Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдээс хэлний шалгалт авах бүртгэл энэ сарын 9-нд дууссан. Шалгалт өгөхдөө 24 ам.долларын хураамж тушаадаг. Тэгвэл шалгалт өгч чадаагүй болон шалгалтдаа унасан иргэд хураамжаа хэрхэн авах талаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт, хөдөлгөөний хэлтсийн дарга Т.Есөнтөмөрөөс тодрууллаа.
-Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтад орохоор мөнгөө төлсөн ч бүртгүүлж чадаагүй иргэд мөнгөө хаанаас яаж авах вэ. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Солонгос хэлний шалгалтад орох иргэд Төрийн банкинд 24 ам.доллар тушаадаг. Мөнгөө тушаасан ч бүртгэлд хамрагдаж чадаагүй иргэд мөнгөө буцааж авах боломжтой. Харин бүртгүүлээд шалгалтад ороод тэнцээгүй иргэд мөнгөө авах боломжгүй. Төлбөрөө буцаан авах хүсэлтэй иргэд Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар болон аймаг дүүргийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газарт өөрийн биеэр очиж, өргөдлийн маягт бөглөнө.
-Солонгосын талаас хичнээн ажлын байрны санал ирсэн байгаа вэ?
-Солонгос хэлний шалгалтад тэнцсэн хүн бүрт БНСУ-д ажиллах эрх үүсдэггүй. Шалгалтад тэнцсэн иргэдийг ажилд авах эсэхийг Солонгосын тал шийддэг. Солонгосын ажил олгогч талаас ажлын байрны санал иртэл Солонгосын хөдөлмөрийн бирж дээр нэрээ байршуулан хүлээдэг журамтай.
Шалгалтанд тэнцсэн иргэдийн нэр Солонгосын хөдөлмөрийн биржид хоёр жилийн хугацаатай байршина. Эн э хугацаанд тус биржээс ажлын санал ирвэл танилцаж гарын үсэг зуран буцааж илгээнэ. Ингэснээр Солонгосын хөдөлмөрийн биржээс БНСУ-ын цагаачлалын албанд виз олгох зөвшөөрлийг эцсийн байдлаар өгнө. Тэд ганцхан Монгол Улсын иргэдээс бус олон улсын ажиллах хүчнээс шилж сонгож ажилд авдаг.
Р. Оюун