Залуусын ихэнх нь гадаадад сурах хүсэлтэй байдаг ч тэр болгон санхүүгийн боломж нь бүрддэггүй. Гэхдээ энэ асуудлыг өөрийн овсгоо самбаа, мэдлэгээр шийдэх бүрэн боломжтой. Үүний нэг жишээ бол Б.Хонгорзул юм. Тэрбээр АНУ-ын Фүлбрайтын тэтгэлгээр 2012-2014 онд Тафтс их сургуулийн Флечер сургуульд Эрх зүй, дипломат ажиллагааны магистрын зэргээр төгсчээ. Бид түүнтэй Гадаадын тэтгэлэгт хэрхэн хамрагдах талаар яриа өрнүүллээ.
-Улс орнуудын Засгийн газрын тэтгэлгүүд зарлагдаж, заримынх нь бүртгэл эхэллээ. Тэтгэлэгт хамрагдахад хамгийн гол анхаарах ёстой зүйл юу вэ?
-Цаг төлөвлөлт маш чухал. Залуучуудын нэг дутагдалтай тал нь юмыг тулгаж хийдэг. Мөн мэдээлэлд ойр байдаггүйгээс тухайн жилийн тэтгэлгээс хоцрох тохиолдол их бий. Тэгээд дараа жил өрсөлдөнө гэж хойшлуулдаг ч дахиад л бэлтгэлээ хангадаггүй юм шиг санагддаг. Ийм тохиолдолд тэнцэх магадлал бага. Тийм учраас эртхэн цаг төлөвлөж бэлтгэлээ хангавал илүү их амжилтад хүрнэ. Жилийн өмнөөс бэлдэж эхлэхэд зүгээр. Мэдээж хэлний түвшин маш сайн байх хэрэгтэй. Өөрийгөө дайчлаад хэлний мэдлэгээ сайжруулах хэрэгтэй. Тэтгэлгүүдийн гол шалгуур нь тухайн хүний зорилго, өнгөрсөн хугацаанд түүний хийж бүтээсэн зүйлийг хардаг. Зорилгоо бодит жишээн дээр яривал илүү үр дүнтэй.
-Та зорилгыг онцоллоо. Гэтэл зарим оюутан залуучуудыг анзаарахад зүгээр л гадаадад сурах зорилготой байдаг шүү дээ.
Залуус TOEFL, IELTS-ийн оноотой л бол тэтгэлэгт тэнцэнэ гэж ташаа ойлгодог. Тэр бол буруу ойлголт.
-Өнөө маргаашаа бодох биш алсыг харах хэрэгтэй. Эх орондоо өрнөж буй нийгэм, улс төрийн асуудлуудыг ойлгож, төгсч ирээд миний байх орон зай хаана байна гэдгийг судлах хэрэгтэй. Монголд байгаа хоосон орон зайг нөхвөл илүү үр дүнтэй, давуу талтай байх болно. Тав, арван жилийн дараа өөрийгөө хаана харж байна вэ гэдэг асуултад эхнээсээ хариулах хэрэгтэй. Гэхдээ хүмүүсийг буруутгах зүйл байхгүй л дээ. Би ч гэсэн цагтаа гадаадад л сурч байвал болчих юм шиг Лондон явж байсан. Надад зорилго битгий хэл төлөвлөгөө ч байгаагүй. Лондон явсны үр дүнд гадаадад сурах ямар хүнд хэцүү байдгийг өөрийн биеэр мэдэрсэн. Тиймээс бусад хүмүүс гадаадад сурах гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдөөд санхүү, цаг хугацаа, сэтгэл санааны хохирол битгий амсаасай гэсэндээ тэтгэлэгт хэрхэн хамрагдах талаар олон нийтэд хүргэхээр хичээж явна.
-Таны хувьд Их Британийн Шевенингийн тэтгэлгээс татгалзсан хариу авсан ч Фүлбрайтын тэтгэлэгт тэнцсэн. Энэхүү тэтгэлэгт тэнцэхэд нөлөөлсөн хүчин зүйлс юу байв?
-2011 онд Фүлбрайтын тэтгэлэгт 12-15 хүний хуваарьтай байсан. Харин Шевенингийн тэтгэлэгт жилд гурван хүн шалгаруулж байв. Статистикаа бодвол тэнцэх магадлал нь Фүлбрайтад их байсан байх. Гэхдээ Харвард зэрэг дэлхийн шилдэг их дээд сургуулиудад сурч, төгссөн найзууд маань хүртэл Шевенингийн тэтгэлэгт тэнцээгүй тохиолдол бий. Найзуудын болон өөрийн туршлагаас харахад Шевенингийн тэтгэлгийн шалгуур өндөр юм шиг санагддаг.
Фүлбрайтын тэтгэлгийг арван жилд байхаасаа мэддэг байсан. Гэр бүлийн санхүүгийн бололцоо хязгаарлагдмал байсан учир тэтгэлгээр сурахаас өөр гарц байхгүйг ойлгосон. Эдгээр тэтгэлгийг зорилгоо болгочихоод түүний үндсэн дээр ажлын сонголт, мэргэжил сонголтоо уялдуулсан. Нөгөө талаас би өөрийгөө азтай гэж боддог. Зарим нь 4-5 удаа өгч байж тэнцдэг. Тухайн үе хүртэл би Монголд бүтэн цагаар ажиллаагүй байсан болохоор шалгаруулалтад юу нь тэнцсэн гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна.
-Таны давуу тал юу байсан бэ?
-Би эсээ бусдаас давуу талтай бичсэн болов уу. Дөрөвдүгээр курстээ Азийн сан олон улсын хөгжлийн байгууллагад дадлага хийж, гэр хороолол дахь айлуудын өрхийн амьжиргааг дээшлүүлэх төслийн үнэлгээ, мониторингийн ажлыг хариуцаж байсан. Энэ хүрээнд гэр хороолол дахь төсөл хэрэгжсэн айл болгоноос судалгаа авсан. Судалгааны дараа миний үзэл бодол, юманд хандах хандлага нэлээн өөрчлөгдсөн. Энэ тухай эсээдээ тусгасан. Тиймээс миний эсээ давуу тал байсан байж магадгүй. Ер нь бол ажлын туршлагатай байвал илүү давуу талтай байдаг. Өөрийн гэсэн түүхтэй, ярих сэдэвтэй байвал бусдаас ялгарна.
-Гадаадын их, дээд сургуульд суралцах сонирхолтой залуус зөвлөгөө авахаар таны блогт их ханддаг. Та хүн бүрт зөвлөгөө өгч амждаг уу?
-Зарим хүн өөрөө хичээл чармайлт гаргаагүй байж, “Би гадагшаа явмаар байна. Гэхдээ би гадаад хэлгүй”, “Заавал TOEFL, IELTS-ийн оноо байх хэрэгтэй юу?” гэж асуудаг. Эдгээр хүмүүст “Тийм ээ, гэхдээ түүнээс ч олон зүйл хэрэгтэй” гэж хариулдаг. Харин зарим нь өөрийгөө тултал нь дайчлаад одоо надад багахан тусламж хэрэгтэй байна, зөвлөөч гэдэг. Тийм хүмүүст цаг заваа гарган туслах дуртай. Тэд зөвлөгөө авсны үр дүн нь гарч, их урамтай байдаг. Түүнээс биш бэлэн хоол хайж байгаа хүнд сэтгэлээсээ хандаж чаддаггүй, гэхдээ л надад хандсан хүмүүст аль болох хариулт өгөхийг хичээдэг.
-Тэтгэлэгт хамрагдахад хөндлөнгийн хүний тодорхойлолт том шалгуур болдог. Гэтэл Монголд багш нар "Чи өөрөө бичээд ир. Би гарын үсэг зураад өгчихье" гэдэг. Ийм зүйл танд тохиолдож байв уу?
-МУИС-д оюутан байхад Япон руу нэг жил оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах үед тодорхойлолт хэрэг болсон. Өмнө нь ажиллаж байгаагүй болохоор багш нараасаа тодорхойлолт авах шаардлагатай болсон. Тэд нэгдүгээрт завгүй, хоёрдугаарт тухайн үед систем нь бүрэлдээгүй байсан. Би өөрөө бичээд гарын үсэг зуруулсан. Тийм болохоор цаашдаа англи хэлтэй, тодорхойлолтын талаар ерөнхий ойлголттой, сэтгэлээсээ туслах хүнтэй харилцаа тогтоох нь чухал юм байна гэдгийг ойлгосон. Тийм учраас тодорхойлолт авахдаа энэ ажилд хариуцлагатай, сэтгэлээсээ хандаж чадах хүмүүсийг сонгоорой.
Эх орондоо өрнөж буй нийгэм, эдийн засаг, улс төрийн асуудлуудыг ойлгож төгсч ирээд миний байх орон зай хаана байна вэ гэдгийг судлах хэрэгтэй.
-Аливаа тэтгэлгийг горилж байгаа хүний англи хэлний түвшин маш чухал. Таны “Гадаадад магистрт суралцах арга зам” номыг уншаад англи хэл гэдгийг TOEFL, IELTS-ийн оноогоор дүгнэж болохгүй юм байна,академик англи хэлний чадвар чухал гэдгийг ойлгосон. Академик англи хэл, ерөнхий англи хэлний мэдлэг хоёрын ялгаа юу вэ?
-Манай залуусын дунд байдаг ташаа ойлголт бол TOEFL, IELTS-ийн оноотой байхад тэтгэлэгт тэнцэнэ гэж ойлгодог. Гэхдээ яг тийм биш юм. Монгол залуучууд өөрсдийгөө англи хэлтэй гэдэг. Гэхдээ яг ажил хийлгэх гэхээр мэргэжлийн үг хэллэг мэддэггүй. Академик түвшний англи хэл бол хүнд, агуулга нарийнбайдаг бөгөөд ялангуяа мэргэжлийн, техникийн хэллэгүүд их хэрэглэдэг. Академик англи хэл бол агуулга дээр суурилсан байдаг. Түүнчлэн анализ хийж бичих, мэдээллийг хооронд нь холбох, олон ном, материалаас олсон мэдлэгээ нэгтгэхэдакадемик түвшний англи хэл их хэрэгтэй байдаг. Харин ерөнхий англи хэл бол бидний өдөр тутмын амьдралд, хүмүүстэй харилцахад хэрэглэдэг англи хэл юм.
-Монголд англи хэл сурахгүй юм байна, тухайн улсад нь очоод суръя гэсэн бодолтой залуус цөөнгүй. Энэ талаар таны бодол?
-Мэдээж орчинд нь сурах нь хурдан бөгөөд үр дүнтэй. Гэхдээ хүн болгонд ийм боломж байхгүй. Тэгэхээр сайн багш, сайн сурах бичигтэйгээр эх орондоо сурах бүрэн боломжтой. Заавал хэлний курст суух шаардлагагүй. Хамгийн чухал нь тууштай байж, цагийн төлөвлөлттэй, залхуурахгүй өөрийгөө дайчлах хэрэгтэй. Хэлийг бол төгс сурна гэж байхгүй. Би одоог хүртэл англи, монгол хэлээ сайжруулсаар явна.Өдөр бүр шинэ үг, хэллэг сурдаг. Төлбөр төлөөд сурах боломжгүй бол англи хэлний үнэгүй сургалтууд, шинэ цахим арга хэрэгслүүд, олон улсын төрийн бус байгууллагуудын төсөл хөтөлбөр зэрэг нийтэд нээлттэй боломжуудыг ашиглаж, англи хэлний түвшингээ сайжруулаарай гэж зөвлөе.
-Монголчууд сайн сургуулийг зөвхөн Харвардаар төсөөлдөг сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй гэсэн таны нийтлэлийг уншиж байлаа. Анзаараад байхад залуучууд хэтэрхий босго өндөртэй сургуульд материалаа өгөөд тэнцэхгүй болохоор шантраад хаях тохиолдол их бий?
-АНУ-ын хамгийн анхны их сургууль болохоор Харвард бүх үзүүлэлтээр дэлхийд нэгдүгээрт жагсдаг. Жил болгон Харвардад материалаа өгсөн хүмүүсийн 10 хүрэхгүй хувь нь л тэнцдэг. Мэргэжил болгон өөрийн гэсэн онцлогтой. Тэр болгоныг Харвардаар төсөөлж болохгүй. Тухайлбал инженерийн чиглэлээр MIT, загварын чиглэлээр Лондонгийн Fashion School шилдэг нь байдаг гэх жишээний. Мөн Энэтхэг, Япон, Солонгос, Малайз, Сингапур зэрэг улсад маш чанартай сургуулиуд бий. Тэд нар ч гэсэн тэтгэлэг олгодог учраас судлаад үзэхэд буруудахгүй. Ялангуяа Япон улсын Засгийн газрын тэтгэлэг манай улсад маш их хөрөнгө оруулалт хийж байна. Энэтхэг IT-гээр дэлхийд маш дээгүүр жагсдаг. Эдгээр улсууд Монгол болон бусад хөгжиж буй улсын иргэдэд тэтгэлэг олгодог учраас бүх сонголтоо нээлттэй байлгах хэрэгтэй.
-Тэнцсэн хариу авахын тулд татгалзсан хариу авч сурах хэрэгтэй гэдэг?
-Жаран чавганц уралдвал нэг нь түрүүлнэ гэдэг шиг хүн бүр нэгэн зэрэг тэнцэхгүй. Тэрийг ойлгоод шантрахгүй байх хэрэгтэй. Гол нь сонголтоо өргөн байлгавал сайн. Олон улсын тэтгэлэг, Засгийн газрын тэтгэлгийн сонгон шалгаруулалтын шударга байдлыг хадгалах үүднээс комиссын бүрэлдэхүүн жил бүр солигдож байдаг. Тийм болохоор шантрахгүй дараа жил нь дахиад материалаа өгөх хэрэгтэй. Зарим залуус цаг алдлаа, нас явлаа гэж яардаг. Магистрт сурах олон улсын дундаж нас 33 байгаа. Тиймээс 30 гарсан гээд өөрийгөө битгий голоорой. Намайг магистрт сурч байхад манай ангид 40, 50 настай хүмүүс ч байсан. Тэрэнд санаа зовох зүйл огт байхгүй.
-Залуучуудын хувьд гадаадад суралцах, эсвэл тэтгэлэг хөөцөлдөхдөө юунд хамгийн ихээр цаг алддаг гэж та боддог вэ?
-Тэд мэдээллээс хол байдаг юм шиг санагддаг. Чөлөөт цагаа фэйсбүүк ухаад дэмий өнгөрөөж байснаас хэрэгтэй хүмүүстэй зөвлөлдөж, ментор хөтөлбөрүүдэд түлхүү хамрагдах хэрэгтэй. Мөн залуучуудад зөвлөөд, дэмжээд явах хүмүүс ховор байдагт асуудал бий. Тэтгэлгээр яваад ирсэн зарим хүн бусдад цаг зав гаргаж зөвлөгөө өгдөггүй. Монголчуудын тавин хувь нь 30-аас доош насны залуучууд байгаа. Энэ хүмүүст хандсан контент мэдээ ховор, өөрийгөө хөгжүүлэхэд нь анхаарах хүнгүй тул орхигдож байгаа юм шиг санагддаг. Тиймээс үеийн залуучууддаа хандаж уриалахад өөрөө сурсан бол бусдадаа туршлагаасаа хуваалцаарай. Мөн нэмж хэлэхэд хэлтэй байхад болно гэсэн хөндлөн ойлголттой байж болохгүй. Сонгон шалгаруулалтын комисс тэтгэлэгт горилогчдыг цогцоор нь хардаг учир өөрийгөө бүх талаас нь сайн бэлдээрэй.
Тэтгэлэг гэдэг тэтгэлэг өгч буй тухайн улс орны иргэдийн татварын мөнгө. Энэ мөнгийг ашиглаад Монголдоо буцаад ирж буй хүмүүсийг өлгийдөн авч, зохицуулах, үр ашгийг нь гаргах систем Монголд одоогоор байхгүй.
-Та “Гадаадад магистрт суралцах арга зам” ном гаргасан. Ном бичих санаа анх хэзээ төрөв. Мөн орлогоо сургууль завсардсан, сургуульд явах боломжгүй хүүхдүүдэд хандивлана гэсэн нь анхаарал татлаа.
-Өнгөрсөн жилийн өдийд ажлаасаа гараад шинэ ажлаа хүлээх хугацаанд аавынхаа өгсөн “Хүмүүс хэрхэн Харвардад тэнцдэг вэ?” гэсэн номыг уншаад ер нь яагаад монгол хүний жишээн дээр монголчуудад зориулсан ном бичиж болохгүй гэж? гэж бодов. Миний хүрээлэл, найзууд дунд гадаадад төгссөн хүмүүс олон байсан учир тэдэн шиг хүмүүсийн бодит жишээн дээрээс хүн илүү мотиваци авах байх гэж бодсон. Тэгээд энэ ажилдаа найзуудыгаа уриалан дуудсан. Өнгөрсөн аравдугаар сард хэвлэлтээс гаргасан. 700 ширхэг хэвлэгдсэнээс 100 гаруй ном үлдсэн. Борлуулалт сайн байгаа. Номоосоо олсон орлогоор сургууль завсардсан сурагчид, сургуульд явах боломжгүй айлын хүүхдүүдийг сурах боломжоор хангах зорилготой жижигхэн төсөл хэрэгжүүлнэ. Энэ дашрамд номын ажилд маань тусалж дэмжсэн гэр бүл, найз нөхөд, редактортоо чин сэтгэлээсээ баярлалаа гэж дахин хэлье.
-Таны хувьд одоо ямар ажил эрхэлж байгаа вэ?
-Тэтгэлэг гэдэг тэтгэлэг өгч буй тухайн улс орны иргэдийн татварын мөнгө байдаг. Энэ мөнгийг ашиглаад Монголдоо буцаад ирж буй хүмүүсийг өлгийдөн авах, зохицуулж үр ашгийг нь гаргах систем Монголд одоогоор байхгүй байна. Нэг хэсэг “Зөгийн үүр” гэж хэрэгжиж байсан. Ямар үр дүнд хүрснийг нь мэдэхгүй. Ихэнх яамд, төрийн байгууллагуудад гадаадад төгссөн мэргэжилтнүүд ховор. Дэлхийн боловсрол эзэмшсэн хүмүүсийг хэрэгтэй газар нь ажлуулвал тухайн хүн улсын зардлаар сурсны хэрэг гарна. Миний ажигласнаар залуу хүмүүс ажлаа их сольж байна. Тэдгээр хүмүүсийн нэг нь би өөрөө. Би төгсч ирснээс хойш хэд, хэдэн хувийн компанид ажилласан. Одоогийн байдлаар миний магистрт сурч мэдсэний үр шимийг хамгийн ихээр гаргасан ажил бол АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хоёр дахь компакт гэрээ боловсруулах Үндэсний ажлын албанд эрхэлж байсан ажил маань байв.
Тэнд Америк мэргэжилтнүүдтэй ажиллах арга барил, шаардлага болон хүлээлт ньяг бидэндмагистрт сурч байхадзааж байсантэр зүйлс байсан. Одоо эргээд хувийн хэвшилд ажиллаж байна. Гэхдээ хаана ч ажилласан бүх сурч мэдсэн зүйлийнхээ хэргийг гаргадаг. Гадаадад сураад ирэх үү байх уу гэж эргэлзэж байгаа залуучуудад хандаж хэлэхэд Монголд эдийн засгийн хямрал болжхэцүү байгаа ч гэсэн боломжит орон зай маш их бий. Тусалж дэмжих, хөдөлмөрийг чинь үнэлэх удирдлагууд байгаа. Ажил олоход хэцүү байлаа гэхэд өөрөө ажил олгогч болж,гарааны бизнес эхлүүлэх боломж, орон зай маш их байгаа учраас эх орондоо ажиллаж амьдраарай гэж хэлмээр байна.
-Бидний хувьд Монголд төрсөн нь баярламаар юм шиг. Хөгжингүй орнуудаас хөгжиж байгаа орнуудад тэтгэлэг их олгодог. Үүнийг тултал нь ашиглавал бидэнд боломж байгаа шүү дээ?
-Тийм ээ. Хөгжилтэй улс орнуудаас мөн олон улсын байгууллагуудаас манай улсад маш их тэтгэлэг олгодог. Энэ нь улс болгонд байдаггүй биднийдавуу тал. Гэтэл Англи, Австрали, Америкийн дундаж залуусөөрсдөө тэтгэлэг авах боломж хязгаарлагдмал байдаг. Учир нь заримтэтгэлэг эцэг эхийн орлогыг хардаг. Хэрэв орлого нь өндөр байвал тэтгэлэг өгдөггүй, харин бага байвал өгөх боломж үүснэ. Жишээлбэл Стэнфордын их сургуульд тэнцлээ гэхэд эцэг эхийнх нь орлого дундаж америк гэр бүлийн жилийн орлогоос бага байвал сургалтын төлбөрөөс хөнгөлдөг. Тэгэхээр оюутан зөвхөн амжиргааныхаа зардлыг даана гэсэн үг. Монголд өрхийн жилийн орлого 60 мянган ам.доллар хүрэх нь ховор учраас иймэрхүү боломжийг ашиглах хэрэгтэй. Ер нь аливаа тэтгэлгийн гол зорилго нь тухайн хүний боловсролд хөрөнгө оруулж, эргээд тэр хүн сурсан мэдсэнийхээ хэргийг эх орондоо очиж гарган, улс орноо хөгжүүлэхэд хувь нэмэр болоход оршдог. Тиймээс эхлээд эх орноо сайн судлаад, хөгжиж буй орнуудад хэрэгтэйгэсэн мэргэжлийн дагуу суралцахыг хичээх хэрэгтэй. Зарим тохиолдолд Монгол Улсын Засгийн газраас тэтгэлэг олгохдоо чиглэл заасан байдаг. Үүнийг мэдэж авснаар горилогч илүү сонголт сайтай болно.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Танд баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Хүүхэд залуучуудын төлөө бэлдэж байгаа контент, мэдээ, сайтууд чинь их таалагдаж байгаа гэдгийг энэ дашрамд хэлье.