хандаж, хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн дунд бөөрний өвчлөл хамгийн их байдаг. Манай орны хувьд хамгийн өргөн тархалттай таван өвчний гуравт багтаж байгаа бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн нэгт энэхүү бөөрний үрэвсэл маань орж байна. Бөөрний архаг үрэвсэл нь хүн амын дунд их тархсан бөгөөд эрэгтэй, эмэгтэй бүх насны хүмүүс өвчилж байна.

Манай оронд бөөрний өвчин харьцангуй их байгаа нь цаг агаарын эрс тэрс уур амьсгал, өгсөх замын халдвар их байгаатай холбоотой. Хүйтний улиралд доороосоо даарснаас үүдэлтэйгээрээр эмэгтэйчүүдийн өвчлөх магадлал өндөр байдаг. Бөөрний замын өвчлөлд цистит орно. Давсаг үрэвссэн үед бөөр хоёрдогчоор өвчлөх магадлалтай. Мөн жин нэмснээс болоод бөөрөнд чулуу үүсэх нь байдаг. Гэхдээ бөөрний үрэвсэлд өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

БӨӨРНИЙ ҮРЭВСЛИЙН ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДГҮҮД

-Бөөрний үрэвсэл нь дараах шинж тэмдгүүд илэрдэг. Үүнд ууц нуруугаар хөшиж өвдөх, халуурах, бэлхүүс, хөл, гар хүйт оргиж сэнгэнэх, ойр ойрхон шээс хүрч өнгөтэй, үнэртэй бага хэмжээгээр гарах, шөнө олон бие засах, нойр муудах, чих шуугих, амархан ядарч сульдах, үе үе зүрх дэлсэх, шилэн хүзүү хөших, нүд бүрэлзэх, артерын даралт ихсэх зэрэг зовиур илэрнэ.

Ийм шинж тэмдэг илэрч байна гээд эмчийн зөвөлгөөгүйгээр дураараа эм авч уух нь буруу. Ямар эм уух вэ гэдэг нь бөөрний үрэвслийг үүсгэгч бактер болгон дээр өөр өөр байдаг. Тиймээс эхлээд шинжлэгээ өгч, оношоо зөв тодорхойлсны дараа, эмчийн заавар зөвлөгөөний дагуу эмчлүүлэх хэрэгтэй.

ҮР ТАРИАНЫ БЭЛДМЭЛ НЬ БӨӨРНИЙ ТАМИР ТЭНХЭЭГ САЙЖРУУЛЖ, УС ЭЛЕКРОЛИТИЙН ТЭНЦВЭРИЙГ ЗОХИЦУУЛАН ҮРЭВСЛИЙГ ДАРДАГ

-Бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн гол нь тэр үрэвсэл нь ямар нянгаар үүсгэгдсэн байна гэдгийг нарийн тодорхойлох нь чухал юм. Нэгэнт архагшсан үрэвслийн үед аль болох сэдрээхгүй байх, биеийн дархлааг сайжруулах, цаг агаар, улиралдаа тохируулан хоол хүнс болон ажил амралтаа зохицуулах хэрэгтэй. Мөн залуу охид бүсгүйчүүд маань хүйтний улиралд доороосоо даарахгүй дулаан хувцаслах нь бөөрөө хамгаалах нэг арга гэдгийг матраж болохгүй.

Үр тариа, жимс, ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд түлхүү хэрэглэх нь үр дүнтэй бөгөөд бөөрний үрэвсэлт өвчний эсрэг шалгарсан арга билээ. Үр тарианы бэлдмэл нь бөөрний тамир тэнхээг сайжруулж, ус элекролитийн тэнцвэрийг зохицуулан үрэвслийн процессыг дардаг. Үр тариа нь эрдэс, амин дэм, ислэгийн агууламж өндөртэй тул бодисын солилцоог сайжруулдаг байна.

Бөөрний үрэвслийг анагаах үр тарианы бэлдмэлийг таримал мухар цагаан, хар үр тариа, хар будаа, хушга, нохойн хошуу, хар вандуй, чавга, тахиан толгойт лянхуан үр зэргээр бэлтгэдэг бөгөөд зуун хувь байгалийн цэвэр бүтээгдэхүүн байдаг. Судалгаагаар тус бөөрний бүтээгдэхүүнийг нэгээс хоёр сар хэрэглэхэд өвчнүүдийн хавагнах, шээс үнэртэй гарах, нуруу ууцаар чилж өвдөх зэрэг шинжүүд арилж байсан. 

Хаяг: СБД 8-Р Хороо Амарын гудамж “Зууны мэдээ” сонины байр И: МЭЙЛ ХАЯГ: Secret_0721@yahoo.com БЗД 22-Р Хороо Өлгийн гудамж Баянзүрх эмнэлэг www.bayanzurkhhospital.mn Лавлах утас: 454004

GoGo Facebook Хуудас
 
 
Та долоон сарын 9-ний ням гарагт болох дахин санал хураалтад оролцох уу?
Нийт 505 санал өгсөн байна.

Дээшээ