Төсвийн тодотголын хуулийн төслийг өргөн барих хугацаа хүлээгдэж байснаас хойшилж байгаад Олон Улсын Валютын Сан хүлээцтэй хандаж байгаагаа илэрхийллээ. “Монгол Улсыг тусламжийн хөтөлбөрт хамруулах хэлэлцээнд эцсийн хугацаа гэж байхгүй бөгөөд олон талт хэлэлцээрийн үр дүнд эдийн засгийн одоогийн нөхцөлд таарсан зөв бодлого хэрэгжиж эхлэх нь хамгийн чухал болох”-ыг тус сангаас Монгол Улсад суугаа Суурин төлөөлөгч онцолж байна.
Тус сангийн “Extended Fund Facility” буюу Өргөтгөсөн Санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахад тавигдаж байсан бас нэг урьдчилсан арга хэмжээ нь нийлбэр дүнгээр гурван тэрбум ам.долларын санхүүжилт гаргахаар амласан олон улсын байгууллагуудаас баталгаажилт авах явдал байв. Азийн Хөгжлийн банкнаас олгох санхүүжилтийг батлуулах асуудлыг одоогоор төв оффис дээр хэлэлцэж байгаа юм байна.
Санхүүжилтийн багц эцэслэн баталгаажаагүй байгаа учраас хэмжээг олон нийтэд зарлах боломжгүй гэж Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраас мэдээллээ. Харин Дэлхийн банк “Олон Улсын Валютын Сангийн санхүүжилт орж ирэх нөхцөлд төсөвт дэмжлэг үзүүлнэ” гэдгээ илэрхийлээд байгаа юм. Мөн л хугацаа болон хэмжээний хувьд дэлгэрэнгүй мэдээлэл хараахан байхгүй байна.
Б. Дуламхорлоо