“Пак Жон Хигийн охин” гэх гуншин Пак Гын Хэгийн хамгийн хүчтэй, хэр нь хамгийн сул тал нь. Түүний аав БНСУ-ын Ерөнхийлөгчөөр таван удаа сонгогдож байсан. Анх төрийн эрхэнд гарахдаа тариачдын орныг хүлээн авсан Пак Жон Хи эдийн засгийн хөгжлөөрөө хол тасарсан, аж үйлдвэр өндөр хөгжсөн улсыг хойч үедээ хүлээлгэн өгсөн юм.
Эцэг Пак Жон Хигийнхээ нэр нөлөөгөөр улс төрд хөл тавьсан Пак Гын Хэгийн улс төрийн замнал тус улсын төрийн эрхийг барьж байсан бусад Ерөнхийлөгчийн нэгэн адил шуугиантайгаар эцэс боллоо.
Сүүлийн хагас жил гаруйн хугацаанд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэтэй холбоотой улс төрийн дуулиан дэлхий нийтийн анхаарлын төвд байсан бол өнгөрсөн баасан гарагт тус улсын Үндсэн хуулийн цэц анхны эмэгтэй Ерөнхийлөгчөө огцруулах шийдвэр гаргаснаар өндөрлөлөө.
Сүүлийн хагас жил гаруйн хугацаанд эсэргүүцлээ илэрхийлж, огцруулах жагсаал Өмнөд Солонгосчууд улс шинэ удирдагчаа сонгох бэлтгэл ажилдаа орлоо. Шинэ Ерөнхийлөгчийн сонгуулийг тавдугаар сарын 9-нөөс өмнө явуулахаар болсон бөгөөд нэр дэвшигчдийг өчигдрөөс бүртгэж эхэлсэн юм.
Шинээр сонгогдох Ерөнхийлөгчийн өмнө гадаад бодлогын асуудал давамгайлах болов уу гэсэн таамгийг шинжээчид дэвшүүлээд байна. Түүн дотор АНУ, Хятад улстай явуулах бодлого, Солонгосын хойгийн асуудлыг онцолж байгаа аж.
АНУ-ЫН БОДЛОГЫГ ЭСЭРГҮҮЦЭГЧ МУН ЖЭ ИН
Өмнөд Солонгосын дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдох хамгийн өндөр магадлалтай хүнээр Мун Жэ Инийг нэрлэж байна. Тэрбээр сөрөг хүчний "Ардчилсан нам"-ын удирдагч. 2012 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд өрсөлдөж, сонгогчдын 48 хувийн саналыг авч ялагдал хүлээсэн. Өмнөд Солонгосчууд Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг Америкийн бодлогыг хэрэгжүүлдэг "утсан хүүхэлдэй" байсан хэмээн эрс шүүмжилдэг байв.
Тэгвэл өдгөө 63 настай Мун Жэ Ин АНУ-тай бус Хятад, ОХУ-тай хамтран ажиллаж, хойд хөрштэйгөө харилцаагаа зөөлрүүлэх бодлогыг баримтлагдаг. Мөн Хойд Солонгосын эсрэг хэрэгжүүлж буй улс төрийн бодлогоо зөөлрүүлэх байр суурь баримталдаг аж. Тэрбээр 2012 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа "Хэрэв төрийн тэргүүнээр сонгогдвол анхны гадаад айлчлалаа Вашингтоноос биш Хойд Солонгосоос эхэлнэ" гэж хэлж байжээ.
Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах Америкийн хамгийн сүүлийн үеийн систем болох “THAAD”-ийг Солонгосын хойгт байрлуулахыг Өмнөд Солонгос эрх баригч нам танилцуулсан билээ. Харин Мун Жэ Иний хувьд АНУ-ын THAAD системийг нутагтаа байршуулах асуудлын эсрэг байр суурьтай бөгөөд үүний эсрэг идэвхтэй тэмцэгчдийн нэг.
Түүнчлэн тэрбээр Өмнөд Солонгосын удам дамжсан баячуудын эсрэг үзэл бодолтой байдгаа удаа дараа илэрхийлж байсан. Томоохон корпорацийн эзэд төрийн дээд албан тушаалтнуудтай холбоотой байдаг бөгөөд энэ нь улс орныг авлигад өртөхөд нөлөөлж байна гэж тэрбээр үздэг юм. LG Electronics, SK Group, Hyundai зэрэг томоохон компаниудыг авлигад идэгдсэн хэмээн мэдэгдэж, Ерөнхийлөгчөөр сонгогдсон тохиолдол томоохон шинэчлэл хийнэ гэв.
ӨМНӨДИЙН ДОНАЛД ТРАМП БА ЛИ ЖЭ МЁН
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуулийн "битүү морь", Кёнгидо мужийн амбан захирагч Ли Жэ Мён. Барууны хэвлэлүүд түүнийг "Өмнөд Солонгосын Доналд Трамп", "Өмнөд Солонгосын Берни Сандерс" хэмээн нэрлэдэг. Тэрбээр "Америкчууд Трампыг сонгосноор маш том алдаа хийлээ. Бидний сонголт ч гэсэн ийм байх бий гэхээс эмээж байна" хэмээн нэгэн ярилцлагадаа хэлж байсан юм.
Ли Жэ Мён Хойд Солонгостой харилцаагаа сайжруулах хэрэгтэй гэж үздэг бөгөөд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хэлэлцээний ширээнд суухыг удаа дараа уриалж байсан. Мөн АНУ-тай харилцаа бэхжүүлж, харин Японыг улс орны заналт дайсан хэмээн зарлах хэрэгтэй гэсэн байр суурийг баримталдаг. Учир нь XX зууны эхэн үед япончуудын Өмнөд Солонгосын эсрэг хийсэн харгислалыг мартах ёсгүй гэж үздэг аж. Түүний популист мэдэгдлүүд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалтад хүргэж магадгүй хэмээн шинжээчид дүгнэж байна.
АН ХИ ЖОН
Ерөнхийлөгчийн сонгуулийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг бол Чүнчон-Намдо мужийн амбан захирагч Ан Хи Жон. Тэрбээр мөн адил сөрөг хүчний "Ардчилсан нам"-ын гишүүн. Тэрбээр фэйсбүүк, инстаграм зэрэг цахим хуудсаа идэвхтэй ашигладаг мөн цэнгээнт шоу нэвтрүүлгүүдэд байнга оролцдог.
Тэрбээр АНУ-тай харилцаагаа бэхжүүлэх хэрэгтэй гэж үздэг. Гэвч АНУ-ын THAAD системийг Өмнөд Солонгост байршуулах асуудлыг ОХУ, БНХАУ-тай хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай гэж үздэг байна.
Ямартай ч Доналд Трампын ялалт, Brexit-ийн санал асуулгатай адил Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчөөр хэн сонгогдохыг таах боломжгүй юм.