Дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч Intel компани Израйлийн өөрийгөө жолооддог машины технологи үйлдвэрлэгч Mobileye-ийг худалдан авахаар болсон гэдгээ мэдэгдлээ.
Mobileye компани нь BMW, Ford, Volvo, Audi, Nissan зэрэг 27 автомашин үйлдвэрлэгч нарт жолоочид туслах, машин өөрийгөө жолоодох технологийг хөгжүүлж өгдөг.
Intel нэгж бүрийг нь 63,54 ам. доллар буюу нийт 15 тэрбум ам. доллароор Mobileye-ийг худалдан авах бөгөөд жилийн дотор хэлэлцээ дуусна гэж үзжээ.
Ийнхүү Mobileye-ийг худалдан авснаар Intel-ийн ADG буюу автомат жолоодлогын группийн үйл ажиллагаа өргөсөж, одоогийн Mobileye-ийн ерөнхийлөгч Амнон Шашуа нэгдсэн компанийн удирдлагыг гартаа авах аж.
Intel-ийн гүйцэтгэх захирал Брайн Крзанич “Өнөөдөр салбартаа тэргүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хөгжүүлж байгаа Mobileye бидэнтэй нэгдсэнээр ирээдүйн өөрийгөө жолооддог машины чанартай технологийг хямд үнээр бий болгох нөхцөл бүрдлээ” гэжээ.
Intel-ийн тооцоолж буйгаар өөрийгөө жолооддог машины зах зээл 2030 он гэхэд 70 тэрбум ам. долларт хүрэх аж.