Нэртэй эдийн засагч, улс төрч, хандивлагч Жорс Сорос АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай сөргөлдөж эхлэв. Трамп сонгуульд ялснаас болж Сорос тэрбум орчим америк доллар алдсан бөгөөд Трампыг огцруулахын тулд чадах бүхнээ хийхээр шийджээ. Үүнээс гадна Зүүн Европт түүний эсрэг хөдөлгөөн хүчээ авч байна.
Давост болсон дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр Сорос Bloomberg-т ярилцлага өгөхдөө “Трамп бол луйварчин, хуурамч этгээд, болзошгүй дарангуйлагч. Болзошгүй гэж буйн учир нь АНУ-ын Үндсэн хууль, төрийн институци одоохондоо хүчирхэг хэвээр. Хэрэв Трамп эдгээрийг уландаа гишгэх чадалтай байсан бол жннхэнэ дарангуйлагч болно.
Гэхдээ тэр ингэж чадахгүй” гэж хэлжээ. Хөрөнгө оруулалт багасч, эдийн засаг унаж, Америкийн нийгэмд бүрэн хагарал авчирснаар Трампын төгсгөл ирнэ гэдэгт Сорос итгэлтэй байгаагаас гадна түүний дайснуудын явуулгын үр дүнд биш, өөрийнх нь үзэл санаа мухардалд орсноор Трампын эрин дуусна гэж тэр үзэж байна.
Трампыг унагах гэсэн Соросын хүслийг ойлгож ядах юмгүй. Хэрэв АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч сонгуулийн амлалтуудаа биелүүлвэл дэлхий даяар тархсан хэдэн зуун сан, ТББ-аас бүрдэх Соросын улс төр, эдийн засгийн сүүдрийн гүрэн дампуурлын ирмэгт ирнэ.
“Зөөлөн Хүчний” МАСТЕР
Жорж Сорос бол Унгарын еврей гэр бүлээс гаралтай, Лондонгийн эдийн засгийн сургуульд элссэнээс хойш бараг 80 жил санхүүгийн ажил хийж байгаа юм. Хөрөнгөө ухаалгаар зарцуулж, бирж дээр тоглож чадсаны ачаар тэр 25 тэрбум америк доллар хуримтлуулжээ.
ОХУ болон Зүүн Европын орнуудад түүнийг ТББ, сангийн сүлжээний эзэн, түүний дотор Соросын сан буюу “Нээлттэй нийгэм” гэсэн байгууллагаар нь мэднэ. ОХУ-д л гэхэд сэтгүүл гаргах, санхүүгийн тусламж өгөх, сурах бичиг хэвлэх зэргээр тэрбум орчин америк долларыг сайн үйлст зарцуулжээ. Гэхдээ түүний үйл ажиллагааг шүүмжлэх нь их байв. Соросыг Оросын улс төрд нөлөөлж, АНУ-ын сонирхлыг хэрэгжүүлэх гэж оролддог хэмээн буруутгадаг. 2015 онд ОХУ-ын Ерөнхий прокурор Соросын сангийн үйл ажиллагааг зохисгүй гэж үзжээ.
Сорос нь Билл Клинтон, Барак Обамагийн баримталдаг америк ардчиллын үнэт зүйлсийг гадаадад сурталчлах замаар АНУ-ын “Зөөлөн хүч”-ний бодлогыг хэрэгжүүлдэг гэдгээ нуудаггүй. Өөрөөр хэлбэл, барууны ардчиллыг экспортлох, Цагаан ордноос дарангуйллын гэж үзсэн дэглэмүүдтэй тэмцэх, чөлөөт зах зээлийг тэлэх ажлуудыг хийдэг. Тиймээс дотоодын улс төрд Ардчилсан намыг дэмждэг.
Соросын зорилго бүтсэнгүй
2016 оны сонгуульд Сорос Хилларийг дэмжсэн билээ. Тэрбээр гол спонсорлогч нь байж, 10,5 сая америк долларыг сонгуулийнх нь сурталчилгаанд хандивлажээ. Ахиад 10 саяыг Бүгд найрамдах намын эсрэг ажилд зарцуулжээ. Соросоос мөнгө авсан хэвлэлүүд Трампын бүх нүглийг дэвэргэж түүний эсрэг мэдээллийн дайн өрнүүлэв. Гэхдээ Трамп зүгээр суусангүй. Түүний кампанит ажлыг толгойлогч Стивенсоны эрхлэн ажиллуулдаг “Breibart” сайт Соросыг муугийн үр үндэс, бүх дэлхийг торлосон аалз, Хилларийг ерөнхийлөгч болгож эрх чөлөөт Америкийг боолчлох гэсэн этгээд гэх мэт агуулгатай нийтлэлийг өдөр бүр гаргадаг байв.
Сорос Хилларид найдаад тэрбум доллар алдав. Гэхдээ Трамп өөрөө бүтэлгүйтэхийг хүлээж суух бодолгүй байгаа гэдэг нь Давосын чуулганы явцад харагдав.
Сорос Трампын эсрэг идэвхитэй хөдөлгөөн өрнүүлж байна. Үүний хамгийн тод жишээ нь Вашингтонд болсон “Эмэгтэйчүүдийн жагсаал” юм. Либераль талын бүх хэвлэл энэ хөдөлгөөнийг эмэгтэйчүүдийн өөрсдийнх нь санаачилсан эрхээ хамгаалах тэмцэл гэж нэрлэв. Мэдээж мөнгө олох бодолгүй өөрийн хүслээр гудамжинд гарсан хүмүүс бий. Гэхдээ энэ хэмжээний ажиллагааны хуулийн дэмжлэг, оролцогчдын хоол унд, эмнэлгийн тусламж зэрэгт багагүй зардал ордог. Харин тэр зардлыг даасан хүн нь Сорос байв.
Америкийн сурвалжлагчдын олж мэдсэнээр Эмэгтэйчүүдийн жагсаалыг зохион байгуулсан гэх 403 байгууллага, хөдөлгөөнөөс 100 орчим нь Соросоос их хэмжээний мөнгө авчээ. Тэдгээрийн дунд хүний эрхийг хамгаалагч Amnesty International, Human Rights Watch, үр хөндөх эрхийг сурталчилдаг Planned Parenthood, байгаль хамгаалах чиглэлийн National Resource Defense Council зэрэг байгууллага байна. Media Research Center –ийн сэтгүүлчид Соросын сантай нягт холбоотой эдгээр байгууллага 2010-2014 онд Соросоос 246 сая америк доллар авсан гэж тооцоолжээ.
Гуляш ба Сорос
Уламжлалт үнэт зүйлсийг сурталчилдаг, Америкийн нөлөөнд дургүйцдэг Европын барууны хүчнийхэн Соросыг өөрсдийн гол дайснуудын нэг гэж үздэг болсон. Сорос АНУ-ын Төрийн департаментын дэмжлэгийг авдаг байхад тэдэнд зоригтой алхам хийх боломж байсангүй. Харин Трамп ялснаар бүх зүйл өөрчлөгдөв. Шинэ ерөнхийлөгч АНУ цаашдаа бусад улсын дотоод хэрэгт оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.
Хувь заяаны егөөдлөөр Соросын удмынхны өлгий нутаг Унгар улс түүнд дургүй болов. Тус улсын Ерөнхий сайд Виктор Орбан болон түүний «Фидес» намынхан тэрбумтныг улсын дотоод ажилд гар, хошуу дүрдэг, Европыг лалын дүрвэгсэдээр дүүргэж даяарчлал нэрээр “Христ үндэстнүүдийг” устгах бодолтой гэж буруутгадаг. Орбан Трамп ялсан нь Унгарт өгсөн бэлэг гэж үзээд Соросыг зайлуулах ажлаа эхлүүлэв.
Хамгийн түрүүнд Соросын ТББ-уудыг онилж улс орон дахь бүх ТББ, сангуудын нэгдсэн бүртгэл хөтлөх замаар тэдгээрийн санхүүжилтийг ил болгохоор шийдэв. Олон нийттэй харилцах асуудал хариуцсан Унгарын Төрийн нарийн бичгийн дарга Золтан Ковач эдгээр ТББ-уудыг “гадны мөнгөөр тэжээгддэг тагнуулууд” гэж нэрлэжээ.
Өширхсөн Европ
Сорост дургүй улс нь зөвхөн Унгар биш. Жорж Сорос Зүүн Европт багагүй мөнгө хийж, олон хэрэг тарьсан. Харин одоо өширхсөн улс төрчид хариугаа авахаар зэхэж байна.
Польшийн эрх баригч “Эрх, шударга ёс” намын дарга Ярослав Качиньский Соросын санхүүжүүлдэг ТББ-уудыг “үндэстэн доторхи нийгэмлэг” хэмээн нэрлэж тэдгээрийн үйл ажиллагааг зохицуулах ёстой гэж үзжээ. Ерөнхий сайд Беата Шидло бүх ТББ-уудын төрийн санхүүжилтийн асуудал хариуцсан тусгай газар байгуулах шийдвэр гаргажээ.
Словаки улсад ч бас Соросын эсрэг уур амьсгал хүчээ авч байна. Словакийн консерваторуудын гол хэвлэл болох “Hlavne Spravy”-д “Сорос, Клинтон, Бушийн гэр бүлийнхний бий болгосон чөтгөрийн хүч сонгуулийн үр дүнтэй эвлэрсэнгүй, Трампыг зайлуулахыг оролдож байна” гэж бичжээ.
Соросыг хамгийн их үзэн яддаг улс нь Македони. Сорос албанчуудыг дэмжсэнээр тус улс дахь улс төрийн хямрал хоёр жил үргэлжилж байна. Экс Ерөнхий сайд Никола Груевскийн талынхан бүх ТББ-ын санхүүжилтыг ил болгох зорилгоор “Соросын ажиллагааг зогсооё” гэсэн хөдөлгөөн өрнүүлжээ.
Гэхдээ Соросын хамгийн том өрсөлдөгч болох Трамп одоохондоо чимээгүй байна. Тэгэхээр тэрбумтнуудын дундах гол тулаан эхлээгүй бололтой.
Г.Даваадорж